ОХУ-ын Ерөнхий прокурор Игорь Краснов БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үеэр “Монголыг хоёр талаас хавчъя” гэж ярьсанаас хойш Монголд түгшүүр үүсгэжээ. Гэхдээ энэ түгшүүр Оросын Ерөнхий прокурор Хятадад айлчлах үеэр болсон зүйл биш. Хүйтэн дайн дууссанаас хойших 30 жилийн хугацаанд Монгол ОХУ, БНХАУ гэсэн хоёр хөрштэйгөө найрсаг харилцаатай байж, эдийн засгийн гарцуудаа өргөжүүлэх арга зам хайж байгаа. Эдийн засгаа хөгжүүлж, өргөжүүлэн гадаад харилцаагаа тэлэх нэг арга зам нь Монголын “гуравдагч хөрш”-ийн бодлого. Гэсэн ч Монгол Улс гадаад харилцаагаа тэлж, эдийн засгаа төрөлжүүлэх гэсэн ч “гуравдагч хөрш”-үүд тоохгүй, гадаад харилцаа нь гацаанд оржээ.
ОХУ, БНХАУ-ын Монгол руу үзүүлэх шахалт нэмэгдэх түгшүүрийн дохио өнгөрсөн долдугаар сард “дуугарсан”. Тодруулбал, ОХУ-ын Ерөнхий прокурор Игорь Краснов гэгч БНХАУ-ын нийслэл Бээжин хотод хоёр өдрийн айлчлал хийсэн. Тэгэхдээ Оросын Ерөнхий прокурор БНХАУ-ын Олон нийтийн аюулгүй байдлын сайд Ван Сяохон, Хятадын коммунист намын Хууль, бодлого зохицуулалтын асуудал хариуцсан улс төрийн товчооны гишүүн Чэнь Вэньчин тэргүүтэй хүмүүстэй уулзахдаа Монголд барууны нөлөөл ихсэж байгаа талаар онцолж, хоёр орон нийлж, Монгол хавчих, шахалт үзүүлэхээ ихэсгэх талаар ярьсан аж.
“South China Morning Post” сонины мэдээлснээр ОХУ-ын Ерөнхий прокурор Игорь Краснов БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Олон нийтийн аюулгүй байдлын сайд Ван Сяохонтой уулзахдаа “Олон улсын хууль сахиулах тогтолцоог тогтворгүй болгохоор НАТО-гийн орнуудаас явуулж буй аюул заналхийллийг эсэргүүцэхийн тулд Бээжин, Москва хоёр хамтран ажиллах ёстой” гэжээ. Хариуд нь БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Олон нийтийн аюулгүй байдлын сайд Ван Сяохон “Хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон нийтлэг ойлголтыг бүрэн хэрэгжүүлж, улс төрийн аюулгүй байдлыг хамгаалах, үндэстэн дамнасан гэмт хэрэг, эрүүгийн шүүхийн туслалцаа зэрэг бодит хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хоёр орны хамтын ажиллагаагаа бэхжүүлэн шинэ эринийг эхлүүлэхэд Бээжин бэлэн байна” хэмээн мэдэгдсэн талаар “China Daily” сайт мэдээлсэн байна.

ОХУ-ын Ерөнхий прокурор Игорь Краснов ХКН-ын Хууль, бодлого зохицуулалтын асуудал хариуцсан улс төрийн товчооны гишүүн Чэнь Вэньчинтэй уулзахдаа “БНХАУ, ОХУ-ын хөрш Монгол Улсад барууны орнуудын нөлөөлөл нэмэгдэж байгаатай холбоотойгоор Монголын талын оролцоотой ОХУ, БНХАУ-ын яриа, хэлэлцээг эрчимжүүлэх асуудлаар та ОХУ-ын ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга Н.Патрушевтэй ярилцах шаардлагатай” хэмээсэн талаар “Xinhua” агентлаг мэдэгдсэн. Харин ОХУ-ын Ерөнхий прокурорын газраас гаргасан мэдэгдэлд “Олон улсын хууль сахиулах хамтын ажиллагааг тогтворгүй болгож, олон улсын эрүүгийн мөрдөн байцаах, шилжүүлэн өгөх, харилцах эрх зүйн туслалцаа үзүүлэх байгууллагуудыг дарж, сулруулахын тулд НАТО-гийн орнууд бүх хүчин чадлаараа ажиллана байна” гэсэн байна.
Монгол Улсын эдийн засгийг хөдөлгөгч гол хүч нь хоёр хөрш ОХУ, БНХАУ гэхэд буруудахгүй. Тус улсын экспортын 90 гаруй хувь, тэр дундаа ашигт малтмалын экспорт нь БНХАУ руу чиглэдэг. Мөн Монголын шатахууны хэрэглээний 95 хувийг ОХУ-ын дангаараа хангадаг. Өөрөөр, ОХУ, БНХАУ бол Монголын эдийн засгийн хөдөлгүүр. Харин сүүлийн жилүүдэд Монгол Улс газар нутгийн байршлынхаа хувьд ОХУ, БНХАУ-ын худалдааны гол суваг болоод байгаа юм.

Монгол дахь ОХУ, БНХАУ-ын шахалт сүүлийн жилүүдэд мэдэгдэхүйц нэмэгдэж байна. Тухайлбал, ОХУ, Украины дайн эхэлснээс хойш Москва Монголыг шахах оролдлого удаа дараа хийсэн. Мөн түүнээс өмнө буюу 2016 онд Далай лам Монголд айлчилсны дараа Бээжин Улаанбаатарын эсрэг эдийн засгийн хэд хэдэн томоохон хориг арга хэмжээ авч эхэлсний дүнд Монгол бууж өгч, Далай ламыг дахин урих, айлчлуулахгүй байхыг зөвшөөрсөн гэдэг.
Хоёр хөршийнхөө шахалт, хориг арга хэмжээнээс зугтах гэсэн Монголд “гуравдагч хөрш”-ийн бодлого нь үлдсэн. Үүнтэй холбоотойгоор тус улс гадаад харилцаагаа тэлж, олон улстай холбоо тогтоож, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр ажиллаж буй. Тэдний “гуравдагч хөрш”-ийн бодлогод дээгүүрт жагсаж байгаа орнуудын нэг нь мэдээж, АНУ. ОХУ, БНХАУ гэсэн хоёр том гүрний дунд “хавчуулагдсан” Монголын хувьд АНУ-тай харилцах харилцаа маш чухал. Тиймээс ч монголчууд АНУ-ыг стратегийн чухал “гуравдагч хөрш” гэдэг.

Монгол АНУ-тай 2019 онд стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан. Гуравдагч хөршийн бодлого, стратегийн түншлэлээ бэхжүүлэх замдаа явж байсан Монгол Улсыг жилийн өмнө эхэлсэн ОХУ, Украины дайн хүнд байдалд оруулсан. Дайнтай холбоотойгоор Москва “Монголд биологийн дайны зэвсгийн лаборатори байгуулахыг зорьж байгаа” гэж Вашингтоныг буруутгаж байгаа. Харин энэ бүгдэд Монгол Улс төвийг сахисан, ухарсан үйлдэл хийж байгааг онцлох хэрэгтэй. Биологийн зэвсгийн лаборатори байгуулахыг зорьж байгаа гэх мэдээллийг Монголын талаас няцаасан. Монгол хэдий гадаад харилцаагаа тэлж, “гуравдагч хөрш”-үүдтэйгээ сайн харилцаа тогтоохыг эрмэлзэж байгаа ч ОХУ, БНХАУ-тай муудалцах, харилцаагаа эвдэхээс болгоомжилж байгаа юм. Харин энэ болгоомжлол нь Монголын “гуравдагч хөрш”-ийн бодлогыг гацаанд оруулж байж магад.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Викторич Нуланд өнгөрсөн дөрөвдүгээр сард Монголд айлчлал хийсэн. Айлчлалын хүрээнд Монголын төрийн өндөрлөгүүдтэй уулзаж, хэлэлцээ хийсэн ч тус улсын ардчиллын талаар хоосон магтаалаас өөр зүйл бүтээлгүй АНУ-ыг зорьсон. Түүний дараагаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д айлчилж, Цагаан ордонд дэд ерөнхийлөгч Камала Харристай албан ёсны уулзалт хийж, хэлэлцээ хийсэн. Тэгэхдээ “гуравдагч хөрш”-ийн бодлого, тэр дундаа АНУ-тай харилцах харилцаагаа өргөжүүлж, эрчимжүүлэхийг хүсэж байгаа тухайгаа илэрхийлсэн байгаа юм. Харамсалтай нь, “гуравдагч хөрш”-үүд нь Монголыг тоохгүй байсаар гадаад харилцаа гацаанд орж болзошгүй болоод байгаа юм.
Монголын мөнхийн хөрш ОХУ, БНХАУ-аас бусад дэлхийн оронтой хийж байгаа геостратегийн өрсөлдөөнд их гүрнүүдийн дунд хавчуулагдсан Монгол ийн хүнд нөхцөлд орж байна.
| ТЭД БИДНИЙ ТУХАЙ: МОНГОЛЫН “ГУРАВДАГЧ ХӨРШ”-ИЙН БОДЛОГО ХААНА ГАЦСАН БЭ |
|
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |