Хүний эрхийн үндэсний комисст хорт хавдартай хоригдлуудын ар гэрийнхнээс удаа дараа гомдол иржээ. Тус гомдлын дагуу ХЭҮК-ынхон холбогдох байгууллагуудад ямар зөвлөмж хүргүүлсэн талаар ХЭҮК-ийн гишүүн Б.Энхболдоос тодрууллаа.
-ХЭҮК-т хоригдлуудтай холбоотой гомдол, санал удаа дараа ирсэн тухай мэдээлэл бий. Гомдлын дагуу ямар зөвлөмж гаргасан бэ?
-ХЭҮК-т хорт хавдартай хоригдлуудын ар гэрийнхнээс удаа дараа гомдол ирсэн. Тус гомдлын дагуу зөвлөмж хүргэсэн. Нэгдүгээрт нь, хорих ангид ял эдэлж байгаа хорт хавдартай болон бусад хүнд өвчтэй хүмүүсийн хорих ялыг өөр ялаар солих, хорих ялын хугацаанаас өмнө суллах өвчний жагсаалт байдаг. Тус жагсаалтыг Эрүүл мэндийн сайд, Хууль зүйн сайд хамтран баталдаг. Тухайн жагсаалтад 18 нэр төрлийн өвчнийг, зэрэглэлтэй нь хамт оруулсан байдаг. Тэгэхээр 18 төрлийн өвчлөлийн зэрэглэлийг эргэж харж болох уу. Хорт хавдрын хоёрдугаар шатны өвчтэй хоригдлыг өөр ялаар сольдог, хяналт тавьдаг, эмчилгээгээ бие дааж хийдэг болох боломж олгох ёстой. Хорт хавдрын ангилал зэрэглэлийг хүчин төгөлдөр мөрдөгдөж буй журмаар гурав, дөрөвдүгээр зэрэглэлийн хорт хавдартай хүмүүсийг хугацаанаас нь өмнө суллана гэж заасан байдаг. Хоёрдугаарт, гурав дөрөвдүгээр ангиллын хорт хавдартай гэдэг нь батлагдсан тохиодолд хоригдлууд суллагдсаныхаа дараа эмчлэгдэх нь маш бага байдаг. Тийм учраас төр дээрх боломжийг олгож өгөөч хэмээн зөвлөмж хүргүүлсэн. Гэхдээ хорих ангиудад эмнэлгийн тусламж үйлчилгээг сайн үзүүлж байгаа. Гэтэл тухайн хүний сэтгэл зүйн байдлаас хамаарч хавдрын өвчлөл нэмэгддэг. Гурав, дөрөвдүгээр шатны хорт хавдартай хоригдлуудыг суллаад удаагүй байхад нас бардаг. Энэ тохиолдолд төр буруутай юм шиг иргэд ойлгодог.
-Хорт хавдартай хоригдлуудын хорих ялыг өөр ялаар сольж, бие дааж эмчилгээ хийдэг болгож журамд өөрчлөлт оруулах тухай зөвлөмж хүргүүлсэн гэлээ. Сүүлийн жилүүдэд хэчнээн хоригдол эрүүл мэндийн шалтгааны улмаас суллагдсан байна вэ?
-Бид дээрх зөвлөмжийг явуулахдаа судалгаа хийсэн. Сүүлийн дөрвөн жилийн байдлаар 60 хоригдол суллагдсан. Суллагдсан хоригдлын 46 орчим хувь нь гурав хоногоос зургаан сарын дотор нас бардаг гэсэн судалгаа гарсан. Энэ судалгаа нь юуг илэрхийлж байна вэ гэхээр, манай улсад хорт хавдрын өвчлөл нэмэгдэж, хорих ангийн ачаалал нэмэгдэж, эмнэлгийн байгууллага шиг болж байгааг илтгэж байгаа юм. Гэхдээ хорт хавдрыг эрт илрүүлж, эмчилж чадах юм бол эдгэрэх боломжтой гэдгийг бүгд мэдэж байгаа. Энэ боломж нөхцлийг олгохгүй байснаар хорих ангид хүний амь хохирлоо гэх санал, гомдол ирж байгаа. Гэхдээ хорт хавдартай хоригдлыг бүр мөсөн ялаас чөлөөлнө гэсэн үг биш. Өөр төрлийн ялаар сольж, биеэ эмчлүүлэх үүргийг тухайн хүнд хүлээлгэх боломж байгаа эсэхийг судалж үзэх зөвлөмжийг хүргүүлсэн.
-Зөвлөмжийн хариу ирсэн үү. Хэд хоногийн хугацаанд хариу ирэх ёстой вэ?
-Бидэнд ирсэн гомдлын дагуу хорт хавдартай хоригдлуудын асуудал дээр илүү анхаарч байна. 30 хоногийн дотор зөвлөмжийн хариу ирсэн. Хариу ирэхдээ дээрх зөвлөмжийг хэрэгжүүлэхээр ажлын хэсэг гаргаж, Эрүүл мэндийн яам, Хууль зүйн яамны хамтарсан ажлын хэсэг байгуулж, судлаад журамдаа нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа тухай хариу ирүүлсэн. Үүнээс гадна ял эдлэхэд хүндрэл учирч болохуйц өвчний шалтгаанууд байдаг. Тухайлбал, эрхтэн дутуу, амьсгалын замын халдварт өвчлөлийн хүнд үед ялаас чөлөөлөхөөр заасан байдаг.
| ХЭҮК-ЫН ГИШҮҮН Б.ЭНХБОЛД: Хорт хавдартай хоригдлууд суллагдаад гурав хоногоос зургаан сарын дотор нас бардаг гэх судалгаа гарсан |
|
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |