• Өнөөдөр 2024-03-29

Барилгын салбарт шинээр батлагдсан дүрэм, журамтай танилц

2020-09-13,   1380

Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар барилгын салбарт шинээр батлагдсан дүрэм журмыг танилцуулж байна. 

1. Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх, экспертэд тавих шаардлага, түүнийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, эрх олгох журам

Зураг төсөлд магадлал хийх иргэн, хуулийн этгээд нь зөвлөх инженер, архитектор, тэргүүлэх     төсөвчин мэргэшлийн зэрэгтэй, зураг  төслийн байгууллагад 15-аас   доошгүй жил     ажилласан, барилга байгууламжийн 40-өөс доошгүй зураг төсөл боловсруулсан, мэргэжлийн чиглэлийн гурваас доошгүй барилгын норм,нормативын баримт бичиг, стандарт боловсруулсан, хамтран оролцсон, мэргэжлийн  хариуцлагын даатгалд хамрагдсан байх ёстой бөгөөд өөрийн мэргэжлийн чиглэлийн норм, нормативын баримт бичгийн сантай байх юм. Түүнчлэн хуулийн этгээд нь дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

• Барилга байгууламжийн төвөгшлийн бүх ангилалд хамаарах  барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах  тусгай зөвшөөрөлтэй байх 

• Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын байртай

• Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх чиглэл тус бүрээр хоёроос доошгүй орон тооны эксперттэй байх бөгөөд хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх

• Цахим мэдээллийн программ хангамжтай байх ёстой бөгөөд хариуцлагын даатгал хийлгэх хэрэгтэй 

Журмын дэлгэрэнгүйг энд дарж уншина уу

2. Барилга, байгууламжийн төсөв зохиоход хэрэглэгдэх барилгын ажилтны тарифт цалингийн жишгийг шинэчлэн баталж, 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөхөөр болжээ.

Тарифт цалинг улсын төсвийн хөрөнгө оруулалт, зорилтот санхүүжилтээр болон аж ахуйн нэгж байгууллага, хувь хүн өөрийн хөрөнгөөр барих барилга байгууламжийн төсвийг тооцоход ашиглана. 

Тарифт цалингийн жишиг тарифыг харах

Тарифт цалинг индексжүүлэн тооцсон аргачлалын дэлгэрэнгүйг энд дарж уншина уу

Барилгын ажилтны нэг цагийн тарифт цалинг мэргэжлийн 1-6 зэрэг тус бүр шинэчлэн тогтоожээ.

Энэхүү жишгийг 

• Өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн тухайн жилийн үнийн өсөлт, хэлбэлзлийг үндэсний статистикийн хорооноос тооцсон индекс

• Өрхийн амжиргааны түвшний үзүүлэлт буюу жишсэн нэг хүний хоногт авах илчлэг /ккал/-ээр өрхийн хүнсний хангамж, үнийн өсөлтөөс хэрхэн өөрчлөгдсөн өөрчлөлтийн хувь 

• Өрхийн сарын орлогод үндсэн цалингийн эзлэх хувийн жин хэмжээ зэргийг тооцоолон гаргасан байна. 

3. Газар зохион байгуулалт, газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрхийг дараах шаардлагыг хангасан хуулийн этгээдэд гурван жилийн хугацаатай олгоно.

Эрх авахад дараах бичиг баримтыг бүрдүүлэх шаардлагатай. Үүнд: 

• Эрх  авах тухай хүсэлтээ албан бичгээр гаргах 

• Улсын бүртгэлийн гэрчилгээ дүрмийн баталгаажуулсан хуулбар

• Шаардлагын дагуу инженер, техникийн ажилтан нэг бүрийн иргэний үнэмлэх болон нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажуулсан хуулбар           

• Суурь нөхцөл, шаардлагад заасан хэмжилт, боловсруулалтын багаж, программ хангамжийн дэлгэрэнгүй мэдээлэл

• Хэмжилтийн болон боловсруулалтын багаж, тоног төхөөрөмжийн шалгалт, тохируулгын гэрчилгээний хуулбар

• Суурь нөхцөл, шаардлагад заасан мэргэшлийн зөвлөх зэрэгтэй инженер нь мэргэжлийн байгууллагын эрхтэй хоёр хүртэлх хуулийн этгээдэд гэрээгээр ажиллаж болно. Гэрээг мэдээллийн санд бүртгүүлсэн байна

• Мэргэжлийн байгууллагын эрх авсан, эрхийн хугацаа сунгуулах, гэрчилгээг нөхөн авсан хуулийн этгээд нь гэрчилгээ, гэрээний үнийг зохион байгуулагч байгууллагад төлнө.

• Эрх эзэмшигч эрхийн хугацаа дуусахаас 30 ба түүнээс доошгүй өдрийн өмнө сунгуулах хүсэлтээ зохион байгуулагч байгууллагад ирүүлнэ


Барилгын салбарт шинээр батлагдсан дүрэм, журамтай танилц
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188