“Хэрвээ эмэгтэйчүүд байгаагүй байсан бол энэ дэлхий дээрх бүх зүйл утга учиргүй зүйл болно” хэмээн Аристотель Онасис магтан дуулсан нь бий. Бүх цаг үед эрчүүдийг эмэгтэйчүүдээс илүү хүч чадалтай гэх нийтлэг ойлголт байсаар ирсэн. Тэгвэл энэ удаад дэлхийг өөрчилсөн 11 эмэгтэйг танилцуулж байна.
1.Жанна Д'Арк /1412-1431/
Францын үндэсний баатар Жанна Д'Арк нь "100 жилийн дайн"-ы үеийн цэргийн удирдагчдын нэг бөгөөд "гэгээнтэн" хэмээн цоллодог. Түүнийг хамгийн алдартай эмэгтэй цэргийн жанжин гэх нь бий.
Цэргийн жанжин байхдаа хэд хэдэн ялалт байгуулсан учир нэр хүнд нь ихэд алдаршжээ. Франц орныг Английн түрэмгийллээс гаргахын тулд VII Чарльз хаан Жаннагаар тусламжийн багийг удирдуулан Орлеан хот руу дайнд явуулсан гэдэг. Ингээд түүний удирдсан цэргийн баг есөн хоногийн дараа ялалт байгуулснаар түүхэнд нэр алдар нь түгэх эхлэл бүрджээ. 1430 оны тавдугаар сарын 23-нд Англи Улстай холбоотой Францчуудын бүлгэмд баривчлагдаж, Англичуудад олзлогдсон байна. Улмаар 1431 оны тавдугаар сарын 30-нд цовдлуулсан гэдэг. Тухайн үед Жанна Д'Арк 19-хөн настай байсан гэдэг.
Эшлэл: Би айдаггүй. Би үүнийг хийх гэж төрсөн. Жанна Д'Арк

2. Мари Кюри /1867-1934/
Польш гаралтай Франц химич Мари Кюри нь анхны Нобелийн эмэгтэй шагналтан гэгдэх бөгөөд хоёр удаа Нобелийн шагнал хүртжээ . Алдарт физикч Алберт Эйнштэйн түүнд өөрийнхөө хийж буй ажлын тухай болон түүнийг үнэлж, уулзаж ярилцахыг хүссэн захидал илгээж байсан гэдэг. Түүний удирдлага дор дэлхийн хамгийн анхны цацраг идэвхт изотепийн судалгааг хийсэн бөгөөд 1920 онд Парис дахь Кюри хүрээлэн, 1932 онд Варшав дахь Кюри институтийг байгуулсан нь одоо ч томоохон судалгааны төвд тооцогддог. 1934 онд цацрагт идэвхт икотепийн нөлөөний улмаас нас баржээ.
Эшлэл: Мэдлэг хэзээ ч харамсал үлдээдэггүй

3. Симон Дэ Бовуар /1908-1986/
Түүнийг философич, феминист гэдгээр нь хүмүүс илүүтэй мэддэг. Симон дэ Бовуарын эмэгтэйчүүдийн тухай "Дайвар хүйстэн" хэмээх бүтээл гаргасан. Үүнд эмэгтэй хүний түүх, эмэгтэйчүүдийн үзэл санаа, хандлага эмэгтэй зэргийг багтаасан бөгөөд дээрх бүтээл гарснаар дэлхийн түүхэнд эмэгтэйчүүдийн харах өнцгийг өөрчилсөн гэдэг. 1990-ээд оны эхэн үед зоригтой гарч ирж, өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн суутнууд хэмээн үнэлэгддэг юм.
Эшлэл: Хэрэв эмэгтэй хүн "эмэгтэй хүн" шиг аашилбал хүмүүс доогуур үнэлдэг. Хэрэв эмэгтэй хүн "хүн шиг" аашилбал эрэгтэй хүн шиг аягалж байна гэж буруутгагддаг.

4. Маргарит Тэтчер /1925-2013/
"Төмөр хатагтай" хэмээх нэрийддэг Маргарет Тэтчер нь дэлхийн хамгийн анхны эмэгтэй Ерөнхий сайд билээ. Тэрээр Их Британи Улсын Ерөнхий сайдаар 1979-1990 онд ажиллаж байв. ОХУ-ын сэтгүүлч түүнийг "Төмөр хатагтай" хэмээн нэрлэсэн нь хэзээ ч бууж өгдөггүй, улс төрийн манлайллыг нь илтгэсэн нэр болж хувирсан гэдэг.
Эшлэл: Олон нийтийг бүү дага. Харин олон нийтийг дагуул

5. Сапфо /МЭӨ630- МЭӨ 570/
Сапфо нь Лесбос арал дээр төрсөн Эртний Грекийн яруу найрагч юм. Сапфог анхны уянгын их яруу найрагч байсан гэдэг. Тэрээрөмнөньхэний ч бичижбайгаагүйгал эрмэлзэл бүхий, тачаангуйяруунайргийнхэвийгбийболгожээ. Түүнчлэнхувьхүнийсэтгэлзүй, нарийнтансагэгшигяруубайдлыг гаргуун дүрслэнбичиж, орчинүеийнхувьхүнийгчухалчлахүзлийгэхлүүлэгчгэгддэг.Тухайн цаг үед шүүмжлэгч нар ад үздэг байсан төдийгүй улс төрийн шалтгаанаар Сицили руу цөлөгдсөн гэдэг.
Эшлэл: Чи магадгүй үүнийг мартах байх. Гэхдээ ирээдүйд хэн нэгэн, хэзээ нэгтээ бидний тухай бодож л таарна.
.jpg)
6. Камала Харрис /1964-/
АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис нь дэлхийн шилдэг эмэгтэйд зүй ёсоор багтана. Анхны эмэгтэй, өнгөт арьстан дэд Ерөнхийлөгч гэдэгт зарим хүн түүнд ихээхэн шүүмжлэлтэй хандаж, заримынх нь бахархал болж байсан гэдэг. Ээж нь Энэтхэгийн уугуул иргэн, аав нь Ямайк Улсын иргэн бөгөөд сонирхолтой түүхтэй нэгэн юм.
Эшлэл: Ээж минь надад "Камала чи олон зүйлийн эхлэлийг тавьсан байж болно. Гэхдээ сүүлийнх биш гэдгээ санаарай" гэж хэлж билээ.

7. Маргарет Сэнгер /1879-1966/
Эцэг эх болох, бүл нэмэхээ урьдаас төлөвлөж, ажил амьдралаа хүссэнээрээ зохицуулж яваа нөхөн үржихүйн насны хүн бүр Маргарет Сэнгерт талархах учиртай. Жирийн сувилагчаас нөхөн үржихүйн мэргэжилтэн, хүн ам зүйч, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч, гэр бүл төлөвлөлтийн давуу талыг ухуулагч болсон бөгөөд "Жирэмслэлтээс хамгаалах нь ёс бус үйлдэл биш" хэмээн хамгийн анх дуугарсан хүн ажээ. Түүний тэмцлийн үр дүнд 1950 онд анхны жирэмслэлтээс хамгаалах эм бий болжээ.
Эшлэл: Өөрийн биеэ удирдаж чаддаггүй нэгэн өөрийгөө эрх чөлөөтэй гэж хэлж чадахгүй.

8. Малала Юсуфзай
Малала нь хамгийн залуудаа буюу 17 насандаа Нобелийн Энх Тайвны шагналыг хүртсэн хүний эрхийн тэмцэгч Пакистан эмэгтэй билээ. 2009-
онд "BBC" агентлагийн сэтгүүлч түүнд Пакистаны хөндийн амьдралын тухай англи хэл дээр блог бичихийг санал болгоход хүлээж авчээ. Ийнхүү Малалагийн ачаар дэлхий дахин Пакистаны үр өвдөм нүүр зурагтай тулгарсан юм. Малала Юсуфзай , НҮБ-д боловсролын тухай үг хэлснээр түүнийг дэлхий даяар мэддэг болжээ. Гэвч түүний бичвэрүүд зарим хүмүүст таалагддаггүй гэх нь бий. 2012 онд Малалаг хичээлээ тарж явахад "Талибат" бүлэглэлийн залуус зогсоож Малалагийн толгой руу буудаж байв. Охин азаар амьд үлдсэн бөгөөд үүнээс хойш улс төрийн хавчлагаас үүдэн Их Британи Улсад амьдарч байгаа аж.
Эшлэл: Нэг хүн ч дэлхийг өөрчилж болно

9. Тони Моррисон /1931-2019/
Эрт цагаас "Өнгөт арьстнуудыг толгой муутай, боолын ажилд илүү сайн харин оюуны ажилд сайн биш" гэсэн бодолтой хүмүүс их байсан юм. "Үгүй" гэвэл "Хэрэв тийм л юм бол өнгөт арьстан ганц сайн зохиолч нэрлэчихээч" гэхэд хэлчих хүн тоотой цөөхөн байлаа. АНУ-ын өнгөт арьст зохиолч Тони Морисон энэ үзлийг үгүй хийсэн түүхтэй. Тэрээр Нобелийн шагналтан бөгөөд "Соломоны дуун" бүтээлээр нь хүмүүс илүүтэй мэднэ. Түүнийг нас нөгчсөний дараа нэрийг нь "Үндэсний эмэгтэйчүүдийн алдрын танхим"-д зүй ёсоор элсүүлжээ.
Эшлэл: Өөрийн чинь уншихыг хүссэн зохиол байхгүй байвал өөрөө бич.

10. Коко шанел /1881-1971/
Дэлхийн "Коко Шанел" брэндийн үүсгэн байгуулагч.Тэрээр эмэгтэйчүүдийг хувцаслалтын хэв загварт өөрчилт хийсэн гавьяатай нэгэн . Шанелаас өмнө эмэгтэйчүүд олон давхар корсэт зүүж, нийгмийн хэвшмэл болсон дүрэм журмын дагуу хувцасладаг байжээ. Харин Коко Шанел хувцаслалтаас гадна хүмүүст эрх чөлөөтэй байдал, өөрийгөө илэрхийлэх эрх чөлөөнд үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн билээ.
Эшлэл: Загвар бол зөвхөн хувцсанд оршдог зүйл биш
.
11. Пина Бауш /1940-2009/
Германы бүжиг дэглээч Пина Бауш контемпорари бүжгийн шинэ түвшинд аваачсан нэгэн хэмээн үнэлэгддэг. Пина үзэгчдэд хүлээгээгүй, гэнэтийн зүйлсийг нь өгч, хүний доторх сэтгэлийн хөдлөлийг бүжгээр гаргах боломжийг нээж өгсөн. Өөрийн дотор нуугдаад буй, дотоод өнгө, хөдөлгөөнийг нийгэмд гаргаж тавьсан онцлогтой нэгэн. Мөн "танц театр" байгуулж, Экспрессионизмийн бүжгийн хөдөлгөөний үзэл санааг хөгжүүлж, бүжгийн урлагийн нэг түвшин ахиулсан гэдэг.
Эшлэл: Би хүмүүсийг хэрхэн хөдөлж байгааг сонирхдоггүй. Харин юу хөдөлгөж байгаа вэ гэдэг сонирхолтой.

| Дэлхийг өөрчилсөн 11 эмэгтэй |
|
Жүдочид дэлхийн аваргыг зорин мордлоо
2026-10-01 08:55:28
Л.Энхрийлэн, Т.Ариунзаяа нар жингээ тэргүүлэн барилдана
2026-10-01 08:47:15
Манай чөлөөт бөхийн дөрвөн тамирчин өнөөдөр өрсөлдөнө
2026-10-01 07:53:24
Таеквондо-гийн дэлхийн цомын хоёр дахь өдөр 1 алт, 3 мөнгөн медаль хүртжээ
2026-10-01 07:48:21
2026-10-01 07:10:00
2026-10-01 07:05:00
Э.Дэлгэрмаа Азийн наадмын V байрт орлоо
2026-10-01 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-10-01 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-01 06:00:00
Б.Уранзаяа Азийн наадмын V байрт, Э.Ариунболд VII байрт орлоо
2026-09-30 18:31:09
Н. Ганбаяр Азийн наадмын V байрт орлоо
2026-09-30 18:14:36
Г. Наранцэцэг Азийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-30 18:05:36
К.Ёолк Азийн наадмаас алтан медаль хүртэж, Азийн наадмын аварга боллоо
2026-09-30 18:00:43
К.Ёолк “АЙЧИ НАГОЯА-2026” Азийн наадмын аваргын төлөө өрсөлдөнө
2026-09-30 15:54:49
Г.Наранцэцэг, Б.Уранзаяа нар Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдана
2026-09-30 15:49:54
2026-09-30 15:42:55
2026-09-30 15:36:34
Монголбанк: Бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгална
2026-09-30 15:11:30
Б.Ганбаяр Азийн наадмын хүрэл медалийн төлөө хүч сорино
2026-09-30 13:34:35
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 60 хувьд хүрлээ
2026-09-30 13:32:54
Маргаашаас цэцэрлэг, сургуулиудад эрт илрүүлэг эхэлнэ
2026-09-30 13:24:29
Э.Дэлгэрмаа Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдана
2026-09-30 12:47:39
К.Ёолк, Б. Уранзаяа, Г.Наранццэцэг нар ялж шөвгийн дөрөвт шалгарч үлдлээ
2026-09-30 12:25:40
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-30 12:00:08
Э.Ариунболд, олимп, дэлхийн аварга Yeldos SMETOV-той барилдана
2026-09-30 11:27:04
Шүлхийн улмаас Баян-Өлгий аймагт 4.7 тэрбум, Ховд аймагт 1.9 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгожээ
2026-09-30 10:35:21
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулжээ
2026-09-30 10:17:19
Нийслэлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр санал солилцжээ
2026-09-30 10:10:18
Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 66 хэрэг бүртгэгджээ
2026-09-30 09:47:28
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хэлэлцжээ
2026-09-30 09:37:33
ROOCKIE: ХАЙРЫН ДУУ, ЭСРЭГ ДҮР ХОЁР Л ХҮНИЙ СЭТГЭЛД ҮЛДДЭГ
2026-09-30 09:30:24
Морин загийн “Мобайл” эмнэлэг шинэ түргэний машинтай болжээ
2026-09-30 08:12:49
Иргэдийн эсэргүүцлийг үл тоож шөнөөр нүүрс тээвэрлэжээ
2026-09-30 08:02:37
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2026-09-30 08:00:00
Ерөнхий сайд Н.Учрал, Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийв
2026-09-30 07:51:30
Таеквондо-гийн дэлхийн цомоос 3 алт, 3 мөнгөн медаль хүртжээ
2026-09-30 07:35:48
Азийн наадамд барилдах жүдочид тэмцээнээ өнөөдөр эхлүүлнэ
2026-09-30 07:10:00
Чөлөөт бөхийн “АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадмын тэмцээн өнөөдөр эхэлнэ
2026-09-30 07:00:00
Ү.АНАР: БАЛЕТ БОЛ ХОВС
2026-09-30 07:00:00
УЛСЫН НАЧИН Д.ТАВИНТАЙН ХҮҮ СҮХЭЭ: Аав, ах хоёрыг уран мэхээр аархаж барилддаг болохоор нь “Аат ах, дүү бөх” гэдэг болсон юм гэнэ лээ
2026-09-30 07:00:00
ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН АНХНЫ 35 СУРАГЧИЙН ГУНИГТ ТҮҮХ
2026-09-30 07:00:00
ХИЛИЙН ЦЭРГИЙН ДОМОГ САРАА
2026-09-30 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “сайн нөхөртэй учирах” хэмээх сайн
2026-09-30 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-09-30 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |