Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяаг бусад сайдаасаа хавь илүү ажиллаж байгаа хэмээх магтаал өдөр бүр хаа сайгүй цацагдаж буй. Гэтэл түүний удирдлага доорх газар, хэлтсийн дарга, түшмэлүүд дураараа дургиж, төрийн албыг хувийн компани шигээ үзэж байгаа явдал гаарсныг тэр мэдэж байгаа болов уу. Үүний ганцхан жишээг сугалахад, Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга, ажилтнуудаас хүний санаанд багтахааргүй ёс бус үйлдлүүд, ааш авир гарсаар удаж байгаа гэнэ. Хүүхэд, залуусын эрхийг хамгаалах ёстой, эрх нь зөрчигдөж байгаа ард иргэдийн өмөг түшиг болох ёстой газар өөрөө хүчирхийлэл, гэмт хэргийн үүр, авлига хээл хахууль цэцэглүүлэгч, албан тушаалын дарамт, шахалтын шилдэг жишээ болчихсон байгаа талаарх ноцтой баримтыг хүргэе.
Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн ажилтан П гэх залуу хэд хэдэн удаа амиа хорлох гэж оролджээ. Тэрбээр нэг удаа ажлын байран дээрээ согтуу ирээд “Би яг одоо цонхоор үсэрнэ. Би амьд явж чадахгүй нь” гээд уйлсан байна. Үүнийхээ дараа цонхоор үсрэх оролдлого хийжээ. Мөн олсоор өөрийгөө хэд хэдэн удаа боомилж, амиа егүүтгэх оролдлого хийсэн гэх. Учир шалтгааныг нь тодруулбал, П-г гэр бүлийн гадуурх харилцаатай болсон гэдгийг жирэмсэн эхнэр нь мэдсэн байна. Бүр ажил дээр нь ирж, даргатай нь үсдэлцэн зодолдож, асуудал үүсгэжээ. Энэ хэрэг явдал болохоос өмнө дарга нь П-г өөрөөс нь харилцаагаа таслахгүй байхыг шаардсанаар ийм асуудал үүссэн тухай эх сурвалж мэдээлж байлаа. Үүнээс үүдэн П ажилгүй, амьдралгүй болох дээрээ тулж, амиа хорлохыг удаа дараа оролдсон байж болзошгүйг онцолсон юм.
Төрийн байгууллагад үр бүтээлтэй, санаачилга, идэвхтэй ажиллаж байгаа албан хаагчид улирал, хагас жил тутамд ур чадварын, үр дүнгийн урамшуулал гэж үндсэн цалингийнх нь 15-40 хүртэл хувийн урамшуулал олгодог. Сонгинохайрхан дүүргийн ГБХЗХХ-ийн ажилтнууд ч энэ урамшууллыг тухай бүрд хүртдэг ч урамшууллын мөнгө ажилтанд бус даргын халаасанд ордог гэвэл та итгэх үү. Бүр тодруулбал, тус хэлтсийн дарга Н.Уранчимэг цалин буух өдөр Н.Уранчимэг нийтийн хурал хийж, үр дүнгийн урамшууллын нэмэгдэл цалинг нь бэлнээр болон хувийн дансаар хурааж авдаг байна. Ингэхдээ нярав Б.Батцэцэгийн 5944054231 тоот данс болон н.Нарангэрэл гэх хүний данс руу мөнгөө шилжүүлэхийг шаардаж, эсэргүүцвэл “Ажлаас чинь хална” гэх мэтээр дарамталдаг гэдгийг эх сурвалж батлан ярьж байлаа. Ийм замаар Н.Уранчимэг дарга зөвхөн нэг ажилтныхаа үр дүнгийн урамшуулал болох нэмэгдэл цалинг авсаар 4.9 сая төгрөг болсон баримт байна.
Энэ талаар тус хэлтсийн нэрээ нууцлахыг хүссэн нэгэн ажилтан “Цалин буух өдөр биднийг “Та нарт хийсэн ажил байхгүй. Урамшууллын мөнгийг заавал буцааж шилжүүл” гэж загнадаг. Хэрвээ шилжүүлэхгүй бол хэл амаар болон бусад байдлаар доромжилж, гутаадаг. Тиймээс бид дарамтлуулж, доромжлуулахаасаа бас ажилгүй болохоосоо айгаад, зарим үед “Ийм хэл амтай мөнгөөр яадаг юм” гэж бодоод үр дүнгийн урамшууллын мөнгөө буцаан шилжүүлдэг. Би гэхэд нийтдээ 4.9 сая төгрөг буцаан шилжүүлсэн байна. Урамшууллын мөнгөө даруй шилжүүлэхгүй бол бидний дансыг хаадаг. Энэ талаар холбогдох байгууллагад хандаж байгаагүй. Ер нь бид маш их айдас, түгшүүртэй ажилладаг. Яг үнэндээ манай хамт олон гэр бүл, хүүхэд, залуучуудын төлөө ажиллаж чаддаггүй, өөрсдөө ажлын байрны дарамт болон сэтгэл санааны дарамтад байдаг” гэсэн юм.
Өөр нэгэн эх сурвалж “Няравын данснаас гадна өөр нэг данс руу бид урамшууллын мөнгөө шилжүүлдэг. Тэр дансыг манай нягтлангийн ээжийн данс гэж манай хэд хэдэн ажилтан ярьж байхыг сонссон. Мөн манай дүүргээс УИХ-д сууж, одоо нөлөө бүхий сайд болсон нэг хүний хамаатангийн данс ч гэж сонсож байсан. Тэр хүн Сонгинохайрхан дүүргийн хэмжээний нийт төрийн албан хаагчдын тодорхой хувь буюу бидэн шиг дарамтанд байдаг, ажилгүй болохоосоо айхдаа үг дуугүй урамшууллаа шилжүүлдэг ажилчдын нэмэгдэл цалинг ийм байдлаар авдаг юм биш үү гэх яриа удаа дараа гарч байсан. Гэхдээ энэ нь урамшууллыг авдаг гэх яриаг өөрөөсөө холдуулахын тулд гаргасан даргын яриа байх. Би өнөөдөр зориг гаргаж, энэ талаар ярьж байгаа ч дарга маргааш намайг ажлаас халахыг хэн ч үгүйсгэхгүй. Эцсийн эцэст би ажилгүй болоод хохирч үлдэнэ. Дарга бол ямар ч хамаагүй аргаар ажилдаа үлдэж чадна. Ийм учраас маш их айж байна” гэлээ.
Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст улсаас жил бүр 70-80 сая төгрөг төсөвлөдөг байна. Гэвч энэ төсвийн тодорхой хувь зориулалт бусаар зарцуулагдаж, даргын тансаглал болдгийг нэгэн эх сурвалж ярьлаа. Тэрбээр “Н.Уранчимэг нь энэ мөнгөнөөс хийгээгүй ажлаа хийсэн болгож завшдаг. Тухайлбал, сэтгэл заслын үйлчилгээ үзүүлсэн нэрээр 1-2 сая төгрөг байнга завшдаг. Хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд зарцуулах ёстой шатахууныг хуурамч баримт бүрдүүлэн данс, тооцоонд оруулж, хувьдаа авдаг. Энэ мэтээр зорилтот бүлгийн хүүхдүүдийн хамгааллын үйл ажиллагаанд зарцуулах ёстой мөнгийг хувьдаа завших байдлаар өнгөрсөн хугацаанд маш богино хугацаанд баяжиж, автомашин болон Зайсанд гурван өрөө байртай болсон” гэв.
Ингээд зогсохгүй тус хэлтэс дүүргийнхээ цахим тоглоомын газруудын үйл ажиллагаа, цаг хэтрүүлэн ажиллаж байгаа болон насанд хүрээгүй хүүхдүүдийг хоногоор тоглуулж байгаа эсэхийг нь шалгах эрхтэй байдаг аж. Гэтэл Н.Уранчимэг энэ эрх мэдлээ ашиглан цахим тоглоомын газруудыг шалгах нэрийдлээр тэднээс хахууль авдаг гэнэ. Тухайлбал, “Содон хороолол” интернэт тоглоомын газар, “Драгон” төвийн Б1 давхар, 21 дүгээр хорооллын “Цоглог” төвийн хоёр давхрын цахим тоглоомын газар зэрэг аж ахуйн нэгжээс удаа дараа бэлэн мөнгөөр хахууль авсан гэнэ. Мөн зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулан хандивласан бэлгийг мэргэжилтнүүдийнхээ хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг болгон тараах зэргээр бэлэг болон тусламжийн эд барааг жинхэнэ эздэд нь өгөлгүй дундаас нь завших, үрэгдүүлэх, дур мэдэн зарцуулах явдал байнга гаргаж ирснийг эх сурвалж онцолж байлаа.
Н.Уранчимэг нь ажилчдадаа ажлын байрны дарамт үзүүлж, урамшууллыг нь буцаан авахаас гадна цалингийн зээл авахуулж, мөнгийг нь авсан тохиолдол ч байгаа юм байна. Энэ талаар тус хэлтсийн ажилтан “Би Орост есөн жил ажиллаж, амьдарсан. Гэвч золгүй байдлаар ханиа алдаж, Монголдоо амьдрахаар болсон. Хожуу хамтран амьдрагчтай болсон боловч түүнээс болж, нүдний хагалгаанд орж, хөдөлмөр эрхлэх чадвар 80 хувь алдагдсан. Одоо хоёр хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйн амьдралаар амьдарч байгаа. Гэвч миний амьдрал хөмөрсөн тогоо шиг л байна. Би Н.Уранчимэг даргатай анх ажилд орохдоо ойр дотно, сайхан харилцаатай байсан. Тэр үед миний аав мэргэ төлөг тавьдаг байсан болохоор намайг ашиглаж, миний ааваар ном уншуулж, хүмүүсийн зураг авчирч элдэв ажлаа аргалуулдаг байсан. Харин аавыг минь бурхан болсноос хойш надад дургүй болж, над руу нууцаар шороо цацдаг байсныг олж мэдсэн. Одоо намайг “Сохор, доголон” хэмээн доромжилж, шинээр орсон ажилчдад миний талаар худал, үнэн юм байнга ярьдаг гэсэн. Мөн намайг маш ихээр гадуурхаж, олон нийтийн арга хэмжээнд оролцуулдаггүй, үг, үйлдлээрээ байнга доромжилдог. Намайг хувийн автомашинаа угаа гэхэд нь ажлаа алдахгүйг бодоод би угааж өгч байсан. Гэхдээ түүнд намайг ажлаас халахгүй байх маш олон шалтгаан бий. Би түүний ажлын байрандаа ямар байдалтай байдаг, хэнтэй гэр бүлийн гадуурх харилцаа үүсгэдэг гэх мэт маш олон хувийн нууцыг нь мэднэ. Тийм болохоор намайг ажлаас халж чаддаггүй юм. Хэдхэн хоногийн өмнө насанд хүрээгүй охиныг минь өрөөндөө авч ороод намайг маш бүдүүлэг үг, хэлээр доромжилж, муулсан байсан. Үүнээс болж охин минь гэртээ хариад гурван цаг уйлсан. Бүр сүүлдээ намайг үзэн ядаж, дургүй болсон. Би амьдралын шаардлагаар 1.5 сая төгрөгийн цалингийн зээл авахаар тодорхойлолт хүсэх үед Н.Уранчимэг дарга албан тушаалаараа дарамтлан Хамгаалалтын албаны даргаар ажиллаж байсан Д таван сая төгрөгийн зээл нэмэлтээр авахуулсан. Тэр мөнгийг Д ганцаараа авсан юм уу, түүний нэрээр дарга өөрөө авсан юм уу би мэдэхгүй. Ямар ч байсан Д-ийн данс руу таван сая төгрөгөө шилжүүлсэн. Гэтэл Д нь одоогоор 2.5 сая төгрөгийг нь төлсөн боловч, үлдэгдлийг нь хэзээ төлөх нь тодорхойгүй байгаа. Би сүүлийн хоёр сарынхаа цалинг авч чадаагүй. Энэ тухайгаа хэлтэл Н.Уранчимэг “Группын мөнгөөрөө амьдрахгүй юу” гэж загнасан. Би түүний дарамт, шахалтаас болж өргөдлөө өгч, ажлаасаа гарсан 30-аад ажилчныхаа төлөө эцсээ хүртэл тэмцэхээр шийдээд байна” гэсэн юм.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
ХҮҮХДИЙН БАЙГУУЛЛАГЫН ХҮЧИРХИЙЛЭГЧ Н.УРАНЧИМЭГ |
|
2025-02-05 17:34:18
2025-02-05 16:13:14
2025-02-05 14:51:17
2025-02-05 14:44:05
2025-02-05 14:12:33
2025-02-05 12:58:45
2025-02-05 12:05:52
2025-02-05 10:42:29
2025-02-05 10:41:42
2025-02-05 10:36:02
2025-02-05 10:00:00
2025-02-05 09:53:41
2025-02-05 09:35:59
2025-02-05 09:13:00
2025-02-05 08:36:36
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 06:00:00
2025-02-04 16:37:18
2025-02-04 16:05:43
2025-02-04 15:49:12
2025-02-04 15:44:23
2025-02-04 15:40:52
2025-02-04 15:27:54
2025-02-04 14:05:37
2025-02-04 13:47:16
2025-02-04 13:29:04
2025-02-04 12:27:23
2025-02-04 12:17:34
2025-02-04 11:48:11
2025-02-04 11:36:26
2025-02-04 11:17:30
2025-02-04 11:16:42
2025-02-04 10:28:30
2025-02-04 10:18:23
2025-02-04 09:44:30
2025-02-04 09:37:51
2025-02-04 08:48:33
2025-02-04 08:40:53
2025-02-04 07:20:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |