2012 онд Монголын сэтгүүл зүйн дээд шагнал "Балдорж" шагналын шилдэг бүтээлээр шалгарсан нийтлэлийг сэргээн сануулж байна.
Өмнөх нийтлэлийг ЭНД дарж уншаарай.
Ховордсон амьтдыг агнасан, эд эрхтнийг нь хууль бусаар наймаалж байгаа хэргийн араас цагдаа нар явах сонирхолгүй, яваад ч урамгүй байдаг ажээ. Араас нь яваад хэрэгтнийг илрүүллээ гэхэд өнөөх хэрэг нь прокурор, шүүхийн шатанд торгуулсан болоод замхардаг болохоор үр дүн байдаггүй гэдгийг энэ талын хэрэг мөрддөг цагдаагийн албан хаагчид онцолж байна лээ. «Ховор амьтан хөнөөчихсөн бололтой. Эд эрхтэн нь алга байна» гэх мэдээллийг хөдөө сумын иргэд цагдаа нарт мэдэгдлээ гэхэд хэргийн газарт очиж үзээд бүртгэчихээд л яваад өгдөг жишиг тогтсон гэдгийг олон эх сурвалж баталж буй. Төв аймгийн Аргалант, Алтанбулаг сумын нутаг дархан цаазат Хустайн нурууны цогцолбор газарт гарсан 40 гаруй бугын хэрэг илрэхгүй байгаа нь үүнтэй холбоотой юм билээ. Төв аймгийн цагдаагийн газрын албан хаагчид энэ хэрэг дээр хойрго хандаж, ажлаа хийгээгүй нь тодорхой байна. Энэ хэрэг дээр ажиллаж байсан мөрдөн байцаагч Хустайн нуруунд гарсан бугын хэрэг дээр хавтаст хэрэг нээгээд сейфэндээ хийгээд мартчихсан бололтой.
.png)
Дээрх хэргийн араас нэхэл дагуул болох газар байхгүй болохоор хэдэн жилээр ч мартаж болно. Хэрэв Төв аймгийн цагдаа нар ажлаа хийсэн бол хэргийн газарт гэмт этгээдүүдийн үлдээсэн эд мөрийн баримтаар, гар хурууны хээгээр нь бариад авах боломж бүрэн байсан байгаа юм. Бугын хэрэг дээр Төв аймгийн Цагдаагийн газрын албан хаагчид хэрхэн ажиллаж байгаа талаар сурвалжлахаар тус газрыг зорив. Гэвч Төв аймгийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах ысгийн дарга Чулуунбаатар “Хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Хустайн нуруунд гарсан бугын хэрэг дээр Улсын мөрдөн байцаах газар болон Эрүүгийн цагдаагийн газрын албан хаагч нартай хамтарч ажлын хэсэг гарган шалгаж байна” гээд халгаасангүй.
Хоёр жилийн хугацаанд Төв аймгийн нутаг дэвсгэрт ховордсон ан агнасан 11 хэрэг бүртгэгдсэн байна. Үүнээс ес нь буга агнасан хэрэг. Хоёр нь аргаль, баавгай буудаж эд эрхтнийг нь авсан үйлдэл. Төв аймгийн нутаг дэвсгэрт хоёр жилийн хугацаанд 69 буга хяджээ. Үүний 49 бугыг агнасан гэмт этгээдүүд баригдсан юм билээ. 2010 оны нэгдүгээр сараас Төв аймгийн сумдаар бэлчээрт явж байсан малыг буудаад газар дээр нь өвчиж, гэдсийг нь хаяад, бөгс, цээж болгон ачиж явдаг гэмт хэрэг удаа дараалан гарсан байдаг. Мөн Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг дархан цаазат Батхаан уулнаас удаа дараагийн үйлдлээр 39 тооны буга калибр маркийн буугаар буудаж чив, сүүл, хээл, эврийг нь авсан хэрэг гарсан байна. Хэргийн мөрөөр шалгахад Налайх дүүргийн Хонхорт амьдардаг Ж.Мөнхбат, Р.Энхтөр, Д.Чинзориг, Б.Нэргүй, Г.Мягмар нарын 28 бүлэг этгээд уг хэргийг үйлдсэн болох нь тогтоогджээ. Тэд бэлчээрт явж байхад нь буудсан мал болон бугаа ченж Д.Цэнд-Аюуш нарын найман ченжид өгдөг байсан юм билээ. Улмаар тэд цаашаа хятадуудад өндөр үнээр борлуулдаг байжээ. Шүүхийн шатанд дээрх хэрэг шийдэгдэж, Ж.Мөнхбат, Р.Энхтөр, Д.Чинзориг, Б.Нэргүй нарт гурваас таван жилийн ял өгчээ. Харин тэднээс худалдаж авсан ченжүүд торгуулсан болоод өнгөрсөн байгаа юм. Зарим нь хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан нэрээр шийтгэл авалгүй өнгөрчээ.
.jpg)
Мөн Хустайн нуруунд гарсан хэрэг байгаа юм. Энэ талаар тус газрын хамгаалалтын албаны дарга Ш.Тогтохсүрэн “Хустайн нурууны цогцолбор газрын байцаагчид өнгөрсөн жил согоо буудсан хоёр иргэнийг барьж, Төв аймгийн цагдаад өгсөн байдаг. Тэднийг шүүх хурал болж Хустайн нурууны цогцолбор газрын байгаль хамгаалагч гэрчээр оролцсон юм. Гэтэл шүүгч нь хэрэгтнийг биш манай байгаль хамгаалагчийг яллах шахуу юм болж, “Чи байгаль хамгаалагч юм бол амьтнаа алуулахгүй хамгаалах үүрэгтэй, Үүргээ биелүүлээгүй байна” хэмээн буруутгаж байгаа юм. Хэргийн холбогдогч сэтгэцийн өвчтэй болж, хэрэг хариуцах чадваргүй гээд уг хэргийг хэрэгсэхгүй болгосон байна лээ” гэв. Тэрбээр цааш нь “Тэр үед ах, дүү хоёул явсан. Хэргийн газарт тэр дор нь цагдаагийнхан очсон. Бид ч бичлэг хийсэн. Гэтэл тэд сүүлд нь “Бид согоо алаагүй. цагдаагийнхан шуудайтай мах машинд авчирч тавиад, биднийг алсан болгож, зодож хүчээр хийгээгүй хэрэг хүлээлгэсэн” гэх мэт худал зүйл ярьсан байсан. Хэрэгт холбогдсон нөхрийн дүү нь нэг дээд сургуулийн захирал юм байна лээ. Ахыг нь хэрэг хүлээх чадваргүй, дүүг нь согоо алаагүй, зүгээр л машин барьж явсан” гээд тэднийг ямар ч шийтгэлгүй гаргасан.
.png)
Байгаль хамгаалагч үүргээ сайн биелүүлж, хэрэгтнийг илрүүлсэн. Тэгээд шүүх хуралд гэрчээр оролцсон. Гэтэл гэрчээ буруутгаж байгаа юм. Ийм байдлаас болж, хүмүүс гэрч болохоос ихээхэн зайлсхийдгийг нуух аргагүй. Хэрвээ гэрчийн эрхийг хамгаалдаг байсан бол хулгайн ангийн цөөнгүй хэрэг илрэх байсан. Ядаж л хулгайн ангийн эрхтэн зараад явж байгаа этгээдийн талаар иргэд айхгүйгээр цагдаад мэдэгддэг болно шүү дээ. Ер нь сэтгэцийн өвчтэй хүн галт зэвсэг хэрэглэх эрхгүй шүү дээ» гэлээ. Илэрсэн гурав дахь хэрэг нь тухайн үедээ шуугиан дэгдээж байсан Сүхбаатар дүүргийн VII хороонд оршин суух Г.Ганчимэг гэх эмэгтэй, түүний нөхөр Н.Оюунбаатар нарын хэрэг. Тэд 14-64 УБИ улсын дугаартай «Лексус-470» маркийн автомашиндаа баавгайн 52 ширхэг савар, бөхөнгийн эвэр 11, хүдрийн заар 15, согооны сүүл 124, бугын чив 60 ширхгийг тээвэрлэж яваад хоёр жилийн өмнө цагдаа нарт баригдаж байсан. Гэвч энэ хэрэг хэрхэн замхарсан талаар өмнөх дугаартаа дэлгэрэнгүй бичсэн билээ.
155.2.Гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр борлуулах зорилгоор авсан буюу борлуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан cap хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж бий.
Энэ заалт түүхий эдийн ченж нарт олз болж, ховордсон амьтдын эд эрхтний наймаанд хэнээс ч айхгүйгээр ханцуй шамлан орох том шалтгаан нь болж байна. Баригдлаа гэхэд учрыг нь олж ядаад байх юмгүй. Ердөө л торгууль, эсвэл хэдхэн cap саатуулагдах шийтгэлтэй болохоор тэр. Түүхий эд худалдан авдаг ченж нар хууль бус ангийн эд эрхтнийг анчдаас хямд үнээр худалдан авч, харийнханд тэр тусмаа хятадуудад үнэ хүргэн тушаадаг дамжуулагчид. Хэрэв ингэж байгаад баригдлаа гэхэд айх юм байхгүй. Сүлжээ хэрэг гээд цагдаа нар шалгаж байгаа нэртэй хавтаст хэргээ ширээндээ хадгалж байх зуур хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихдаг гэнэ. Шүүхээс хэрэг нь таслагдлаа гэхэд торгуулах юм уу анх удаа гэмт хэрэг үйлдэж байгаа гээд Өршөөлийн хуульд хамрагдаад суллагдаад явчихдаг гэсэн. Эсвэл гэнэт шалгаж байсан хэрэг нь хэрэгсэхгүй болох шаардлагатай болоод явчихдаг байна. Байдал ийм байхад цагдаагийнхан ч цаг заваа гарздаж, үүний араас нэхэл дагал болох шаардлагагүй байдаг бололтой. Энэ нь эргээд дэлхийд ховордсон, улаан номонд орсон амьтад руу буу шагайх, харийнхны бэлэн өгөөш болох замыг шулуутгаж байгаа хэрэг юм.
Үргэлжлэл бий...
.jpg)
| ЦАГДАА НАР ХУУЛЬ БУС АНГИЙН ХЭРГИЙГ СЕЙФЭНДЭЭ ХИЙГЭЭД ОР ТАС МАРТЧИХДАГ |
|
Д.Мөнхбаатар: Ирэх сарын 1-нээс “Сайн” карт ашиглахыг зогсоож, түлш худалдан авахад Хотула аппликейшн ашиглана
2026-02-26 17:03:34
2026-02-26 15:48:08
Зөвшөөрөл гэж нэрлээгүй ч бизнес эрхлэхэд иргэдээс шаарддаг 1000 гаруй баримт бичиг хүнд суртал үүсгэж байна
2026-02-26 14:34:40
ОЙРЫН ГУРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН БАЙДАЛТАЙ ТАНИЛЦ
2026-02-26 12:07:17
Т.ДАВААДАЛАЙ: УЛААНБААТАР ТРАНБАЙ ТӨСӨЛД 350 ТЭРБУМ ТӨГРӨГ БАТЛАГДСАН
2026-02-26 11:49:48
ИНЭЭД, УЯНГА, ДРАМ ХОСОЛСОН ГУРАВДУГААР САРЫН ҮЗВЭРИЙН ХУВААРЬ
2026-02-26 11:00:00
М.БОЛОРТУЯА: ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БАГШ ХҮҮГИЙН МИНЬ "СҮНСИЙГ НЬ ДУУДНА" ГЭЭД ТЭЛЭЭГЭЭР ОРООЛГОСОНД ГОМДОЛТОЙ БАЙНА
2026-02-26 10:49:18
ЭХ ОРОНЧДЫН ӨДӨРТ ЗОРИУЛСАН БАРИЛДААН БОЛНО
2026-02-26 10:07:25
ГАВ ЗҮҮХ ШҮҮХИЙН ШИЙДВЭР АЛБАЖААГҮЙ ТУЛ “ГОВЬ”-ИЙН Б.АМАРСАЙХАН НАР БААР ХЭСЭХ ЭРХ НЬ НЭЭЛТТЭЙ
2026-02-26 10:04:28
Дорнод аймгийн Халхгол суманд үүссэн гамшгийн хор уршгийг арилгахаар ажиллаж байна
2026-02-26 09:58:44
“СУДАЛЖ ХӨГЖЬЕ-2026” эрдэм шинжилгээний хурал зургадугаар сард болно
2026-02-26 09:52:42
Францад амьдарч буй Монголчууд болон гадаадын иргэд төрийн одон медаль хүртлээ
2026-02-26 09:18:48
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАШАТАРЫН ЗӨВЛӨХҮҮДИЙН ТОМИЛГООНЫ АРД ЯМАР ТӨЛӨВЛӨГӨӨ НУУГДАНА ВЭ
2026-02-26 09:00:00
Хан-Уул дүүрэгт шинэхэн спорт цогцолбор хаалгаа нээлээ
2026-02-26 08:58:12
М.Намуун Б.Буяндалай нар “СТРАНДЖА-2026”-гаас ялалт авлаа
2026-02-26 08:45:19
П.Наранбаяр сайд, гавьяат тамирчин А.Туултай уулзаж ярилцлаа
2026-02-26 07:10:00
ТЭРТЭЭ БАГАДАА БИЧСЭН "НАМАР" ШҮЛГЭЭС АРДЫН БАГШ ХҮРТЭЛХ Т.БААСАНСҮРЭН
2026-02-26 07:00:00
Э.ТОДГЭРЭЛ: “ТУСГААР ТОГТНОЛ” БОШИГ САХИГЧ КИНОНД ТОГЛОХДОО ДАХИН НЭГ УДАА ТҮҮХИЙН ХИЧЭЭЛД СУУСАН ЮМ ШИГ БОЛЛОО
2026-02-26 07:00:00
ХӨГЖЛИЙН БАНКНЫ “ХӨӨТЭЙ” Б.НАЙДАЛААД П.НАРАНБАЯРЫГ ЗОДОЖ, НАМЫН ДАРГЫНХАА ҮЕЭЛ ГЭЖ ТОМРОХООС ӨӨР ЧАДАХ ЮМ АЛГА
2026-02-26 07:00:00
Д.СЭРЭЭТЭР БАГШИЙН "НАРИЙН СУРЫН АМТ”-ЫГ МАРТДАГГҮЙ
2026-02-26 07:00:00
Гар утсандаа ирсэн линк дээр дарж нэвтрэн банкны мэдээллээ оруулснаар 22.500.000 төгрөгөө алджээ
2026-02-25 17:36:59
ЗГ: Малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ
2026-02-25 15:10:25
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Би өнөөдөр ч ажлаа өгөхөд бэлэн байна. Анхнаасаа сайдын суудалтай зууралдахгүй гэдгээ илэрхийлсэн
2026-02-25 14:26:56
Э.БАТШУГАР: Ардчилсан намын сайтад иргэдийн мэдээлэл байгаа нь хувь хүний мэдээллийн тухай хуулийн маш бүдүүлгээр зөрчсөн үйлдэл
2026-02-25 14:15:02
Баярын өдрүүдэд 39,942 зөрчил бүртгэгджээ
2026-02-25 13:26:30
Г.МЯГМАРЖАВ: "Оюутан цэрэг"-т хамрагдсан залуус өөрийн сурч байгаа мэргэжилдээ тулгуурлаад цэргийн бага боловсрол эзэмших боломжтой
2026-02-25 11:58:14
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж, осолджээ
2026-02-25 11:03:01
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
2026-02-25 10:04:42
"Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын эхний 10 хоногт болно
2026-02-25 10:03:12
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол дөрөв нэмэгдсэн
2026-02-25 09:57:42
Өвөрхангай аймгийн Хархорин суманд 100 ортой эмнэлэг ашиглалтад орлоо
2026-02-25 09:51:01
САР ШИНИЙН ӨДРҮҮДЭЭР 24 ХҮН ГЭМТЭЖ, ГУРВАН ХҮН АМИА АЛДАЖ, 51 ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭГДЭЖ, 75 ХҮН СОГТУУГААР ЖОЛОО БАРЬЖЭЭ
2026-02-25 07:53:59
О.Бямба-Эрдэнэ эхний тулаандаа Болгарын тамирчин Алексэй Ширяаевийг яллаа
2026-02-25 07:10:00
ОХУ-Д ТАГНУУЛЫН ХЭРГЭЭР ХОРИГДСОН БАЯН-УУЛЫН ИРГЭН Ц.ГАНБОЛДЫН МЭДЭЭЛЛИЙГ НУУЦЛАХЫГ АР ГЭРИЙНХЭН НЬ АЛБАНЫХНААС ГУЙЖЭЭ
2026-02-25 07:00:00
Б.МАРАЛ: ЭРЭГТЭЙ ХҮНИЙ ДҮРИЙГ ӨӨРИЙМШҮҮЛЭХИЙН ТУЛД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГЭЭС НЬ ХҮҮХДЭЭ АВЧ БАЙГАА ААВ НАРЫГ УДААН АЖИГЛАСАН
2026-02-25 07:00:00
АРД ТҮМЭН АВАРГААС БӨХИЙН ЁС ЖУДГИЙГ Л НЭХЛЭЭ
2026-02-25 07:00:00
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-02-25 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-02-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |