Мөнгөний бодлогын хүүг манай улс хамгийн сүүлд өнгөрсөн дөрөвдүгээр сард нэг нэгжээр бууруулж есөн хувьд хүргэсэн. Тэгвэл Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өчигдөр хуралдаж бодлогын хүүг нэг хувиар бууруулж 8.0 хувьд хүргэх, урт хугацаат репо санхүүжилтийг зах зээлд гаргах шийдвэр гаргалаа. Одоогийн зах зээл дээрх репо санхүүжилт нь 14 хоногийн хугацаатай бол шинээр гаргаж байгаа нь хоёр жилийн хугацаатай байх юм байна. Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван “Цар тахлын үед дэлхийн төв банкууд зах зээл дээр урт хугацаатай санхүүжилтийн хэрэгслийг гаргаж, түүгээрээ дамжуулан цар тахлын үед ашгиж байгаа эдийн засгийг дэмжих бодлого барьж байна. Монголбанк ч мөн энэ хэрэгслийг хугацаа алдалгүй зах зээлд нэвтрүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Энэ хүрээнд арилжааны банкууд дээр байгаа сайн зээлийг үнэт цаасжуулах ба үнэт цаасжуулсан портфолиог Монголбанк худалдан авч, тэр мөнгөө бодлогын хүүн дээр нэмэх нь 0.5 хувийн хүүтэйгээр эргүүлэн арилжааны банкуудад урт хугацаатай санхүүжилт олгох юм. Ингэснээр арилжааны банкууд хэрэглэгчдэд сарын нэг хувиас хэтрүүлэхгүйгээр зээл олгох боломжтой болно гэж үзэж байна” гэв. Өөрөөр хэлбэл, анх удаа зах зээлд нэвтрүүлж буй урт хугацаатай репо санхүүжилтийн үр дүнд хүү буурах нөхцөл бүрдэх юм байна.
Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин “Арилжааны банкуудын уул уурхайн бус экспортын салбарын аж ахуйн нэгж байгууллага болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгосон хэвийн зээлийг багцлан үнэт цаасжуулах замаар хоёр хүртэлх жилийн хугацаатай санхүүжилт олгоно. Банкууд өөрсдийн ашиг буюу бидний тооцоолж байгаагаар гурав орчим хувийн хүү нэмээд уул уурхайн бус экспортын салбар болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд 11.5 хувийн хүүтэй зээл олгох боломж бүрдэнэ гэж үзэж байгаа” гэв. Репо санхүүжилт хийх үйл ажиллагааг ирэх дөрөвдүгээр сард багтааж эхлүүлэх юм байна.
Цар тахлын нөлөөгөөр манай улсын эдийн засаг 2020 эхний хагаст 9.7 хувиар агшсан нь сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд тохиолдоогүй огцом уналт болсон. Эдийн засагт тодорхой бус байдал нэмэгдэж, гадаад болон дотоод эдийн засгийн идэвхжил суларч байгаа өнөөгийн нөхцөлд мөнгөний бодлогын хүүг бууруулснаар дотоод эрэлтийг тодорхой хэмжээнд дэмжих, эдийн засгийн идэвхжил сэргэх үед зээлийн хүүний харьцангуй таатай нөхцөлийг бий болгоход тодорхой хэмжээний дэмжлэг болох юм.
| Мөнгөний бодлогын хүүг нэг нэгжээр бууруулж 8 хувьд хүргэлээ |
|
"Имарт Тэнгэр" салбар нээлтээ хийлээ
2025-12-18 19:10:53
БИЕ БИЕДЭЭ ҮРГЭЛЖ УРАМ ХАЙРЛА, ХҮМҮҮС ЭЭ
2025-12-18 16:11:43
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 60 гаруй хувьтай байна
2025-12-18 16:08:09
Г.ДАМДИННЯМ: Бид боломжоороо шатахуун олгож байгаа
2025-12-18 16:02:29
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлаж буй газрууд
2025-12-18 15:54:23
Г.ШИЙРАВ: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
2025-12-18 11:12:49
"Physical Asia" шоуны оролцогчид Монголоор аялсан нэвтрүүлэг Netflix-ээр гарна
2025-12-18 10:55:28
Хэнтий аймагт төөрсөн 53 настай эрэгтэй эсэн мэнд олжээ
2025-12-18 10:44:06
ОХИНОО ХҮНИЙ НУТАГТ АЛДЧИХААД 20 ЖИЛ ТЭМЦЭЖ БАЙГАА С.ШААРИЙБУУ ГУАЙГ МОНГОЛЧУУД ИНГЭЖ ТООСОН БИЛҮҮ ДЭЭ...
2025-12-18 08:29:06
БАГАДАА БИ БАГТ НААДМААР ХУЛГАНА БОЛЖ БАЙЛАА
2025-12-18 07:49:53
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайд Г.Хэрлэнцэцэг түрүүлэв
2025-12-18 07:15:00
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайн аваргууд тодорлоо
2025-12-18 07:10:00
ЗАСГИЙН ГАЗАР ҮНЭНД ГҮЙЦЭГДЛЭЭ
2025-12-18 07:06:14
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-18 07:00:00
О.НАРАНЗУЛ: ОЙ ТОГТООЛТЫН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЭД МОНГОЛ ХҮНИЙ ОЮУНЫ ЧАДАМЖИД ХЯЗГААР БАЙХГҮЙГ ОЙЛГОСОН. ҮРГЭЛЖ ӨӨРИЙНХӨӨ ХЯЗГААРЫГ ДАВАХЫГ ХИЧЭЭДЭГ
2025-12-18 07:00:00
СПОРТЫН ТӨРЛҮҮДИЙН НЭРИЙГ ЗӨВ БИЧИХГҮЙ БАЙХАД БОЛОХ УУ
2025-12-18 07:00:00
ҮНСЭЛТ
2025-12-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |