Нийслэлийн бүх дүүрэгт спортын талбай, соёлын төв, бүжгийн танхим, номын сан, амралтын өрөө, ресторан бүхий "Олон нийтийн хөгжлийн төв байгуулна. Мөн 20 айлын жишиг орон сууцны барилга баригдахаар төлөвлөгдөж, зураг төсөл нь батлагдан, хөрөнгө төсөв нь шийдэгдэж ажил нь эхлэхээр болсныг хотын Захирагч С.Амарсайхан олон нийтэд танилцууллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан энэ үеэр хэлсэн үгэндээ “Хотын бүх дүүрэг болгонд Олон нийтийн хөгжлийн төв, амарч чөлөөт цагаа өнгөрүүлэх нийгмийн дэд бүтцүүдийг хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж эхнээсээ эхэлсэн. Гэр хорооллууд руу дэд бүтэц ихээр тавигдаж байна. Тэр дундаа нийгмийн дэд бүтцүүд ихээр хийгдлээ. Баянхошуу, Цайз зах орчим баригдах олон нийтийн төвийн ажил эхэлсэн бол өнөөдөр Налайх дүүрэгт баригдах олон нийтийн төвийн ажил эхэлж байна. Сургалтын төвүүд, Бизнес инкубатор төв, Нэгдсэн үйлчилгээний төв гэх мэт энд орно. Бид нийслэлийн есөн дүүрэгт хөгжлийн бодлого шийдвэр ижил түвшинд хүрдэг байхад онцгой анхаарч ажиллаж байна” гэв. “Дөрвөн дүүрэгт Олон нийтийн хөгжлийн төв, хоёр дүүрэгт орлогод нийцсэн орон сууцны загвар төсөл баригдаж эхэлж байна. Олон нийтийн хөгжлийн төв нь гурван давхар, ахмадуудад зориулсан танхим, хүүхэд хөгжлийн төв, залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлэх номын сан бүхий талбайтай байхаар байхаар төлөвлөгдсөн. Мөн соёлын төвтэй байна. Гадна талбайг иж бүрэн тохижуулж, сагсны талбай, автобусны зогсоол болон бусад ногоон байгууламжийн ажил хийгдэнэ” гэдгийг энэ үеэр Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн зохицуулагч Ш.Авирмэд онцолж хэлсэн юм. “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн захирал Б.Сүхбаатар “Өнгөрсөн хугацаанд орлогод нийцсэн орон сууц, тэр дундаа түрээслээд өмчлөх орон сууц амжилттай хэрэгжиж эхэлсэн. Дүүрэг бүрт хийгдэх олон нийтийн төвүүдийг дагаад дэд бүтцүүд хийгдэнэ. Орон сууц гэхээр хэдэн байшины тухай ярьдаг цаг өнгөрсөн. Түүнийг дагаад дэд бүтэц, ажлын байр, амьдрах орчин нөхцөл бүрдсэн байдлаар шийдэхийг зорьж ажиллаж байна” гэлээ. Ийнхүү дүүрэг бүрд баригдах Олон нийтийн хөгжлийн төвийн барилгын ажлууд эхэлж байгаа юм.

| Нийслэлийн бүх дүүрэгт "Олон нийтийн хөгжлийн төв байгуулна |
|
М.Намуун Азийн аварга хүрэл медалийн болзол хангаж, мөнгөн медалийн төлөө тулалдана
2026-04-03 14:53:22
“Аварга” дээд сургууль сонгомол бөхийн дасгалжуулагчийн ангийг нээнэ
2026-04-03 13:44:57
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад шилжүүлнэ
2026-04-03 11:51:31
Үндэсний бөхийн оюутны улсын аварга болно
2026-04-03 10:20:25
Чөлөөтийн тамирчид Ази тивийн аваргын бэлтгэлээ хангаж байна
2026-04-03 10:10:35
МУБИС-ийн ширээний теннисний баг оюутны спортын VII наадамд түрүүлэв
2026-04-03 09:43:05
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-04-03 08:00:00
УКАГИЙН ЭРХ ЧӨЛӨӨНД…
2026-04-03 08:00:00
МАН-Д МЭНДЭЛСЭН 30 БА 38-ЫН БҮЛЭГ
2026-04-03 07:00:00
ХАВРЫН ТЭНГЭР ШИГ НАМЫН ДАРГА НАР МАН-ЫНХНЫ "ГАЛ" ДЭЭР ТОС НЭМЖ БАЙНА УУ
2026-04-03 07:00:00
Д.ДАВГАДОРЖ: “МӨНГӨН МОД-2025” НААДМЫН ШИЛДЭГ ДУУЧНААР ШАЛГАРСАН НЬ МИНИЙ ХУВЬД МАШ ТОМ ХҮНДЭТГЭЛ, УРАМ ЗОРИГ ӨГСӨН ҮЙЛ ЯВДАЛ БАЙЛАА
2026-04-03 07:00:00
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-04-03 07:00:00
Г.НАРАНЗУЛ: Алтан медаль хүртэж, спортын дэд мастерийн болзол хангасан тэмцээн хамгийн дурсамжтай
2026-04-03 07:00:00
Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө
2026-04-02 14:37:08
2026-04-02 13:15:20
Спортын менежментийн ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр хэрэгжинэ
2026-04-02 13:04:13
"Хувьсал" продакшны уран бүтээлчид арав дахь бүтээлээ нээнэ
2026-04-02 12:25:36
А.АРИУНЗАЯА: Улс төрийн өшөө авалтаа болимоор байна
2026-04-02 11:43:49
Бусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-04-02 11:30:38
П.НАРАНБАЯР: Засаг холбирсон нь МАН-ын хариуцлагагүй байдалтай холбоотой
2026-04-02 11:02:42
Нийтийн албан тушаалтанд хахууль санал болгосон иргэнийг шүүхээс торгох ялаар шийтгэв
2026-04-02 10:14:42
"Аутизмыг таниулах дэлхийн өдөр" тохиож байна
2026-04-02 10:12:12
2026-04-02 09:00:00
ЦОНХООР ХАРСАН ТЭР ЭМЭГТЭЙ ХААЛГА НЭЭГЭЭД ОРООД ИРСЭН…
2026-04-02 08:18:48
Н.УЧРАЛД ЗАГНУУЛЖ, Д.ЭНХТҮВШИНД ЗААМДУУЛСАН ХОТЫН ОРЛОГЧ Т.ДАВААДАЛАЙ ГЭЖ ХЭН БЭ
2026-04-02 07:00:00
Г.ЗАНДАНШАТАРЫГ ОГЦРУУЛААД УЛС ТӨРИЙН ГАЦААНААС ГАРНА ГЭСЭН ЯАСАН БЭ, МАН-ЫНХААН
2026-04-02 07:00:00
СҮҮЛИЙН ЗУРГААН ЗАСГИЙН ГАЗАРТ ДАВХАРДСАН ТООГООР 221 САЙД АЖИЛЛАЖЭЭ
2026-04-02 07:00:00
Э.МӨНХЛЭЙ: “IDOL KIDS INTERNATIONAL FASHION SHOW”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, "BEST COSTUME", "2ND RUNNER-UP MODEL"-ООР ШАЛГАРЛАА
2026-04-02 07:00:00
ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ЗӨӨЛӨН ХҮЧ
2026-04-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |