Нэгдүгээр хэсгийг ЭНД дарж уншина уу.
Сонгинохайрхан дүүргийн гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтсийн дарга Н.Уранчимэгийн улсын төсвөөс мөнгө “иддэг”, ажилчдынхаа үр дүнгийн урамшууллыг буцааж авдаг, ажилчдаа дарамталж, айлган сүрдүүлдэг, бусдын нөхөн үржихүйн халдашгүй эрхэд халддаг зэрэг ес зүйгүй үйлдлийг удаа дараа тэвчиж чадаагүй, ажиллах орчин бүрдээгүйн улмаас 30 орчим мэргэжилтэн ажлаа өгсөн байдаг талаар бид өмнө нь нийтэлсэн. Харин одоо Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтэст түүний ёс зүйгүй бүдүүлэг байдлыг үзэн ядаж, төрийн байгууллагад хүний эрхийн мэдрэмжгүй “араатан” орогнож болохгүй хэмээн эцсээ хүртэл зүтгэж байгаа цөөхөн хэд болон Н.Уранчимэгийн талынхан хүний эрхийг хамгаалах үүрэгтэй ажиллаж байна.
Гэвч тэд “өнөөдөр хэнийг юу гэж загнаж, доромжлох бол, яаж айлган сүрдүүлж, урхиндаа оруулах бол, хэнийг ажлаас халах бол” хэмээн айдас, түгшүүртэй төрийн байгууллагад ажиллаа хийж чадахгүй чичирч сууна. Айдас түгшүүр, дарамт шахалт, нулимс, хэрүүл зодоон эцэст нь өнчрөл. Тэр нийгмээс өнчирсөн олон мянган хүний нэг. Түүнийг Ц гэдэг боловч дарга нь сохор, доголон хэмээн доромжилдог. Тэр иймэрхүү байдлыг маш удаан тэвчиж, тэмцэж явсаар уйлъя гэвч нулимсаа барчихсан, хоёр хүүхдийнхээ төлөө хамгийн сүүлчийн хүчээ шавхаж, тэмцэж байгаа эмэгтэй. Түүнийг ийм арга ядсан ядруухан байдалд хүргэж, итгэл сэтгэл, амьдралаар нь тоглосон Сонгинохайрхан дүүргийн Гэр бүр хүүхэд залуучуудын хэлтсийн дарга Н.Уранчимэгтэй холбоотой бусармаг үйлдлүүдийг баримтаар илчилж байна.
Баримт-1: Н.Уранчимэг даргын бас нэг том дутагдал нь хүүхэд хамгааллын асуудалд бус эсрэгээрээ хэлтсийнхээ ажилтнуудыг хагаралдуулах, хувийн чат, мессежийг нь тагнаж, тандахад хамаг цагаа зарцуулдагт байгаа юм. Тодруулбал, ажилтнуудынхаа хувийн мэдээлэл, нууцад зөвшөөрөлгүй халдаж, хуулбарлан авч, хамт олонд дэлгэх, гэр бүлийн гишүүд, танил хүмүүст илгээх, ажилтнуудын хооронд бичсэн илгээмжийг уншиж, хариуцлага тооцох зэргээр дарамталдаг байдал удаа дараа давтагдсан байна. Ингэхдээ ажилчдын хоорондоо бичсэн мессежийг хуулбарлан авч, нэгэн рүү нь явуулж, хэрүүл үүсгэж, ажилчдынхаа уур амьсгалыг эвдэж, хооронд нь хэрэлдүүлдэг талаар хохирогч нар ярьж байна.
Хохирогч: Хүчирхийлэлд байдаг учир бусдын эрхийг хамгаалахын төлөө ажиллаж чаддаггүй
Н.Уранчимэг дарга өөрийн болон хувийн бизнес болох эд материалыг албан хаагчдадаа зардаг байна. Хэрвээ авахгүй тохиолдолд өрөөндөө оруулж байгаад “Яагаад миний зарж байгаа зүйлээс авахгүй байна” хэмээн дарамталдаг гэнэ. Сүүлдээ өөрийн ойр дотно ажилладаг хүмүүстэйгээ мөнгө нийлүүлэн бараа материал авчран ажилчдадаа хүчээр зарж, цар тахлын үед албан хаагчдыг хүчээр амралтын газар руу удаа дараа дагуулж явж архидуулдаг байсан тухай хохирогч нар ярилаа. Тухайлбал хохирогч Б “Бид өөрсдөө сэтгэл зүйн маш хүнд дарамт, хүчирхийлэлд байдаг учир ажлаа хийж чаддаггүй. Хүний төлөө хүүхдүүдийн төлөө анхаарч, ажиллах боломжгүй өдөржин өөрийгөө магтаж, хурал хийдэг. Бидний ажил хийх, ажиллах орчныг бүрдүүлж чаддаггүй. Үүнд маш их харамсдаг” гэв.
Ийнхүү дээрх баримтуудыг үндэслэн Н.Уранчимэг даргатай холбоотой хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагын удирдлагын хувьд хуульд заасан үүргээ биелүүлээгүй, алба хаагч ажилтнуудад ажлын байрны дарамт үзүүлэх, тэдгээрийг ялгаварлан гадуурхах, хүний халдашгүй байдал, хувийн нууцад халдах зэргээр хүний хөдөлмөрлөх эрх, эрх чөлөө төрийн албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж үзэх боломжтой байна.
Баримт-2: Гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтсийн дарга Н.Уранчимэг ажилчдаа жирэмслэхгүй байхыг шаардаж, олон нийтийн хурал дээр анхааруулдаг байна. Энэ нь бусдын нөхөн үржихүйн халдашгүй эрхэд халдаж буй маш ноцтой хэрэг боловч тус хэлтсийн ажилтнуудын хэн нь ч эсэргүүцэж чадахгүй өдий хүрчээ. Тодруулбал, Н.Уранчимэг нь хэлтсийнхээ зорилтод бүлгийн залуучуудын сургалт хариуцсан ажилтан Ц-г өөрийгөө удирдах чадваргүй болсон үед нь нэр бүхий ажилтнуудтай хамт ариун цэврийн өрөөнд оруулж, жирэмсэн эсэхийг нь мэдэх тестээр шалгасан байна. Тус үйлдэл болохоос өмнө мэргэжилтэн Ц-г олон нийтийн хурал дээр хоёр жилийн хугацаанд жирэмсэлж болохгүй хэмээн Н.Уранчимэг дарга анхааруулж байсан талаар эх сурвалжууд хэлсэн юм.
Баримт-3: Эцэг, эх нь удаа дараа бие махбод болон сэтгэл, санааны хүчирхийлэлд өртүүлсэн, нагац ах Б нь хүчирхийлсэн гэх шалтгаанаар гэрээсээ дайжсан С.Э-д Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтсийнхэн хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлжээ. Эцэг, эх нь түүнийг өсгөн хүмүүжүүлэх үүргээсээ санаатай зайлсхийж, хүүхдийн эрхийг удаа дараа зөрчсөн учир С.Э-д сар бүр улсаас 100 хувийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэж, түүнийг асран хамгаалах байгууллагад шилжүүлжээ. Гэвч асран хамгаалах эрхээ хасуулсан түүний эцэг, эх нь хүүхдийн мөнгийг авсан, мөн С.Э-д төрөөс олгох тэтгэлэгийг нь олгоогүй байна. Үүнд Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтсээс хяналт тавиагүй, шүүхийн шийдвэрийг албан гүйцэтгүүлэхээр холбогдох байгууллагад хандаж, арга хэмжээ аваагүй гэх харамсалтай баримт бий.
Баримт-4: П.С-г авга ах Б.А бэлгийн хүчирхийлэл үйлдэхийг завдсан байна. Гэвч П.С-д төрөөс олгож буй хүүхдийн мөнгийг нь холбогдох байгууллага, асран хамгаалагчид шилжүүлээгүй байна. Мөн П.С-д бие махбодын болон бэлгийн хүчирхийлэл үзүүлж байсан гэх Б.А-д холбогдох асуудлаар хуулийн байгууллагад хандаж, шалгуулаагүй байна. Дээрх хоёр жишээнээс харахад тус хэлтэс болон холбогдох алба хаагч нь хүүхэд хамгааллын чиглэлээр хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх арга хэмжээ аваагүй, ажилдаа сэтгэлгүй хандаж, хүүхдийн эрхийг давхар зөрчсөн гэж үзэж болохоор байгаа юм.
Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс Н.Уранчимэг даргатай уулзаж, дээрх асуудлуудтай холбоотой тайлбар, мэдээлэл авсан юм. Тэрбээр “Би нэг хүн ажлаас нь халаагүй. Манайх цалин багатай учир бүгд өөр ажил орохоор өөрийн хүсэлтээр халагдах өргөдлөө өгсөн. Би хэн нэгнийг зүй доромжилдоггүй. Харин ажлын шаардлага тавьдаг. Намайг дээрх асуудлуудаар АТГ, ХЭҮК шалгаж байгаа. Гэхдээ одоогоор ямар нэгэн тайлбар, хариу хэлээгүй байна” хэмээн өөрийгөө хамгаалсан юм.
Хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан дүүргийн хувьд ядуурал, ажилгүйдэл, архидалт, гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэг хамгийн эмзэг сэдэв нь байдаг. Тэнд амьдарч байгаа хүүхдүүдэд сэтгэл зүйн болон хууль зүйн дэмжлэг хэрэгтэй байдгаас гадна эрхийг нь хамгаалах асуудал чухлаар тавигддаг. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн хүүхдүүдийн эрхийг хамгаалж, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж ажиллах ёстой Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтсийн дарга Н.Уранчимэгтэй холбоотой дээрх жишээнүүд тус дүүргийн хүүхдүүдийн эрх, хөсөр хаягдсан гэдгийг бэлхэн илтгэж байгаа юм. Хүний эрхийг хамгаалахын төлөө өдөр, шөнөгүй зүтгэж, сэтгэл зүрхээ зориулж байх ёстой Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтсийн дарга Н.Уранчимэг нь харин эсрэгээрээ ажилчидтайгаа дайн зарлаж, зорилтод бүлгийн хүүхэд, гэр бүлд зориулсан мөнгөөр халаасаа түнтийлгэсээр таван жил өнгөрөхөд хэчнээн хүүхэд, хүчирхийлэлд өртөж, айж, сандарч, даарч, бээрч, хоолгүй хонож байсан тухай тэр лав бодож үзээгүй биз ээ. Түүний өнгөрсөн хугацаанд хуулийн өмнө, хүүхдүүдийн өмнө хүлээсэн үүргээсээ няцаж , ажил үүргээ ухамсарлаж, биелүүлж чадалгүй зөвхөн мөнгө “идэх” аргаа олж, бусдыг доромжилж, суудал бөглөж суугаа байдлыг нь Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын дарга, ХНХЯ, ХЭҮК, АТГ болон бусад холбогдох харьяа байгууллагын удирдлагууд нэн яаралтай анхааралдаа авч, Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийнхний ажлыг тухтай орчинд, айдасгүй, ажлын байрны дарамтгүйгээр хийлгэх шаардлагатай байна.
Хүүхдийн байгууллагын хүчирхийлэгч Н.Уранчимэгтэй холбоотой дуулиан-II |
|
2025-04-28 15:10:21
2025-04-28 15:00:18
2025-04-28 14:22:13
2025-04-28 14:21:18
2025-04-28 14:17:33
2025-04-28 13:44:10
2025-04-28 13:36:43
2025-04-28 13:35:51
2025-04-28 13:18:27
2025-04-28 12:58:44
2025-04-28 12:46:22
2025-04-28 12:41:51
2025-04-28 12:24:30
2025-04-28 12:10:03
2025-04-28 12:01:23
2025-04-28 11:35:14
2025-04-28 11:10:00
2025-04-28 11:04:44
2025-04-28 11:03:25
2025-04-28 10:52:59
2025-04-28 10:29:45
2025-04-28 10:12:06
2025-04-28 10:04:20
2025-04-28 09:56:49
2025-04-28 08:57:19
2025-04-28 08:42:46
2025-04-28 08:13:22
2025-04-28 08:01:11
2025-04-28 07:38:10
2025-04-28 07:00:48
2025-04-28 07:00:29
2025-04-28 07:00:00
2025-04-28 07:00:00
2025-04-28 07:00:00
2025-04-28 07:00:00
2025-04-27 15:07:10
2025-04-27 13:53:11
2025-04-27 13:30:59
2025-04-27 13:09:00
2025-04-27 12:24:39
2025-04-27 11:58:40
2025-04-27 11:40:34
2025-04-27 10:54:04
2025-04-27 09:54:18
2025-04-27 09:08:11
2025-04-27 08:52:33
2025-04-27 08:38:45
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |