Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд өнөөдөр Хэнтий аймагт ажиллаж байна.
Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, Улсын Онцгой комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилтийн хүрээнд Хэнтий аймагт уул уурхайн 28 аж ахуйн нэгжид хийсэн шалгалтаар илэрсэн зөрчилд нийт 94.5 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Жаргалтхаан–Өмнөдэлгэр чиглэлийн авто замаас Биндэр сум хүртэлх 152.5 км хатуу хучилттай авто замын төслийн багц 2, багц 5-ын санхүүжилтийг ирэх оны төсөвт багтаах, Батширээт суманд Гал унтраах салбар анги, Бор-Өндөр суманд Гал унтраах, аврах ангийн барилга шинээр барих, аймгийн төвд баригдаад гацсан дулааны станцын барилгын ажлыг эрчимжүүлэх зэрэг асуудлуудыг Хэнтий аймгийн засаг дарга Д.Аюурбунь танилцууллаа.
Шадар сайд Н.Номтойбаяр аймаг, орон нутгуудад санхүүгийн эрх мэдлийг шат дараатай нэмэгдүүлж, нэн шаардлагатай хөрөнгө оруулалтын ажлаа өөрсдийн хөрөнгөөр санхүүжүүлдэг байх тогтолцоонд шилжүүлэхээр Засгийн газар ажиллаж байгааг тодотгов. Тэрбээр, 10 аймагт баригдаад зогсонги байдалд байгаа дулааны станцын асуудлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр ашиглалтад оруулах эсвэл улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдэх гэх зэрэг аргачлалуудыг Засгийн газар тодорхойлон ажиллаж буйг дурдлаа.

Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр онцгой байдлын байгууллагууд зөвхөн улсын төсөв хүлээх бус хувийн хэвшилтэй хамтрах, өөрсдийн санхүүжилтээр техник, тоног төхөөрөмжөө үе шаттайгаар шинэчилдэг байх эрх зүйн орчин бүрдэнэ гэлээ. Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн төслөөр орон нутгууд газар, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт зэргээр эдийн засгийн таатай орчныг хөрөнгө оруулагчдад бүрдүүлж, нэмүү өртөг шингэсэн, экспортын чиг баримжаатай боловсруулах үйлдвэрлэлүүдийг хөгжүүлнэ гэлээ.

| Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна |
|
Бүсчилсэн хөгжил, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр НҮБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал солилцлоо
2026-07-31 14:39:07
Канад Улсын Элчин сайд Дауст, З.Ойдов гуайд хүндэтгэл үзүүлэв
2026-07-31 14:29:16
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
2026-07-31 14:25:04
Б.Батцэцэг сайд Саудын Арабын БОУХАА-н сайд Аль Фадлитай утсаар ярилаа
2026-07-31 14:18:38
Ирэх жилээс эхлэн сарын 792 мянган төгрөг хүртэл орлоготой иргэд хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөгдөнө
2026-07-31 14:11:59
Нийтийн тээврийн 15 чиглэлийн маршрутыг түр хугацаанд өөрчилжээ
2026-07-31 14:00:41
Тайландаас “Modun Wolves” “U18” насны баг мөнгөн медаль хүртжээ
2026-07-31 13:57:28
КОП17-Д ТАНИЛЦУУЛАХ МАНАЙ ТАЛ ХЭЭРИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ ХЭДИЙНЭ САНХҮҮЖИЛТ ТАТААД ЭХЭЛЖЭЭ
2026-07-31 13:42:01
“Олон улсын сурагч солилцооны хөтөлбөр 2026” арга хэмжээний хаалт болжээ
2026-07-31 12:32:17
“Сэлбэ ухаалаг хот” ашиглалтад орсноор Улаанбаатар хотын орон сууцны хангамжийн жилийн эрэлтийн 42 хувийг хангана
2026-07-31 12:12:35
Монгол Улсын хуулиудын 55.9 хувьд хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийгджээ
2026-07-31 11:39:56
Б.АРИУНЗУЛ ӨСВӨРИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛСОН ФОТО АГШИН
2026-07-31 11:37:59
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ ЧИГЛЭЛЭЭР ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-07-31 11:34:19
Он гарсаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, 149 иргэний амийг аварчээ
2026-07-31 11:10:49
Монголын үндэсний спортын VIII наадмын нээлт боллоо
2026-07-31 08:49:01
Монгол, Японы стратегийн V зөвлөлдөх уулзалт Токио хотод болов
2026-07-31 07:13:10
Монгол, Хятадын Консулын XXIV зөвлөлдөх уулзалт боллоо
2026-07-31 07:08:03
Б.Ариунзул чөлөөт бөхийн “U17” ангиллын дэлхийн аварга боллоо
2026-07-31 06:38:34
ЗУРХАЙ: Үс засуулах буюу үргээлгэвэл өнгө зүс доройтно
2026-07-31 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан, бороо орохгүй
2026-07-31 06:00:00
НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн данс руу шилжүүлж эхэлжээ
2026-07-30 16:19:21
АҮЭБЯ: БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тохиролцлоо
2026-07-30 16:01:20
ЖҮДО БӨХИЙН “АРА ОПЕН-2026”-ГИЙН СҮҮЛИЙН ӨДРИЙН АВАРГУУД ТОДРОВ
2026-07-30 14:53:41
ТААНАГҮЙ ГОВЬ
2026-07-30 13:53:56
ТАНИЛЦ: Өнөөдөр Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн дараах байршилд цахилгаан хязгаарлана
2026-07-30 13:33:45
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Ардчилсан намын засаглаж байгаа аймгийн Засаг даргыг нь огцруулаад, ажил хийх боломжгүй болгож байгааг бид эсэргүүцэж байна
2026-07-30 12:47:45
Өвөлжилтийн бэлтгэл, гамшгийн бэлэн байдлыг хангах асуудлаар хуралдав
2026-07-30 12:19:04
ТАНИЛЦ: Ирэх сард болох тоглолтууд
2026-07-30 11:28:36
УЛСЫН НАЧИН Д.ЦЭРЭНТОГТОХЫН БАРИЛДАХ ЭРХИЙГ ТҮР ТҮДГЭЛЗҮҮЛЖЭЭ
2026-07-30 11:25:17
2026-07-30 07:21:51
Элчин сайд Г.Байгалмаа итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-07-30 07:10:00
Дарханы соёлын салбарт техник хэрэгсэл, тоног төхөөрөмж олгов
2026-07-30 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан, бороо орно
2026-07-30 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу үргээлгэвэл өвчин ирнэ
2026-07-30 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |