Засгийн газарт “давхар дээл”-тэй суусан сайд нар улс төрд гологдож байна. Уг нь энэ удаагийн хамтарсан Засгийн газарт ард түмэн багагүй найдлага тавьж байлаа. Том төслүүдээ урагшлуулж, бүтээн байгуулалт өрнөх юм байна гэх битүүхэн горьдлого ч тээсэн. Харамсалтай нь, хамтарсан Засгийн газарт суусан сайд нар унж дорой, улбаргар, унтаа улс төрд уран нүүдэлгүй байгаа нь хэдхэн шийдвэр гаргах төдийд л мэдрэгдэж байна.
Тэр тусмаа Засгийн газарт уригдаж орсон гэх хоёр намын сайд нараас хүлээх хүлээлт үнэндээ алга даа. Шинэ парламент бүрдээд гурван сар, шинэ Засгийн газар бүрдээд хоёр сар гаруйн хугацаа болсон ч шинэ сайд нарын гаргасан шийдвэр, эхлүүлсэн бодлого нь байгаа онохгүй иргэдийн уцаарыг мөн ч их барж байна. Тиймээс энэ удагийн Засгийн газарт итгэх иргэдийн итгэл буурч, ажлаа аваад удаагүй сайд нарыг огцруулах шаардлага эхнээсээ тавьж эхлэв.
Энэ удаагийн Засгийн газрын бүрэлдэхүүнийг 22 сайд 16 яамтай дэд сайдын орон тоогүй байхаа баталсан. Тодруулбал, Ерөнхий сайд Сангийн яам, Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яам, Хөдөлмөр нийгэм хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Зам тээврийн яам, ХХААХҮ-ийн яам, Соёл спорт аялал жуулчлал, залуучуудын яам, Эрчим хүчний яамаа намынхандаа хариуцуулж, Боомтын сэргэлтийн сайдад Б.Тулга, ЗГХЭГ-ын даргаар Н.Учралыг томилж, Шадар сайдад С.Амарсайханыг улираасан. Харин АН-д тэргүүн Шадар сайдын албыг хариуцуулж, Эдийн засаг хөгжлийн яам, хууль зүй дотоод хэргийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялагийн яам Байгаль, орчин уур амьсгалын яам, Цахим хөгжил харилцаа холбооны яам гэх гол яамдаа хариуцуулж, 20 минутын хот үндэсний хороог АН-д өгсөн. ХҮН-д хоёр сайдын суудал өгснөөр ёстой л эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй шийдвэр гаргаж байлаа.
Гэвч Л.Оюун-Эрдэнийн танхимд багтсан сайд нарт лидер улстөрч алга гэдэгтэй санал нийлэх хүн олон биз. Нэг ёсондоо Л.Оюун-Эрдэнэ улс төрд угсраа нүүдэл хийж, том төслүүдээ саадгүй урагшлуулахын тулд танхимын сайд нартаа ахуйн асуудлуудыг нь хариуцуулж, шүүмжлэл дагуулдаг тулгамдсан асуудлыг нь өөр өөрсдийн ур чадварт нь даатгасан бол “шахаа”-ны сайд нарын шийдвэр нь Засгийн газрын бодлогыг шалаар нэг болгов.
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯР
Ерөнхий сайдын чихнээс хамгийн их хонх уяж байгаа нь Боловсролын сайд П.Наранбаяр. Сайд болсон цагаасаа л гаргасан шийдвэрүүд нь “бай”-гаа онохгүй хамгийн хэл амтай салбар нь боловсролын салбар болж хувирав. Түүний бүтэлгүйтэл “Амралтын өдрөөр буюу есдүгээр сарын 1-нд сургууль, цэцэрлэгийн нээлтийг албан ёсоор хийж, есдүгээр сарын 2-нд нээлт хийсэн албан газарт хариуцлага тооцно” гэх мэдэгдэл хийснээр олны дургүйцлийг төрүүлж, багагүй шүүмжлэлээр эхэлж байлаа. Улмаар саяхан багшлах эрхийн 45 хоногийн боловсон хүчин бэлтгэнэ гэх шийдвэр гаргасан нь нийгэд дуулиан тарьж, монголчуудыг хоёр талцуулаад байна. Угтаа бол түүний боловсролын салбарт хийх шинэчлэл нь үнэхээр л ард түмний хүлээлтэд хүрсэнгүй. Түүгээр ч зогсохгүй боловсролын салбар дахь түүний хувийн эрх ашиг сөхөгдөж эхэлсэн. Ингээд харахаар Боловсролын салбарт П.Наранбаяр сайд гологдож эхэлсэн бололтой.
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛАГИЙН САЙД Ц.ТУВААН
Түүний араас хамгийн их хэл ам дагуулж буй нь Аж үйлдвэр, эрдэс баялагийн сайд Ц.Туваан. Хүний их эмч мэргэжилтэй хэдий ч Монгол Улсын эдийн засгийн эргэлтийн гол судсыг барьчихаад ёстой л дураараа дургиж байгаа. Тодруулбал, Өнгөрсөн хавар Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглаж байсан “Ачит-Ихт” компанийн хооронд байгуулсан гэрээг цуцлэх шийдвэр гаргасан. Мөн “Эрдэнэт үйлдвэр”-ийн 34 хувьд ногдох ашгийг нөхөн төлүүлэх ажлыг хэрэгжүүлэхээр болсон гэдгийг мэдэгдэж тус компанийг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн. Тэгвэл Аж үйлдвэр, эрдэс баялагийн сайд Ц.Тувааны шийдвэрээр “Ачит Ихт” компанийн үйл ажиллагааг дахин сэргээсэн байна. Энэ талаар тэрбээр “Ачит Ихт” компанийн үйл ажиллагааг зогсоосноор тэнд ашиглагдаж байгаа далангуудын дүүргэлттэй холбоотой байгаль орчны ноцтой асуудал үүссэн. Тодруулбал, хүхрийн хүчлийн уусмал алдагдах нөхцөл бий болсон. Тиймээс Засгийн газраас яаралтай арга хэмжээ авах чиглэл өгсөн. Тухайн компанийн хууль шүүхтэй холбоотой болон 34 хувьтай холбоотой асуудлыг хөндөлгүй компанийг хэвийн ажиллах чиглэл өгсөн. Хуульд нөлөөлсөн асуудал байхгүй” гэх тайлбар өгөөд байгаа юм.
20 МИНУТЫН ХОТ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДАРГА Р.ЭРДЭНЭБҮРЭН
Засгийн газарт бодлого шийдвэр тодорхойлох нь битгий хол байгаа байхгүй нь мэдэгдэхгүй сул сайд бий. Түүний нэг нь 20 минутын хот үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн. Хуучин Түгжрэл бууруулах үндэсний хороог ийн нэрийг нь өөрчилж, зүсийг нь хувиргаснаар түжрэлийн асуудлыг шийдэх ёстой сайд нь нүдэн балай, чихэн дүлий сууж, муу нэр, сайн ажлаас хойш суух болов.
Хүйтний урь орж, хотын түгжрэл нэмэгдэж байгаа энэ хугацаанд 20 минутын хот Үндэсний хорооны даргаас хотын иргэдэд зориулсан ийм бодлого шийдвэр гаргалаа гээд танилцуулсан төсөл хөтөлбөр шинэ Засгийн газар бүрдснээс хойш лав гаргасангүй. Тэр байтугай хотын сайдын хувьд нийслэлийн иргэдийн бухимдлыг төрүүлээд буй бродюрын асуудлыг ч гарц гаргалгаа ярьмаар. Хамарсалтай нь, Р.Эрдэнэбүрэн сайд 20 минутын хот Үндэсний хороог даргалснаасаа хойш хамраа ч зухуйлгасангүй дээ.
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ЯАМ
Хуучин Соёлын яамыг дангаар нь хариуцаж асан Ч.Номин сайд энэ Засгийн газарт эрх үүргээ нэмэгдүүлж, соёл спорт, аялал жуулчлалын салбарыг тэр чигт нь хариуцаж, залуучуудын асуудлыг хүртэл эрхлэх болоод буй. Түүний хувьд аялал жуулчлалын салбарт хамгийн том ашиг сонирхолын зөрчилтэй байж болзошгүй гэдгийг олон нийт шүүмжлэл байлаа. Угтаа бол сайдын хамааралд Тэрэлж зочид буудлаас эхлээд томоохон амралтын газрууд бий. Түүний хамаарал бүхий Тэрэлж зочид буудалд төрийн томоохон ууллзалтууд болдог гэдэг нь ч нууц биш.
Түүнчлэн сайдын суудалд томилогдоод удаагүй байхдаа Тэрэлж зочид буудалд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Ногоон ирээдүйн төлөө” сэдэвт Дэлхийн эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалтыг зохион байгуулсан удаатай. Төсвин хөрөнгийг Тэрэлж рүү татсан гэх шүүмжлэл олны дунд гармагц уг уулзалтыг хувиасаа санхүүжүүлсэн хэмээн сайрхаж байсан удаатай.
Энэ мэтчлэн Засгийн газрын сайд нар суудалдаа гологдож байна. Уг нь бол Засгийн газарт бодлого шийдвэрээрээ манлайлагч, нэр цэвэр улстөрчид баймаар байна аа.
СУУДАЛДАА ГОЛОГДСОН САЙД НАР |
|
2025-03-31 13:58:40
2025-03-31 13:55:25
2025-03-31 13:36:36
2025-03-31 13:23:33
2025-03-31 12:56:49
2025-03-31 12:47:05
2025-03-31 12:40:00
2025-03-31 12:27:19
2025-03-31 12:15:20
2025-03-31 12:00:58
2025-03-31 12:00:00
2025-03-31 11:52:52
2025-03-31 11:03:43
2025-03-31 10:52:10
2025-03-31 10:24:18
2025-03-31 10:13:48
2025-03-31 10:08:15
2025-03-31 09:52:02
2025-03-31 09:45:03
2025-03-31 08:57:45
2025-03-31 08:35:14
2025-03-31 08:27:32
2025-03-31 07:00:00
2025-03-31 07:00:00
2025-03-31 07:00:00
2025-03-31 07:00:00
2025-03-31 07:00:00
2025-03-31 07:00:00
2025-03-31 06:00:00
2025-03-31 06:00:00
2025-03-30 16:39:21
2025-03-30 16:32:40
2025-03-30 15:41:24
2025-03-30 14:55:33
2025-03-30 14:45:38
2025-03-30 13:34:33
2025-03-30 12:53:42
2025-03-30 11:09:50
2025-03-30 09:41:01
2025-03-30 09:26:36
2025-03-30 09:12:37
2025-03-30 09:06:33
2025-03-30 08:58:56
2025-03-30 08:54:45
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |