Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан хууль тогтоомжийн биелэлтэд хяналт шалгалт хийж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий 4 ажлын хэсэгт давхардсан тоогоор Улсын Их Хурлын 35 гишүүн ажиллаж, УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалтын газраас мэргэжил, арга зүй, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэн ажиллажээ.
Ажлын хэсгүүд санал, дүгнэлтээ холбогдох Байнгын хороодод танилцуулж, Улсын Их Хурлын тогтоолоор Засгийн газарт чиглэл өгсөн байна.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2025 оны 18 дугаар тогтоолоор байгуулагдсан Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгээс “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 27 дугаар тогтоол, Өргөдлийн байнгын хорооны 2026 оны 02 дугаар тогтоолоор байгуулагдсан Орон сууц захиалж хохирсон иргэдээс ирүүлсэн өргөдөл, холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг шалган судалж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий” ажлын хэсгээс “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 53 дугаар тогтоолыг УИХ-аар тус тус хэлэлцүүлэн батлуулжээ.
Хяналт шалгалтын газраас Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороотой хамтран ерөнхий хяналтын сонсголыг 2 удаа зохион байгуулан, сонсголын тайлан, санал, дүгнэлтийг холбогдох Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, Улсын Их Хурлаас “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 52 дугаар тогтоолыг баталсан байна.
“Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” сэдвээрх ерөнхий хяналтын сонсголыг Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз болон Улсын Их Хурлын цахим сувгаар шууд дамжуулж, дохионы хэлмэрчтэйгээр хүргэсэн бөгөөд 2 өдрийн сонсголд давхардсан тоогоор нийт 182 оролцогч оролцож, санал, тайлбар, мэдээлэл өгчээ.
“Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх” сэдвээрх ерөнхий хяналтын сонсголыг Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, Малчин телевиз болон Улсын Их Хурлын цахим сувгаар шууд дамжуулж, дохионы хэлмэрчтэйгээр хүргэсэн бөгөөд 2 өдрийн сонсголд давхардсан тоогоор нийт 163 оролцогч оролцож, санал, тайлбар, мэдээлэл өгсөн байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
| Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ |
|
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Говь-Алтай аймагт цэцэрлэгийн хашаанд архидан согтуурч, хоёр хүний аминд хүрсэн хэргийг шалгаж байна
2026-09-11 16:18:00
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |