• Өнөөдөр 2024-04-30

ЭРГЭЛТИЙН ОНЦЛОХ НИЙТЛЭЛ: “ШШГЕГ-ынхан хэзээ мөдгүй нурах дөхсөн балгас дотор хүүхдүүдийг хорьж байна, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээ”

2021-05-02,   528

Эргэлт.мн мэдээллийн сайт долоо хоног бүр онцлох нийтлэлээ тоймлон хүргэдэг билээ. Энэ удаад эрхээ хязгаарлуулсан хэдий ч нурж унах дөхсөн хүүхдийн хорих ангийн барилгын асуудлыг хөндөн сурвалжилсан “ШШГЕГ-ынхан хэзээ мөдгүй нурах дөхсөн балгас дотор хүүхдүүдийг хорьж байна, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээ” нийтлэлийг онцолж байна. 
 
Гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож, шүүхээр таслагдсан хүүхдүүд дээврээс нь цас, борооны алинд ч дусаал гоождог, таазных нь булан тохой бүр мөөгөнцөртсөн, хананых нь цууралтаар салхи нэвт салхилдаг, шал хотойж цөмөрсөн, хаалга, цонх нь зэврээд гацчихсан, агааржуулалтын хоолой нь бөглөрснөөс өмхий чийг ханхалсан, “газар хөдлөлтийн өчүүхэн чичирхийлэлд нурахад бэлэн” гэж аль эрт 2012 онд актлагдсан барилгад хоригдож байна. 

            Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ШШГЕГ-ын харьяа Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага буюу Хүүхдийн хорихын барилгууд нь хэзээ мөдгүй нурж, хүмүүжигчдийн амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах аюултай болсон тухай акт, барилгыг нэн яаралтай чөлөөлөх хүсэлт, шаардлагуудыг ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Загджавт удаа дараа хүргүүлсэн боловч өнөөг хүртэл ямар ч арга хэмжээ аваагүй гэнэ.

  Баянзүрх дүүргийн XI хороо буюу Хонхорт ШШГЕГ-ын харьяа Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Өөрөөр бол, Хүүхдийн хорих анги боловч дотроо ерөнхий боловсролын 110 дугаар сургуультай, хүүхэд хүмүүжлийн багц хөтөлбөр хэрэгжүүлдэг учраас Сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор гэж нэрлэдэг. Гэвч нурах шахсан барилгаасаа болж хүүхэд хүмүүжлийн тусгай хөтөлбөрүүд нь тасалдах болсон учраас одоо хорих анги гэх нь зөв болов уу. 
 
Тус хорих ангийн одоо ашиглаж буй гурван барилга нь 1978 онд цэргийн казармын зориулалтаар ашиглалтад оржээ. 40 гаруй жилийг элээсэн тус барилгуудыг хорих 431 дүгээр анги ашиглаж байсан бөгөөд  2012 онд мэргэжлийн хяналтын байцаагчийн 07-208\638 тоот дүгнэлтээр хүн ажиллаж, амьдрах боломжгүй гэж актлагдсан аж. Гэтэл нурах шахсан өнөө барилгуудыг 2017 онд Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага буюу хүүхдийн хорих ангид шилжүүлэн өгч, тэд  нүүж оржээ.
ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНДЭЭС УНШИНА УУ
 

ЭРГЭЛТИЙН ОНЦЛОХ НИЙТЛЭЛ: “ШШГЕГ-ынхан хэзээ мөдгүй нурах дөхсөн балгас дотор хүүхдүүдийг хорьж байна, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээ”
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188