Монголын тал нутагт ган гачгийн дараах хахир хүйтэн өвөл ирж, малчин өрхүүд амь үлдэхийн тулд тэмцэж байна. Өвлийн эрс тэс уур амьсгалыг Монголд зуд гэж нэрлэдэг бөгөөд тал нутгийн нүүдэлчдийн хувьд зудын аюул маш аймшигтай байгалийн үзэгдлүүдийн нэг. Хур тунадас бага орсон зуны дараа их цас орж, эрс хүйтэрсний улмаас бэлчээрийн талбай хүрэлцэхгүй болж, мал сүрэг үгүй болж байна. Хүүхдийг ивээх сангаас Монгол малчин өрхүүдэд малын өвс, тэжээлээс эхлээд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, хэрэгсэл хэрэгтэй байгааг онцлон мэдээлжээ.
Монгол Улсад 1940-2015 он хүртэл 10 жил хоёр орчим удаа болдог байсан зуд цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор өсөн нэмэгдэж, бараг жил бүр болох болжээ. Одоогийн байдлаар Монгол Улсын 21 аймгийн 13-т нь зудын эрсдэлтэй байгаа юм байна. Холбогдох байгууллагын мэдээллээр өнгөрсөн өвлийн улиралд Монголд температур хасах 40 хэм хүрч хүйтэрсэн бөгөөд зуд болж, бэлчээрийн талбайгүй болсноос мал сүргийн өвс, тэжээл хомстож, үй олноороо өлдөж үхэх болсон аж.
Албан мэдээллээр Монголд таван хошуу малаа маллаж, орлого олж амьдардаг 200 мянга гаруй өрх байдаг. Хүүхдийг ивээх сангаас зуд болсон нутагт байгаа 213 мянган хүн, түүний дотор 80 мянга гаруй хүүхдэд хүмүүнлэгийн тусламж шаардлагатай байгаа бөгөөд “Зудын үед тав хүртэлх насны хүүхдүүд хоол, хүнсний дутагдалд орох, амьсгалын замын өвчин, бэртэл гэмтэл авах эрсдэл өндөр байхад асран хамгаалагчид нь анхаарал халамж тавьж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байна” хэмээн онцолжээ.

Цаг уурын мэргэжилтнүүд Монгол Улсад зудын давтамж ойртож байгааг уур амьсгалын өөрчлөлт, хямралтай холбоотой гэж үзжээ. Сүүлийн жилүүдэд тус орны агаарын температур дэлхийн дунджаас хоёр дахин нэмэгдэж, хур тунадасны хэмжээ буурсан үзүүлэлттэй байгаа аж. Хур тунадас бага орж, хэмжээ нь буурсан нь зудын давтамж ойртож байгаагийн шалтгаан гэнэ.
Өөр нэгэн жишээ дурдъя. ОХУ, Монголын хилийн бүс орчмын нэг тосгонд амьдардаг есөн настай Мягмарсүрэн “Энэ жил цас их орж, мал өвдөж, үрэгдсэн. Миний хайртай малын минь нэг Оргио гэдэг ямаа үхсэн. Уг нь Оргио намайг энхрийлж, гарнаас талх, чихэр иддэг байсан. Түмэн сүргийн дундаас намайг таниад гүйхээрээ ирдэг байсан сан. Одоо тэднийгээ үхэж, үгүй болж байгааг харах үнэхээр гунигтай байна” гэжээ.

| ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Монголын малчид өвс, тэжээл, юу ч үгүй зудын аюултай нүүр тулах нь |
|
ЖҮДО БӨХИЙН ДЭЛХИЙН АВАРГЫН СУГАЛАА БОЛЖ, ОНООЛТ ГАРЛАА
2026-10-04 09:29:13
П.Мөрөн “Rally-3” ангилалд дэлхийн аварга боллоо
2026-10-04 07:47:44
Лэшань уулын “Их Будда”-гийн хадан сийлбэр
2026-10-04 07:30:00
Г.Ганхуяг Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд V байрт орлоо
2026-10-04 07:20:00
Улсын арслан Б.Бат-Өлзий “НУТГИЙН БУЯН” группийн 30 жилийн ойн барилдаанд түрүүллээ
2026-10-04 07:10:00
Б.Отгонтуяа Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль хүртэв
2026-10-04 07:00:00
Монголын үндэсний бөхийн холбоо, “White.mn” сайт хамтран ажиллана
2026-10-03 18:15:49
Монгол, Австралийн ГХЯ-д хоорорндын улс төрийн зөвлөлдөх уулзалт болов
2026-10-03 13:44:27
Г.Ганхуяг, Б.Отгонтуяа нар Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-03 13:27:38
Б.Наранхишиг Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-03 13:11:25
Б.Отгонтуяа Азийн наадмын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-03 12:44:57
Б.Наранхишиг Азийн наадмын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-03 12:36:00
Хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад “FIFA”-тай хамтарна
2026-10-03 09:02:36
Азийн наадмын дэвжээнд өнөөдөр манай таван бөх гарч барилдана
2026-10-03 07:39:28
Таеквондо-гийн дэлхийн цомоос 5 алт, 8 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-03 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан байна
2026-10-03 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-03 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-10-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |