“B contemporary art gallery”-н үүдээр ороход л цаг хугацаа зогссон орон зайд зочилсон мэт санагдав. Баруун талд минь “Хүн-хүн”. Харин зүүн гар талд “Эсрэг тэнцвэр”. Цаг хугацаа зогсож, нам гүм “зочилсон” эл газарт контемпорари буюу орчин үеийн урлагийн уран бүтээлчдийн цуврал үзэсгэлэн тавигдаж байгаа юм. Тус үзэсгэлэнд МУУГЗ А.Очирболд, МУЭ-н нэрэмжит шагналт У.Одмаа, уран бүтээлч С.Ганзүг, Т.Энхболд, Н.Энхтайван, Г.Энхжаргал, Д.Батхолбоо, Л.Мөнгөнцэцэг, Э.Лхагвадорж, Б.Азбаяр, М.Мөнх-Эрдэнэ нарын “Амь”, “Эсрэг тэнцвэр”, “Хүн-хүн”, “Байршил”, “Талын бумба”, “Түүхийн бичээс”, “Өнгөрснөөс одоо ирээдүйгээс”, “Данзан”, “Атман”, “Location”, “Ухамсар-8” зэрэг шилдэг бүтээлүүд үзэгчдийн нүдийг “баясгаж” байх юм.
Контемпорари урлагийн үндсэн чиг шугам нь уран бүтээлчийн үзэл, чиг хандлагад оршино. Зураг, холимог техник, поп арт, видео арт, үйлдлийн урлаг, инстолляц буюу хөрөг урлагийн төрлийн бүтээлүүдээр тэд цаг хугацааг “зогсоожээ”. Яагаад цаг хугацааг зогсоож, нам гүмд “уусах” болов. Учир нь, одоо цагийг буй чигээр нь харуулдаг гэгдэх контемпорари урлаг хүмүүсийн дотоод сэтгэлд хамгийн хэрэгтэй зүйлсийг нь бэлэглэж, уран бүтээлээр дамжуулан оюун санааг нь “анагаадаг”.
“B contemporary art gallery”-д цугласан уран бүтээлчид үзэсгэлэнд ирсэн үзэгчдийн цаг хугацааг түр болтугай зогсоож, оюун санааг нь амраах, өнгөрсөнд шаналж, ирээдүйн тухай санаа зовж буй үзэгчдэд одоо цагийг хайрлах боломж өгч байгаа нь гайхалтай.
.jpg)
“B contemporary art gallery”-д цувралаар тавигдаж буй контемпорари буюу орчин үеийн урлагийн үзэсгэлэнд зочилход хамгийн түрүүнд үзэгчдийн харцыг булаах нь МУЭ-ийн нэрэмжит шагналт уран бүтээлч У.Одмаагийн “Эсрэг тэнцвэр” бүтээл. Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг шаазан таваг болон шаазан үйлдвэрлэхэд шаардлагатай элс, элсэн хоолойг ашигласан түүний бүтээл үзэсгэлэнг сонирхохоор ирсэн үзэгчдийн анхаарлыг татна. Үзэгчдийн анхаарлыг хамгийн их татаж, тэр ч утгаараа хамгийн их асуулт төрүүлэх аж. “Хөдөлгөөн гэдэг нь өөрөө тэнцвэр” хэмээн “Эсрэг тэнцвэр” бүтээлийнхээ талаар танилцуулж буй МУЭ-ийн нэрэмжит шагналт уран бүтээлч У.Одмаатай цөөн хором ярилцсанаа уншигч та бүхэнд хүргэе.

-Үзэсгэлэнгийнхээ нээлтийг товлолгүй нээсэн. Үүнд ямар нэг учир бий юу. Үзэгчид ямар сэтгэгдэлтэй байна вэ?
-Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор үзэсгэлэнгийнхээ нээлтийн цаг, товыг хамаагүй зарлаагүй. Тэгээд зөвхөн үзэсгэлэндээ оролцож байгаа уран бүтээлчид дундаа л нээлтээ хийе гэж яриад байсан юм. Гэтэл товыг нь ч зарлаагүй нээлтэд маань бидний төсөөлөө ч үгүй их хүн ирсэн. Тэгээд л “Өнгөрсөн хугацаанд олон нийт урлагаар ангаж, цангаж байсан байна юм даа” гэж бодож байлаа. “B contemporary art gallery”-г шинээр нээж байгаа учир төдийлөн сайн хүмүүс мэдэхгүй. Харин бидний бүтээлийг үзэхийг хүссэн хүмүүс зорьж, сураглаж ирж байгаа нь сайхан санагдаж байна.
-Үзэгчид орчин үеийн урлагийн бүтээлүүдийн талаар ямар сэтгэгдэлтэй байгаа вэ. Үзэгчидтэй ярилцаж, санал бодлыг асууж үзэв үү?
-Хүмүүс ихэвчлэн үзвэр, үзэсгэлэнг үзчихээд тэр дороо л гараад явчихдаг. Харин миний хувьд үзэсгэлэнд байгаа хугацаандаа үзэгчидтэйгээ ярилцах, бүтээлийг үзээд төрсөн сэтгэгдлийг нь аль болох сонсохыг хичээж байгаа. Өмнө нь контемпорари урлагийн үзэсгэлэнг урлагийн хүрээний хүмүүс л ирж, үзэж сонирхдог байсан. Харин энэ удаад маш олон төрлийн мэргэжил, сонирхолтой хүмүүс ирж байгаагаараа онцлогтой байх. Үзэгчдээс “Яагаад энэ үзэсгэлэнгийн бүх бүтээлүүд байгаль, экологи руу чиглэсэн байгаа юм бэ” гэх асуулт олон ирж байна. Бидний бүтээлийг үзсэн хүмүүс хөдөө, аль эсвэл өнгөрсөн цаг хугацаандаа очсон юм шиг санагдаж байгаа тухайгаа хэлж байлаа.
-Яагаад хөдөө нутаг, өнгөрсөн цаг хугацаа гэж вэ?
-Нийгэмд тулгарч буй хамгийн том асуудал нь байгаль экологитой холбоотой. Ер нь аль ч орны, ямар ч цаг үеийн уран бүтээлчид нийгэмдээ тулгамдаж буй асуудал болон түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар уран бүтээлээ хийж ирсэн. Бидний хувьд ч мөн адил нэгэн зорилго ,үзэл санаатай, нэг дээвэр дор цугласан. Харин бидний бүтээл үзэгчдэд хөдөө нутгийг нь санагдуулж, алдагдсан, мартагдсан зүйлсийг нь дахин сэрээж байгаа юм болов уу гэж санагдаж байна. Уугуул мөн чанарыг нь эргэн сануулж байгаа байх аа.

-Үзэсгэлэнд таны “Эсрэг тэнцвэр” бүтээл тавигдаж буй. Үзэгчдийн мэддэггүй У.Одмаа бүтээл шигээ эсрэг, тэнцвэргүй байдаг уу?
-Тэнцвэрийн тухай ойлголт, судалгаа маш урт, удаан хугацаанд миний сэтгэл дотор хадгалагдаж ирсэн. Нэг хэсэг нь буруу санагдахад нөгөө тал нь зөв санагдана. Тэгээд л өөр дотроо тэмцэлдсээр “Хөдөлгөөн гэдэг нь өөрөө тэнцвэр” гэдгийг энэ бүтээлээрээ харуулахыг хүссэн. Хөдөлгөөнийг эхлээд мэдрэх, дараа нь ойлгох хэрэгтэй. Бүтээлдээ нэг зүйлийн гурван өөр чанарыг ашигласан. Үзэгчид бүтээлд ашигласан хоёр төрлийн зүйлтэй харьцахдаа ч мөн хоёр өөр чанар гаргаж байсан юм шүү.
-Орчин үеийн урлагийн нэг давуу тал нь хүмүүс бүтээлд харьцах, хүрэх нь элбэг байдаг. Харин таны хувьд өөрийн бүтээлдээ хүний гар хүргэх хэр их дургүй вэ?
-Ер нь үзэсгэлэнгийн бүтээл, музейн үзвэрт хүрэх хориотой байдаг. Харин цаашид ямарваа нэгэн бүтээлд хүрч, мэдрэхгүйгээр хэрхэн ойлгож, мэддэг болох вэ гэдэгт сурч, боловсрох ёстой юм болов уу.
Гэхдээ үзэгчид бүтээлд хүрч, сониучирхаж байгаа нь хайр хүрмээр санагддаг. Тэр хүн ч гэсэн миний бүтээлд өөрийн ул мөрөө үлдээж байгаа шүү дээ. Гэхдээ тухайн хүнийг бүтээлд хүрмээр санагдтал нь “хөглөж” байна гэдэг тухайн бүтээлийн хүч байх.
Орчин үеийн урлагт үзэгчид тухайн бүтээлийн нэг хэсэг болж чаддагаараа онцлогтой.
-Орчин үеийн урлагт “Үзэгч өөрөө уран бүтээлч” гэх ойлголт байдаг. Өөрөө бүтээсэн хэдий ч үзэгчийнхээ бүтээл болгож хувиргаад өөрөө хажуунаас нь үзэгчийн нүдээр харах ямар санагддаг вэ?
-Япон Улсад үзэсгэлэн тавьж байхдаа хуучин сургуулийн барилгын гадаах том модны дор савлуур хийсэн. Савлуур нь гурван савлууртай. Хоёр захын савлуурт бурхны дүрийг дүрсэлж, үзэгч голд нь сууж савлаж тоглохоор бүтээсэн юм. Хүн хүүхэд шиг юу ч бодолгүй, хэнэггүй тоглохоороо бүх муу муухай чанараа гээдэг. Тэрхүү өөрийн үзэл санаагаа хүмүүст ойлгуулахын тулд л тэр бүтээлээ хийсэн. Савлуур дээр суугаад тоглож байсан хүн бүр инээж байлаа. Хүүхэд насных нь дурсамжийг байгаа чигээр нь буцааж мэдрүүлэхийн тулд хуучин сургуулийн гадаа уялдуулж хийсэн бүтээлийг маань амилуулж байгаа хүмүүсийг хөндлөнгөөс харахад зорилго биелж, өөрийгөө баталж чадсан юм шиг л мэдрэгдэж байсан даа.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
| Контемпорари урлаг цаг хугацааг “зогсоож”, үзэгчдэд одоо цагаа хайрлах боломж олгодог |
|
ЗӨӨВРИЙН БАРОКАМЕРЫН АШИГЛАЛТЫН СУРГАЛТ, ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-21 10:22:05
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
2026-08-21 10:10:00
2026-08-21 08:42:21
Хөнгөн атлетикийн ахмад мастерууд дэлхийн аваргыг зорилоо
2026-08-21 07:36:35
НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн дэд захирал Биате Транкманнтай уулзлаа
2026-08-21 07:20:00
Дэлхийн нүүдэлчдийн VI их наадамд оролцох тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-08-21 07:10:00
“UNCCD COP17”-гийн нээлттэй яриа хэлэлцүүлгийн эхний хуралдаан болов
2026-08-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өчүүхэн өвчин ирнэ
2026-08-21 06:00:00
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бернис Свартсыг хүлээн авч уулзлаа
2026-08-20 18:02:29
ЦАГААХАН СЭТГЭЛТЭЙ, ХОНГОРХОН НАЙЗ МИНЬ
2026-08-20 17:29:31
ЦЭЦЭГ ШИГ БҮСГҮЙ МИНИЙ ЭЭЖ
2026-08-20 17:23:50
Сангийн сайд З.Мэндсайхан: Бид нэмж зардал үүсгээгүй, харин ч батлагдсан төсвөөсөө танаж байна
2026-08-20 16:40:36
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн орлого төсвийн зардлаас 1.4 их наяд төгрөгөөр дутуу төвлөрч байна
2026-08-20 14:02:34
Хятадын Фу Жиан мужийн Худалдааны танхимын тэргүүнтэй уулзалт хийлээ
2026-08-20 12:44:10
У.Есүгэн өсвөрийн дэлхийн аваргын хүрэл медалийн болзол хангалаа
2026-08-20 12:17:15
Н.УЧРАЛ: Эрчим хүчний тарифыг нэмэгдүүлэхгүй гэх бодлого барьж байгаа
2026-08-20 12:08:41
Хөлөнбуйрт Хятад, Орос, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга эхэллээ
2026-08-20 11:58:23
Нарны эрчим хүчний халаалтын систем суурилуулсан айлд зочиллоо
2026-08-20 11:48:12
“BIB Discovery Energy” эрчим хүчний салбарт шинэ технологи нэвтрүүлж эхэлжээ
2026-08-20 11:42:03
Эх мазаалай бүхий “СОР17” сэдэвт дурсгалын марк гарлаа
2026-08-20 11:25:41
Кени Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хоёр талт уулзалт хийлээ
2026-08-20 11:15:33
“НОМАТЕК ЧАЛЛЕНЖ”-ийн шилдгээр шалгарсан багуудад шагнал гардуулав
2026-08-20 10:48:03
2026-08-20 10:32:00
Хятадын Засгийн газрын тэтгэлэгийг урилгыг 357 оюутан авлаа
2026-08-20 10:25:09
2026-08-20 07:58:26
Б.Өлзийбаяр “Дэлхийн шилдэг малчин” хэмээх шагналын эзэн боллоо
2026-08-20 07:48:14
Б.Азжаргал “Equipped powerlifting” ДАШТ-ээс 1 алт, 3 хүрэл медаль хүртжээ
2026-08-20 07:33:02
Б.Эрдэнэбулган, Б.Энгүүн нар шорт трекийн Азийн цомоос мөнгөн медаль хүртэв
2026-08-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас уртасна
2026-08-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |