Талийгаач Э хоёрдугаар сарын 8-ны 11:00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн XII хороонд байрлах гэрээсээ гарсан байдаг. Тэрбээр гэрийнхэндээ “Ажилдаа явлаа” гэдгээс өөр үг хэлээгүй бөгөөд сэтгэл санаа нь хэвийн байсан аж. Гэрээсээ гарахдаа зүгээр байсан хүн дөрвөн буудлын дараа гэнэтхэн л “Зулын гол болно” хэмээн найзтайгаа ярьсан гэж байгаа. Ингээд 17 дугаар сургуулийн автобусны буудлын ойролцоогоос таван литрийн усны саванд шатахуун хийлгэж аваад, такси зогсоон, Сүхбаатарын талбайг зорьсон. Хувьсгалчдын гудамжны ойролцоо ирээд, суусан таксиныхаа төлбөрийг төлж, Сүхбаатарын талбай руу алхжээ. Ингэхдээ талбайн баруун урд талаас алхаж, “Намайг хараарай” гэх утга бүхий үг хэлсээр өөрийгөө шатаачихсан байдаг. Хууль хяналтын байгууллагынхан цогцсыг төв талбайгаас Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн рүү авч явж, хэсэг бүлэг нь ар гэрийнхнийг нь дагуулан гэр рүү явсан байгаа юм.
Амьдралын төлөө зүтгэж явсан 34-хөн настай залуу юунаас болж, гэнэт яагаад Төрийн ордны өмнө өөрийнхөө амийг егүүтгэх болов. Талийгаач банкны өрнөөс болж дарамтад орсон уу, цар тахлын хүнд цаг үед хоногийн хоолоо олж чадахгүй болтлоо арга тасарсан уу. Эсвэл Монголын төр засгийн хүнд суртал, буруу шийдвэрт голдоо ортол гомдож, сүүлчийн бүлээн амьсгалаа золих болов уу. Үгүй бол, хэн нэгэн улстөрчийн бохир тоглоомын золиос болж, “Амьдрахын төлөө юм чинь арай ч үхчихгүй байлгүй” гээд болчимгүй үйлдэл хийчихсэн юм биш байгаа даа гээд л түмэн асуулт хөвөрч байна. Хууль хяналтын байгууллагынхан талийгаачийн хамгийн сүүлд ярьсан, зурвас, чат бичсэн хүмүүсийг шалгахад ямар ч сэжүүр олоогүй гэнэ. Өөрөөр хэлбэл, талийгаач Э-г яагаад өөрийнхөө амийг төв талбайд егүүтгэх болсныг тогтоож чадахгүй, арга мухардсан гэсэн үг.
Эх сурвалжийн мэдээлснээр талийгаачийн ходоодноос бага зэргийн архи, согтууруулах ундааны зүйл илэрчээ. Ингэхдээ бүүр маш бага гэдгийг тодотгож байлаа. Энэ нь өмнөх өдөр уусан архины үлдэгдэл байж магадгүй гэнэ. Харин шүүх шинжээчийн дүгнэлт талийгаачийн хоолойн хөвч түлэгдэж, амьсгалын дутагдалд орсны улмаас амиа алдсан гэж гарчээ.
Өөрийгөө шатаасан гэх Э-ийн ар гэрээс хэрэг хэрхэн шийдэгдэж байгаа талаар тодруулсан юм. Талийгаач Э хүргэн дүү Б.Ш-ын хашаанд хөгжлийн бэрхшээлтэй дүүгийнхээ хамт, дөрвөн ханатай гэрт амьдардаг байжээ. Тэрбээр ганц хүүтэй байсан бөгөөд хүүгээсээ тусдаа амьдардаг байсан байгаа юм. Б.Ш “Талийгаачийг яагаад тийм үйлдэл гаргасныг бид үнэхээр мэдэхгүй байна. Өглөөхөн “Ажилдаа явлаа” гээд гарсан хүн өдөр нь тийм аймшигтай зүйл яагаад хийх болов гэдэг эргэлзээтэй хэвээр байна. Цагдаагийн байгууллагаас бидэнд одоогоор юу ч мэдэгдээгүй. Гэрт нь нэгжлэг хийж, биднээс байцаалт авсан. Талийгаачийг яагаад тийм үйлдэл хийх болсныг батлах гэрээслэл олдоогүй. Өөрийнх нь биеэс гэрээслэл олдсон хэмээн цахим орчноор яриад байна лээ. Тэр бол талийгаачийн иргэний үнэмлэхийн лавлагаа байсан. Талийгаач “Нисдэг машин” төвийн ойролцоо үнэртүүлэгч, CD зардаг, амьдралын төлөө л зүтгэж байсан залуу байлаа. Ганц хүүтэй, хүүгийнх нь төрсөн өдөр хэдхэн хоногийн өмнө боллоо. Том болчихсон хүүхэд учраас бүх зүйлийг мэдчихсэн. Аавыгаа яагаад тийм үйлдэл хийснийг гайхаж, бидэнтэй адилхан шаналаад л явж байна. “Яагаад” гэсэн асуултад хөтлөгдөж, янз бүрээр л учир шалтгааныг олох гэж хичээж байгаа. Талийгаачийн хувьд банкнаас ямар нэг төрлийн зээл авч байгаагүй, бусдад их хэмжээний өртэй байгаагүй. Бид хэргийн талаар өөрсдөө юу ч мэдэхгүй учраас юу хэлэх билээ дээ. Хэн ч тийм үйлдэл хийхийг нь тааварлаагүй. Гэнэтийн шийдвэр байсан байх л гэж бодож байна” хэмээлээ.
Өөрийнхөө амийг учир битүүлгээр зольсон залуугийн үхлийн цаад шалтгаан юу байв гэдгийг тогтоохоор хууль хяналтын байгууллагынхан ажиллаж байгаа ч тодорхой сэжүүр олж чадахгүй байгаа гэдгийг дээр дурьдсан. Тал бүрээс нь судалж, үнэхээр өөрийнхөө амийг санаатайгаар егүүтгэсэн үү, эсвэл ямар нэг захиалга, зорилготой байсан эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа аж. Харин талийгаач ямар нэртэй шатахуун түгээх станцаас цэвэр усны саванд шатахуун авсан, хэн түүнд өгсөн бэ гэдгийг мөрдөгчид тогтоожээ. Хуулийн дагуу талийгаач Э-д саванд задгайгаар шатахуун олгосон шатахуун түгээх станцын түгээгчид хариуцлага тооцох аж.
21-хэн настай байхдаа аав болсон тэрбээр аав болсон баярт өдрийнхөө өмнөхөн яагаад хорвоогийн мөнх бусыг үзүүлж, ар гэрийнхнийгээ амьдын тамд үлдээсэн гээд түмэн асуулт хариултгүй хэвээр байна.
| Өөрийгөө шатаасан Э-ийн хүргэн дүү Б.Ш: Талийгаач аль ч банканд зээлгүй байсан |
|
МУУ Л БОЛ ХОЙД ХАР ОВООХОЙ” ГЭГЧЭЭР МАН-ЫН 30 БҮЛЭГЛЭЛИЙНХЭН ЮМ Л БОЛ ЕРӨНХИЙ САЙД АСАН Г.ЗАНДАНШАТАР РУУ “ДАЙРАХ”-ЫН УЧИР
2026-10-16 15:27:06
ЭНЭТХЭГ УЛСЫН ЭКСПОРТ-ИМПОРТЫН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР УУЛЗАВ
2026-10-16 13:20:21
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл: Наад хууль чинь хэрэгжих юм уу, гэж яриад байна. Уучлаарай, энэ хууль гарцаагүй хэрэгжинэ
2026-10-16 12:59:32
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат: Монгол Улс суурь тэтгэвэр буюу баталгаат тэтгэврийг анх удаа олгохоор хуульчиллаа
2026-10-16 12:57:53
Орегон мужийн бага сургуульд зэвсэгт халдлага гарч, гурван хүүхэд, нэг багш амиа алджээ
2026-10-16 12:01:11
ХҮМҮҮЖИГЧИД ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
2026-10-16 11:41:55
Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна
2026-10-16 11:36:26
П.И.Чайковский, Л.В.Бетховентой нэгэн үдэш
2026-10-16 11:03:33
АНУ-д хоол хүргэлтийн ажилтныг буудаж, танхайрсан С.Хүслэн их хэмжээний бэлэн мөнгө, галт зэвсэг, мансууруулах бодис хадгалж байжээ
2026-10-16 11:03:32
Төслийн хүрээнд нийлүүлэгдсэн тусгай зориулалтын автомашинуудаар тактикийн дадлага сургуулийг зохион байгууллаа
2026-10-16 10:52:58
АМАР АМГАЛАН РУУ ЖОЛОО ЗАЛСАН НЬ: Монгол цаатнуудтай золгохоор дөрвөн цаг мориор явсан аялал
2026-10-16 10:36:45
НОХОЙ, МУУР, ЯМАА ЧЕМОДАНД ХИЙЖ, ХУУЛЬ БУСААР ХИЛ ДАВУУЛДАГ БҮЛЭГЛЭЛ БИЙ БОЛСОН ГЭВ ҮҮ
2026-10-16 10:00:00
ЦУРАМД ОРУУЛААД БАЙСАН НӨМРӨГИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА
2026-10-16 09:49:43
Азийн хөнгөн атлетикийн эмэгтэй шүүгчдийн сургалт эхэллээ
2026-10-16 08:31:05
СУРАГГҮЙ БОЛООД 12 ХОНОЖ БАЙГАА Г.ШИЖИРТУЯАГИЙН ДҮҮ: ЭГЧИЙГ МИНЬ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙГАА
2026-10-16 07:37:07
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
2026-10-16 07:00:01
САЙН ЯРУУ НАЙРАГЧ “ТӨРҮҮЛЭХ” ЦАГААХАН МӨРӨӨДЛӨӨР “МӨНГӨН МОРЬ” ХҮҮХДИЙН ЯРУУ НАЙРГИЙН НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
2026-10-16 07:00:00
ТОЙМ: НОБЕЛ АВААГҮЙ Д.ТРАМП “УЙЛАГНАЖ”, БААВГАЙ “БРЭНД” БОЛСОН ДОЛОО ХОНОГ
2026-10-16 07:00:00
НАВЧСЫН ЧИМЭЭНД СЭТГЭЛ ХӨНДҮҮРЛЭНЭ
2026-10-16 07:00:00
ДЭЛХИЙН ДЭВЖЭЭ РҮҮ ТЭМҮҮЛЭХ ЭРЧ ХҮЧ
2026-10-16 07:00:00
Ардчилсан нам улс төрийн намуудаас анх удаа үндсэн дүрмээ брайл үсгээр хэвлүүлж, харааны бэрхшээлтэй иргэддээ хүргэж ажиллана
2026-10-15 16:44:32
Пешавар хотын дунд сургуулийн дээвэр нурж, 27 хүүхэд, нэг багш амиа алджээ
2026-10-15 16:12:51
ҮБХИС “МОНГОЛ УЛСЫН БААТАР” ЦОЛ ХҮРТЛЭЭ
2026-10-15 14:46:03
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
2026-10-15 14:14:25
УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн: 2027 оны улсын төсвийн төсөлд орж ирсэн нэг их наядын орлого, зарлага нь ирэх сонгуулиудыг угтаж бэлэн мөнгө тараах, нууцаар зохион байгуулах гэж байгаа Засгийн газрын үйлдэл гэж хардаж байна
2026-10-15 13:46:46
ЗӨВЛӨГӨӨ: ЯВЦЫН СОРИЛД ӨНДӨР ОНОО АВАХАД ТУСЛАХ ШИНЖЛЭХ УХААНЫ ДӨРВӨН АРГА
2026-10-15 13:00:00
Цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэх “ПРЕЗИДЕНТ СПОРТ КОМПЛЕКС” –ын шав тавих ёслол боллоо
2026-10-15 12:32:43
НАМРЫН ТАЙЗНАА ХАЙР, ЭРХ ЧӨЛӨӨ, ГАНЦААРДАЛ...
2026-10-15 12:32:13
НӨМРӨГИЙГ НӨМӨРСӨН ТҮЙМРИЙН ДАРАА АР, АРААСАА ГАРСАН “АРЬСАА ХАМГААЛСАН” МЭДЭГДЛҮҮД
2026-10-15 12:02:18
ДУУЧИН Г.МӨНХБАЯРЫН ЭГЧ Г.ЭНХ-АМГАЛАН: ДҮҮ МИНЬ БАЙЛДАГЧ БАЙХДАА БҮХ АРД ТҮМНИЙ УРЛАГИЙН ИХ НААДАМД ТҮРҮҮЛЖ, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУГААРАА МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД ХОНОГШСОН
2026-10-15 10:11:20
Венецийн комиссын ерөнхийлөгчийг нарыг хүлээн авч уулзав
2026-10-15 09:47:47
Өнөөдөр “Дэлхийн гар угаах өдөр”
2026-10-15 09:00:00
Дэлхийн оюутны өвлийн спортын наадмын бамбарын галыг угтах ёслол боллоо
2026-10-15 08:54:32
Б.Хабул Испани Улсын “Hércules CF” хөл бөмбөгийн клубтэй гэрээ байгууллаа
2026-10-15 07:40:00
Турк Улсын Залуучууд спортын яамны Ахмет Тэмүржитэй уулзжээ
2026-10-15 07:30:00
“НҮБ”-ын Суурин төлөөлөгч Лионел Лороныг хүлээн авч уулзав
2026-10-15 07:20:00
“BACCP” төслийн дараагийн үе шатыг эхлүүлнэ
2026-10-15 07:10:00
ТӨРИЙН ОРДОНД САЙД, ТҮШЭЭД “БАГТАХ”-АА БОЛЬЖ, “ШУВУУ АЖИЛЛАГАА”-НЫ ЭЗЭД ӨӨРСДӨӨ “ШУВУУ” БОЛОХ ЦАГААР...
2026-10-15 07:00:00
Б.СОЛОНГЫН МӨРӨӨДӨЛДӨӨ ХҮРЭХ ХУРД
2026-10-15 07:00:00
ТӨСВӨӨ ТОДОТГОХ ГЭЖ ДУНШСААР ИРЭХ ОНЫ ТӨСӨВТЭЙ ЗОЛГОЛОО
2026-10-15 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан байна
2026-10-15 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |