Коронавирусийн эсрэг вакцинжуулалт олон улс даяар эхэлсэн нь дэлхийн эдийн засаг сэргэх гол хөшүүрэг болоод байна. Тодруулбал, өнгөрсөн 2020 онд их гүрнүүдээс цор ганцаараа өсөлт үзүүлсэн Хятадын эдийн засгийн эрэлт, ам.долларыг суллах Америкийн бодлого, дэлхий даяар өндийж буй инфляцын түвшин гэх зэрэг түүхий эдийн ханшийг хөөргөх хүчин зүйл цөөнгүй байна. Тэр дундаа манай улсын экспортын голлох бүтээгдэхүүний нэг болох зэсийн үнэ гадаад зах зээлд өсөлттэй хэвээр байгаа юм.
Дөрөвдүгээр сарын 19 буюу өчигдрийн байдлаар зэсийн үнэ нэг тонн нь 9293 ам.доллар байна. “Голдман Сакс”-ийн шинжээчид ирэх арванхоёрдугаар сард зэсийн үнэ нэг тонн нь 11 мянган ам.доллар, 2025 он гэхэд 15 мянган ам.доллар хүрнэ хэмээн тооцоолжээ.
Өсөлтөд нөлөөлөх гол хүчин зүйлүүдийг дурдвал гадаад зах зээлд эрчим хүч үйлдвэрлэлийн эд анги, цахилгаан автомашин, батарейн түүхий эд болох зэс, хөнгөн цагаан, лити, кобальт, гангийн эрэлтийг нэмэгдүүлэх төлөвтэй байгаа аж. Тухайлбал, Батарейн үйлдвэрлэлд хэрэглэх зэсийн эрэлт ирэх 10 жилд төмрийн хүдэр болон зэсийн эрэлтийг тус бүр ес дахин, никель болон хөнгөн цагааны эрэлтийг 13-14 дахин өсгөхөөр байгааг Блумбергийн “Шинэ эрчим хүчний санхүү” тайланд дурджээ. Түүнчлэн БНХАУ ирэх гуравдугаар сард 14 дүгээр таван жилийнхээ төлөвлөгөөг батлах бөгөөд эдийн засагч Дэвид Розенбэрг “Ирэх онд Хятадын эдийн засгийн өсөлт зургаан хувь, түүнээс ч дээш хэмжээнд хүрснээр зэсийн ханш буурахаас сэргийлнэ” гэжээ.
Тус улс ирэх таван жилийн хугацаанд сэргээгдэх эрчим хүчинд гол анхаарлаа хандуулна гэдгээ мэдэгдээд байгаа. Иймд түүхий эдийн ханш богино хугацаанд өсөхгүй ч дунд болон урт хугацаанд өснө гэдгийг шинжээчид онцолж байна.
Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор зэсийн үнэ сүүлийн дөрвөн жилд байгаагүй дүнгээр огцом унаж, өнгөрсөн гуравдугаар сард нэг тонн зэсийн үнэ 4609 ам.долларт хүрч байв. БНХАУ-ын хүнд үйлдвэрүүд үйл ажиллагаагаа сэргээж эхэлсэнтэй холбоотойгоор зэсийн ханш сүүлийн өдрүүдэд аажмаар сэргэж, энэ сарын байдлаар 9000 ам.доллар давлаа. Энэ нь 2018 оны зургадугаар сараас хойших хамгийн өндөр дүн бөгөөд зэсийн баяжмалын хувьд таатай мэдээлэл юм.
Энэ мэт металлын зах зээлд өөдрөг таамаглалууд хөвөрсөөр байгаа бөгөөд манай улсын хувьд алдаж болохгүй боломж юм. Гэвч дотоодод коронавирусийн халдвар тархаж, хилээ хаалгуулсан нь гадаад зах зээл дэх түүхий эдийн үнийн маш таатай үеийг алдахад хүргэж байна. Нэг үгээ эдийн засгийн хувьд алдагдсан боломжийг нэмэгдүүлж байна гэсэн үг юм. Иймд манай улс коронавирусийн халдвартай сайн зөв бодлогоор тэмцэж, халдварын тархалтыг хумиснаар хилээ нээж чадвал уналттай яваа эдийн засгаа эрчимжүүлэх таатай нөхцөл гадаад орчин талаас бүрдээд байна.
| Цар тахлын үеийн “алдагдсан боломж” буюу зэсийн үнэ |
|
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-13 06:00:00
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |