Одоогоос гурван жилийн өмнө хөл бөмбөгийн талбайн төмөр унаж, талбайд тоглож байсан тавдугаар ангийн хүү амиа алдсан харамсалтай хэрэг гарч байв. Өнгөрсөн оны тавдугаар сарын 3-нд Чингэлтэй дүүргийн XVII хорооны нутаг дэвсгэрт байрлах тоглоомын талбайд тоглож байсан есөн настай охины дээрээс төмөр гулсуур мөн л унаж, уушгиа тайруулахад хүрсэн. Мөн 2020 оны есдүгээр сард Баянзүрх дүүргийн XIV хороонд байрлах “Цагаан хуаран” хотхоны тоглоомын талбайд тоглож байсан зургаан настай охины дээрээс бэхэлгээгүй гулсуур унаж, баруун гараа хугалж, зөөлөн эдийн гэмтэл авсан зэрэг хамгийн аюулгүй тоглох газраа хүүхдүүд аюулд өртсөн тохиолдол удаа дараа гарч байв. Урин цаг ирж буй энэ үед гадаа тоглох хүүхдийн тоо эрс нэмэгддэг. Хэдий цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж гадаа тоглох хүүхдийн тоо өмнөх жилүүдээс цөөн байгаа ч хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдлыг хангах ёстой. Тиймээс бид хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдлыг хэрхэн хангасан эсэхийг цувралаар сурвалжлан хүргэж буй.
Бид өмнөх дугаартаа Баянзүрх дүүргийн тоглоомын талбайнууд хүүхдүүдэд ямар аюул заналхийлж байгааг сурвалжлан харуулсан. Тэгвэл энэ удаад Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн тоглоомын талбайнууд аюулгүй байж чадаж байгаа эсэхийг сурвалжиллаа.
-Уг байрны дэргэдэх талбай дээр шувууны толгойн хэлбэртэй тоглоом байх аж. Тус тоглоом нь дээд хэсэгтээ маш том хагарч, хог шороогоор дүүрчээ. Энэ тоглоом хүүхдүүдийн гар, хөлийг эсгэж мэдэх аюултай харагдана.

-131 дүгээр байрны гаднах гулсуурын хуванцар шатны доод суурь боолтнууд нь бүгд унажээ. Мөн шатны хэсэгтээ том хагарсан харагдана. Хүүхдүүдийн тоглох дуртай гулгуур нь хэзээ мөдгүй нурах шахсан байгаа нь том аюул.

-Тус байрны гаднах тоглоомын талбайн төв цамхагийн хоёр багананы суурь боолтнууд унаж, салхины аясаар хоёр тийш ганхах аж. Хэзээ мөдгүй унах шахсан энэ цамхаг хүүхдүүдийг дарж мэдэх нь.

-V байрны гаднах тоглоомын талбайн савлуур хүүхэд гэмтээхэд бэлэн болжээ. Тус савлуурны тавцанг модоор хийж, гинжээр холбосон байх бөгөөд аажимдаа модон тавцан нь элэгдэж, хэзээ мөдгүй сэтрэх дөхжээ. Дунд ангийн хүүхэд суугаад хэд хүчтэй савлуурдахад нь сэтэрч мэдэхээр болж.
-55Б байрны гаднах талбайн хатуу цементээр бүрхэгдсэн ба эргэдэг тавцан нь ирмэгээ тойрч хугарсан байв.

-Уг байрны гаднах талбайн гулсуур дамжих шат салсан харагдана. Мөн тус шатны доор байрлах хүүхдийн жижиг савлуур нь гагнаасаараа салж, унжсан байдалтай байв.

-VII байрны гадна тоглоомын талбайн гулсуур бэхэлгээгүй болжээ. Хоёр, гурван хүүхэд зэрэг гулгавал хажуу тийш унахад бэлэн болсон байна. Мөн дугуйн төхөөрөмж нь эвдэрч, эргэхээ больжээ.

-Тус цэцэрлэгийн зүүн талд байрлах модон гулсуур бэхэлгээ нь нэлээд муудсан бололтой хазайсан байх бөгөөд хүчтэй салхи гарахад л хоёр тийш найгах аж.

-Уг байрны гаднах талбайн гулсуур нь дээд болон доод хоёр хэсэгтээ хагарчээ. Мөн гулсуурны хажуу хэсгийн хамгаалах хаалтны зарим боолтнууд нь хаягдаж унжсан байдалтай байв.

| СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Н.АЛТАНШАГАЙ ТА алдрай үрсийн аминд ч хүрч мэдэх тоглоомын талбайнуудаа хэзээ янзлах вэ |
|
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ӨРСӨЛДӨӨНӨӨС Г.ЗАНДАНШАТАР, Н.АЛТАНХУЯГ НАР ХАСАГДЖЭЭ
2026-09-09 10:45:05
ЭРГЭЛТИЙН ЭРХЭМ УНШИГЧ ТАНД ЗУРГААН ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-09-09 10:35:16
ТАНИЛЦ: ТЭРБУМЫН БАЙРААР ЖИГДЭРЧ, “ЛАНД-200”-ГААР ИЖИЛССЭН “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТОЛГОЙ БАЯН ДАРГА НАР
2026-09-09 09:00:28
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-09 08:00:00
НҮҮРСНИЙ “НУУЦ” НОЁНТОН Ж.ГАНБААТАР ХОТЫН А ЗЭРЭГЛЭЛИЙН ГАЗРУУДАД ЭЗЭН СУУСАН БАРИМТ
2026-09-09 07:00:00
ДОМОГ БОЛЖ МӨНХӨРСӨН Ц.ДОРЖСҮРЭНГИЙН ХЭЭР МОРИНЫ НЭГЭН ТҮҮХ
2026-09-09 07:00:00
Б.ОРХОНБАЯРЫН ААВ Н.БАЯРСАЙХАН: ХҮҮ МИНЬ АРД ТҮМНИЙ АМНЫ БИЛГЭЭР УЛСЫН АВАРГА БОЛЖ, ОЛОН САЙХАН БАРИЛДААНААРАА ҮЗЭГЧ ТҮМНЭЭ БАЯСГААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ
2026-09-09 07:00:00
ТАЛЫН МОНГОЛООС ДЭЛХИЙД ЦУУРАЙТСАН Э.АМАРТҮВШИН
2026-09-09 07:00:00
“Монгол Хятадын хэвлэл мэдээллийн 16 дахь хамтарсан форум"-д баримтат кино, бүтээлийн талаар танилцууллаа
2026-09-08 19:25:01
УИХ-ын дарга С.Бямбацогт Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович-д бараалхана
2026-09-08 15:40:48
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ
2026-09-08 14:27:38
Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
2026-09-08 14:23:32
О.ЦОГТГЭРЭЛ ЛИ ГАНЬЖЕТЭЙ УУЛЗАЖ, ХОЁР НАМЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-09-08 14:04:48
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ 225 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-08 13:51:23
ВЬЕТНАМЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГА ЧАН ТАНЬ МАН МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-08 13:03:26
БНАСУ, ОХУ-ыг холбосон авто замын гүүрийг нээлээ
2026-09-08 12:28:26
ШАДАР САЙД Т.ДОРЖХАНД ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА
2026-09-08 12:17:32
ГАМШГИЙН ҮЕИЙН ХҮМҮҮНЛЭГИЙН ЗОХИЦУУЛАЛТ, ЭРЭН ХАЙХ, АВРАХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЖЭЭ
2026-09-08 11:49:02
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
2026-09-08 11:42:53
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-08 10:19:43
“Хүүхдийн зүрхний долоо хоног” аян эхэллээ
2026-09-08 10:14:02
Явуулын оффис өнөөдөр Хан-Уул дүүрэгт ажиллана
2026-09-08 09:42:18
Сурах бичгийн нийлүүлэлтийг аравдугаар сард бүрэн хангахаар ажиллаж байна
2026-09-08 09:37:31
ХОВОР ДҮР, ХОСГҮЙ АВЬЯАСЫН ЭЗЭН БАЙЛАА, ТЭР
2026-09-08 08:26:07
ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ
2026-09-08 07:41:33
"УУЛЫН Б.ТӨМӨР"-ИЙН ДҮҮ Д.ОЮУНГЭРЭЛ: АХЫН ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД 10 ЖИЛ БҮГСЭН НЬ ЦЭРГЭЭС ХАЛАГДААД БУЦАХДАА НАЙЗТАЙГАА АЙЛЫН АРГАМЖААТАЙ МОРЬ УНАЖ, ЗУГТААД ТУВА РУУ ГАРЧИХСАНААС ЭХЛЭЛТЭЙ
2026-09-08 07:37:08
ТОЙРГИЙНХОНДОО БИДОН ӨГЧИХӨӨД, ӨӨРӨӨ “ЁМКОСТЬ” АВЧЭЭ, ТЭР
2026-09-08 07:00:53
ТАНИЛЦ: “ОЮУ ТОЛГОЙ”-Н АВТОРУУДЫН БЭЛ, БИЗНЕСҮҮД
2026-09-08 07:00:00
Э.АМИРЛАН: "ХАДАМ ЭЭЖ" КИНОНЫ ЭМЭЭТЭЙ ХЭСГИЙН ЗУРАГ АВАЛТ БҮР ДЭЭР ӨӨРИЙНХӨӨ ЭМЭЭГ САНАЖ, ОЛОН ЗҮЙЛ ХИЙЖ ӨГӨХИЙГ ХҮССЭН
2026-09-08 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан
2026-09-08 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |