• Өнөөдөр 2026-07-17

О.Живамэдмаань Азийн аваргын хүрэл медаль хүртлээ

      Жюү жицүгийн залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Тус тэмцээний  “U21” ангиллын эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Сүхбаатар аймгийн тамирчин, Одсүрэнгийн Живамэдмаань амжилттай өрсөлдөж, Азийн аваргаас хүрэл медаль хүртлээ.

      Тэрбээр Энэтхэг, Арабын Нэгдсэн Эмират, Вьетнам Улсын хүчтэй тамирчидтай өрсөлдөж, хүрэл медалийн төлөөх барилдаанд Ираны тамирчинг ялснаар Азийн дэвжээнээс эх орондоо хүрэл медаль авчирлаа. Өнгөрсөн жил О.Живамэдмаань Азийн Азийн “U18” ангиллаас хүрэл, Азийн хүүхдийн наадмаас мөнгөн медаль хүртэж байсан билээ.


 

 


О.Живамэдмаань Азийн аваргын хүрэл медаль хүртлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188