Өнгөрсөн сарын сүүлчээр Москва хотод зохион байгуулсан аюулгүй байдлын асуудлаарх гурван талт хэлэлцээрийн үеэр ОХУ, БНХАУ Монголын “гуравдагч хөрш”-ийн бодлогод оролцохгүйгээ мэдэгдэж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, ШХАБ-д элсэхэд дэмжлэг үзүүлнэ гэжээ.
Өнгөрсөн есдүгээр сарын 19-нд ОХУ-ын нийслэл Москва хотод аюулгүй байдлаар асуудлаар Монгол, ОХУ, БНХАУ гурван талт хэлэлцээ зохион байгуулжээ. Гурван талт хэлэлцээрт Монгол Улсыг төлөөлж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр, ОХУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И нар оролцсон байна. Бүс нутгийн хувьд Орос, Монгол, Хятад гурав гадаад худалдаа, наймааны сүлжээ бий болгосон нэгнийхээ байнгын түнш төдийгүй “найрсаг” хөршүүд гэж болно. Тэгвэл өнгөрсөн хэдэн жилд үүсээд байгаа шинэ нөхцөл байдалтай холбоотойгоор гурван талын хамтын ажиллагааг тэлж, нэгнийхээ газарзүйн давуу тал, ашиг сонирхолдоо нийцүүлэх шаардлага гарсан нь “Сибирийн хүч-2” тив дамнасан байгалийн хийн хоолойн төсөл. Уг хийн хоолойн төслийг ч гурван орны хэлэлцээрээс маш онцгойд хүлээн авч, хэлэлцсэн бөгөөд хэлэлцээрт яригдсан зарим асуудал нийтэд ил болоогүй байгаа юм.

Монгол, ОХУ, БНХАУ-ын гурван талт хэлэлцээрийн үеэр гурван талын төлөөлөгч олон нийтэд мэдээлэл өгөх үедээ,
Монголын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр “ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл. Монгол Улс нэг туйлт байдлын эсрэг байдаг бөгөөд хоёр хөрштэйгөө улс төрийн итгэлцлийг тууштай бэхжүүлж, бүс нутгийн хамтын ажиллагааны загвар болох гурван талт хамтын ажиллагааг бий болгохыг зорьж байна”,
ОХУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев “Гурван тал олон улсын болон бүс нутгийн асуудлууд дээр ижил байр суурьтай байдаг. Түүнчлэн өнгөт хувьсгал гарахаас сэргийлж, гаднын хөндлөнгийн оролцоог хамт эсэргүүцэх болно. Олон туйлт тогтолцоог баримтлан тэгш, шударга олон улсын дэг журам байгуулна”,
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И “Зүүн хойд Ази бол дэлхийн хамгийн динамик бүс нутгуудын нэг бөгөөд дэлхийн аюулгүй байдлын халуун цэг төвлөрдөг газар. Энд хөгжлийн чухал боломжууд бий” гэсэн байна.
Гурван талт хэлэлцээрт оролцсон орнуудаас БНХАУ хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, бүс нутгийн хөгжил, тогтвортой байдлыг дэмжих уриалга гаргаж байгаа нь “Сибирийн хүч-2” байгалийн хийн хоолойн төслийн ажлыг түргэсгэх агуулгатай харагдаж байгаа бөгөөд Монгол, ОХУ-ын төлөөлөгчид азнасан, нэгнийгээ “тандсан” байдалтай оролцсон гэж болох юм.

Монгол, ОХУ, БНХАУ өнгөрсөн сард болсон гурван талт хэлэлцээрээс өмнө 2015 онд гурван талын дээд хэмжээний уулзалт хийж байв. Харин энэ удаагийн хурал 2015 оны үеийн дээд хэмжээний уулзалтаас тэс өөр уур амьсгалтай байсан бөгөөд гурван талт хэлэлцээрийн дараа БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монголын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаярыг Хятадад айлчлахыг урьсан байгаа юм. Хэрэв Ван Игийн урилгаар Ж.Энхбаяр БНХАУ-д айлчилбал гурван талт хэлэлцээ зөвхөн гурван орны асуудлаас гадна Төвөд, Шинжаан зэрэг бүс нутгийг хамруулж болохуйц байна.
ТАЙЛБАР: "Сибирийн хүч-2" хийн хоолойн төсөл (1).png)
Мөн Москвад болсон гурван талт хэлэлцээрийн дараа Монгол Улс нэгэн чухал шийдвэр танилцуулсан нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 60 гаруй хувийг өөрчлөх, шинэчлэх шаардлагатай”-г мэдэгдсэн байгаа юм. Гэсэн ч ойрын хугацаанд бүс нутгийн асуудал намжихааргүй байгаа учир үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаа өөрчлөх хуулийн төслийг яаран Монгол Улсын Их хуралд өргөн барихгүй болов уу.
Монгол Улс өнгөрсөн хэдэн жилийн турш НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд элсэх, тэр дундаа Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүнээр нэгдэх сонирхолтой байгаа. Тэгвэл Монголын НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд элсэх ажлыг ОХУ, БНХАУ-ын талаас бүрэн дэмжиж, зөвхөн Аюулгүйн зөвлөл ч бус ШХАБ-д элсүүлэхээр дэмжинэ гэдгээ гурван талт хэлэлцээрээр мэдэгдээд байгаа юм байна. Хэрэв БНХАУ, ОХУ-тай хамтран тив дамнасан “Сибирийн хүч-2” байгалийн хийн хоолойн төсөл хэрэгжүүлж байгаа Монгол Улс санасандаа хүрч, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, ШХАБ-д элсэж чадвал гурван орон хамтран бүс нутагт шинэ геополитикийн орчин бүрдүүлнэ. Гурван талын шинэ геополитикийн орчинд Хойд Солонгос, Өмнөд Солонгос, Япон, Казахстан зэрэг түнш хамтарч болзошгүй байгаа бөгөөд Улаанбаатарын хувьд нэн ач холбогдолтой болж байгаа юм.
.png)
| ТЭД БИДНИЙ ТУХАЙ: ОХУ, БНХАУ МОНГОЛЫГ НҮБ-ЫН АЮУЛГҮЙН ЗӨВЛӨЛ, ШХАБ-Д ЭЛСЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ ГЭВ |
|
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |