• Өнөөдөр 2026-08-08

ОУХМ О.Сүлдхүү алт, МУГТ Т.Тулга хүрэл медаль хүртлээ

2026-07-18,   173

      Чөлөөт бөхийн дэлхийн чансааны оноо олгох IV цуврал  тэмцээн Унгар Улсын Будапешт хотноо зохион байгуулагдаж байна. Тэмцээний эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд барилдсан МУГТ Т.Тулга хүрэлмедаль хүртсэн бол 79 кг-ын жинд барилдсан ОУХМ О.Сүлдхүү урамтай сайхан барилдаж алтан медаль хүртлээ. О.Сүлдхүү ийнхүү өнгөрсөн сард эх орондоо зохион байгуулагдсан “Улаанбаатар Опен -2026” тэмцээнд хүрэл медаль хүртсэн амжилтаа ахиулан аваргын алтан медаль хүртэв.

70 кг-ын дүн:

1.Томас Ловетт (АНУ)

2.Акаки Кемертелидзе (Гүрж)

3.Эбрахим Эсмаил Элахичуран (Иран)

3.Төмөр-Очир Тулга (Монгол)

79 кг-ын дүн:

1.Олонбаяр Сүлдхүү (Монгол)

2.Жабраил Гажиев (Азербайжан)

3.Лука Чхитунидзе (Гүрж)

3.Айкан Самир Сеид (Болгар).


 

 


ОУХМ О.Сүлдхүү алт, МУГТ Т.Тулга хүрэл медаль хүртлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-07-18 17:10:35
    Зочин: Энэ Тулга одоо ч шавар хаасаар л байгаа юм уу, өөрөө чадахгүй, өрөөлийг дээш нь гаргахгүй зовлонтой Баагий вэ, кк
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-07-18 10:59:58
    Dd : Bayar hurgie
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188