Улаанбаатар хотод болсон Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар гурван орны хамтарсан “Сибирийн хүч-2” байгалийн хийн хоолойн Монголын хэсэг буюу "Союз Восток” хэсгийн бүтээн байгуулалтын ажлыг 2024 оны эхээр эхлэхээр ярилцжээ. Зөвхөн үүгээр ч зогсохгүй саяхан Францтай ураны салбарт хамтран ажиллах гэрээ байгуулаад байгаа Монголд ОХУ-ын талаас атомын цахилгаан станц барих санал тавьсан байна.
Монгол Улс болон ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан Улаанбаатар хотод болов. Комиссын хуралдаанд Монголын талыг төлөөлж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ОХУ-ын Шадар сайд Виктория Абрамченко нар оролцож, хэд хэдэн асуудлыг онцолж ярилцжээ.
Хоёр Засгийн газар хоорондын комиссын хурлаар онцолсон сэдвүүдийн нэг нь “Сибирийн хүч-2” байгалийн хийн хоолойн бүтээн байгуулалт. Оросын хойд нутгаас Монголоор дамжин Хятад руу жилд 50 тэрбум гаруй шоо метр байгалийн хий нийлүүлэх “Сибирийн хүч-2”-ийг барих талаар ОХУ-ын талаас олон жилийн турш Монголын талтай ярилцаж байгаа. Харин өнгөрсөн жил дэлбэрэлтийн улмаас эвдэрсэн “Норд урсгал-1” хоолойтой бараг тэнцэхүйц хэмжээтэй “Сибирийн хүч-2” хийн хоолой гурван талд сайн яригдаж байгаа бөгөөд Улаанбаатарт болсон уулзалтын дараа ОХУ-ын Шадар сайд Виктория Абрамченко “Монголын талын хийн хоолойн зураг төслийн баримт бичгийг ирэх орны эхний улиралд баталж, бүтээн байгуулалтыг нь эхлэх төлөвтэй байгаа” талаар мэдээлсэн байна.

Украинтай дайтаж байгаатай холбоотойгоор ОХУ эрчим хүчний экспортоо Европоос Ази руу чиглүүлж байгаа. Одоогоор ОХУ “Сибирийн хүч-1” хоолойг ашиглан БНХАУ руу тогтмол хий олборлож байгаа бөгөөд 2025 он гэхэд тус улс руу нийлүүлэх хийгээ 38 тэрбум шоо метрт хүргэх зорилт тавиад байгаа юм.
Оросын төрийн хэвлэл “TASS” агентлагаар ОХУ-ын талаас Монголд атомын цахилгаан станц байгуулах санал тавьсан талаар мэдээлжээ. Ердөө сар хүрэхгүй хугацааны өмнө Францын төрийн өмчит “Орано” групптэй ураны салбарт хамтран ажиллах гэрээ байгуулаад байгаа Монголд атомын цахилгаан станц байгуулах санал нь том завшаан болж байж ч мэднэ. Мөн энэ талаар ОХУ-ын Шадар сайд В.Абрамченко “Монголд бага оврын атомын цахилгаан станц байгуулах төслийг томоор харж байгаа” хэмээн мэдэгдсэн байна. Парисын хэлэлцээрт цөмийн эрчим хүч бага нүүрстөрөгч ялгаруулдаг гэж үзсэн байдаг бөгөөд Францтай ураны салбарт хамтран ажиллах Монголд атомын цахилгаан станцтай болох нь дахин шат ахисан үйлдэл болох юм.

Монгол, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, эрчим хүч, хөдөө аж ахуй, зам тээврийн дэд бүтэц, боловсрол болон бусал салбарын хамтын ажиллагааны хэд хэдэн асуудлыг чухалчилж, ярилцсанаас хоёр орон хөдөө аж ахуйн зэрэг хэд хэдэн бүтээгдэхүүнийг татваргүй импортлохоор тохиролцсон байна. Мөн уулзалтаас гарсан чухал шийдвэрүүдийн нэг нь хоёр орон худалдаагаа найрсаг бус орны мөнгөн тэмдэгтээр хийхээс татгалзсан саналд нэгдсэн талаар Оросын төрийн хэвлэл “TASS” агентлаг мэдээлжээ.
Тухайлбал, бүс нутгийн хэмжээнд худалдааны урсгал нэмэгдэж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор энэ онд ОХУ-ын малын тэжээлийн нөөц 2.5 дахин их, үр тарианы нөөц долоо дахин нэмэгдсэн гэнэ. Хоёр орны худалдааны дийлэнх нь шатахуун, шатах материалын худалдаа байдаг бөгөөд ОХУ Монголын нийт нефтийн бүтээгдэхүүний 80 гаруй хувийг бүрдүүлдэг. Үүнийг ч ОХУ-ын Шадар сайд Виктория Абрамченко “Монгол бол ОХУ-ын сайн түнш” гэж тодорхойлсон бөгөөд хоёр орны Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар дээрх төрлийн бараа бүтээгдэхүүний худалдаагаа нөхөрсөг бус орны валютаар хийхээс татгалзахад санал нэгдсэн байна. 2023 онд ОХУ-ын үндэсний мөнгөн тэмдэгтийн худалдааны эргэлт өнгөрсөн оныхоосоо хоёр дахин өссөн үзүүлэлт гарсан. Тэгвэл эрчим хүч, шатахуун зэрэг бүтээгдэхүүн худалдан авдаг Монгол Оросын мөнгөн тэмдэгтээр худалдааг нь хийж эхэлбэл бүс нутгийн хэмжээнд рублийн ханш чангарах төлөвтэй байгаа юм.

Ташрамд дурдахад, 2022 онд ОХУ, Монголын худалдааны эрэлт 42 орчим хувиар нэмэгдэж, 2.6 тэрбум ам.долларт хүрсэн байдаг. Тэгвэл энэ оны эцэс гэхэд хоёр орны худалдааны эрэлт түүхэн дээд хэмжээндээ хүрч, гурван тэрбум гаруй ам.долларт хүрэх төлөвтэй байгаа юм байна.
| ТЭД БИДНИЙ ТУХАЙ: ХИЙН ХООЛОЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 2024 ОНЫ ЭХЭЭР ЭХЛЭХТЭЙ ЗЭРЭГЦЭН МОНГОЛ ОХУ-ТАЙ ХАМТАРЧ АТОМЫН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ УУ |
|
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |