Тэрбээр “SAT-1” хэвшлийн шүлхийн вакцинжуулалтыг бүрэн хийж, шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлсний үр дүнд аюулгүйн түвшин хангагдсан гэж үзсэн. Аймгууд дэд бүтэц, онцгой байдалтай холбоотой төсвүүдээ захиран зарцуулж чадахгүй гацдаг, зарим тохиолдолд шүүхдэлцдэг зэрэг асуудлыг эргэж харах, хууль, эрх зүйтэй холбоотой асуудлыг нэн яаралтай судалж, Засгийн газарт танилцуулах чиглэл өглөө. БНСУ-ын “Экзим” банкны санхүүжилттэй 10 аймагт хэрэгжиж байсан Дулааны цахилгаан станцын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэвийн үргэлжлүүлэх, үнэ тарифыг хувийн хэвшлүүдтэй тохирох шийдвэр гарлаа. Аймгуудын ЭМТ-ийн автомашины тулгамдсан асуудлыг шийдвэрлэнэ" гэжээ.
| ХОВД, БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ТОГТООСОН ХОРИО ЦЭЭРИЙГ ЦУЦАЛЛАА |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |