-Ж.ХАТАНБААТАР СЭРГЭЭШ ХЭРЭГЛЭСЭН БӨХЧҮҮДЭЭС АВЛИГА АВДАГ БАЙСАН УУ -
Допингийн эсрэг үндэсний төвийн тэргүүн Ж.Хатанбаатарыг АТГ-аас хэд хэдэн ноцтой асуудлаар шалгаж эхэлжээ. Түүнийг допингийн шинжилгээний хариуг хувийн цахим хаягаараа авдаг байсан. Тэр бүү хэл допингтой бөхчүүдээс авлигал авч шинжилгээний хариуг нуун дарагдуулдаг байсан байж болзошгүй гэх хоёр шалтгаанаар шалгаж байгаа гэдгийг албаны эх сурвалж онцолсон юм. Ж.Хатанбаатар нь олон жил допингийн үндэсний төвийн тэргүүнээр ажиллаж байгаа. Сүүлийн жилүүдэд үндэсний бөхийн хүрээнийхний дунд түүнийг бөхчүүдээс мөнгө авдаг. Мөн зарим шинжилгээний хариуг дарж үлдээдэг. Танил талтай нэгэнд илт давуу үйлчилж байгаа. Шинжилгээний хариу маш ойлгомжгүй байдлаар авагддаг гэх мэт яриа гарах болсон нь нууц биш. Тэгвэл хууль хяналтын байгууллага үүний мөрөөр орж хяналт шалгалт, мөрдөн шалгах ажиллагааг хийж эхэлсэн бололтой.
Допингийн эсрэг үндэсний төвийн албан ёсны хаяг бүхий газрын цахим хаягаар биш өөрийнхөө хувийн хаягаар мэдээллийг нь авдаг. Авсан мэдээллээ олон нийтэд зарлахдаа нэр бүхий допингийн шинжилгээнд бүдэрсэн хариутай бөхчүүдийн нэрийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж нуун дарагдуулдаг байж болзошгүй байгаа гэнэ
Эх сурвалжуудын бидэнд өгсөн мэдээллээр олон жилийн өмнөөс Допингийн эсрэг үндэсний төвийн тэргүүн Ж.Хатанбаатар үндэсний баяр наадмаар барилдаж шөвгөрсөн бөхчүүдийг шинжилгээг авч БНСУ-ын олон улсад итгэмжлэгдсэн лабораторит шинжилгээг нь явуулдаг. Ингээд сар гаруйн хугацааны дараа хариуг нь хүлээн авдаг. Ингэхдээ өөрийн удирдаж байгаа Допингийн эсрэг үндэсний төвийн албан ёсны хаяг бүхий газрын цахим хаягаар биш өөрийнхөө хувийн хаягаар мэдээллийг нь авдаг. Авсан мэдээллээ олон нийтэд зарлахдаа нэр бүхий допингийн шинжилгээнд бүдэрсэн хариутай бөхчүүдийн нэрийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж нуун дарагдуулдаг байж болзошгүй байгаа гэнэ. Асуудлыг цааш нь хөвөрдвөл допинг хэрэглэсэн бөхчүүдээс их хэмжээний мөнгө авдаг. Бүр гэмт хэргийн бүлэглэлийн шинжтэй зүйл байгааг ч үгүйсгэх аргаггүй гэнэ. Одоогоор хэрэг дөнгөж шалгагдаж эхэлж байгаа учир сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн төрийн наадамд барилдаж цол авсан. Түүнийгээ авлига өгч нуун дарагдуулсан бөхчүүдийн нэрс тодорхой бус байгаа аж. Удахгүй дээрх асуудалтай холбоотой бөхчүүдийн талаарх ноцтой баримтууд дэлгэгдэх бололтой.
.jpg)
Эрүүл мэндийн салбарынхандаа "элэгний" гэгддэг Ардын эмч Ж.Хатанбаатар нь Архангай аймгийн харьяат. Анх МАХН-ыг үүсэн байгуулахад нь элсэж, МАХН-аар "овоглож" явсан ууган гишүүдийнх нь нэг гэнэ. Ж.Хатанбаатар нарийн мэргэшлийн эмчээр ажиллаж байгаад Эрүүл мэндийн яам руу орсон бөгөөд Н.Удвалыг Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхад Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга гэх том албан тушаалд томилогджээ. Гэсэн ч Эрүүл мэндийн яамны ТНБД байхдаа яамны харьяа эмнэлгүүдийн даргын сонгон шалгаруулалтыг будлиантуулсан хэрэгт холбогдож байсан гэх. Тухайлбал, Хүний гавьяат эмч, анагаах ухааны доктор, профессор Л.Жамбалжав "Эрүүл мэндийн яамны дэргэдэх төрийн салбар зөвлөл хууль зөрчиж байгаа нь Ж.Хатанбаатартай холбоотой" гэж 2013 оны долдугаар сард мэдээлэл хийж байв. Улмаар 2014 онд Ж.Хатанбаатарыг Эрүүл мэндийн яамны ТНБД-ын үүргээс нь чөлөөлөөд байсан ч шүүх "Хууль бусаар ажлаас нь чөлөөлсөн" гэж дүгнээд ажилд нь эргүүлэн томилох шийдвэр гаргасан байдаг билээ.
Ж.Хатанбаатар БСШУС-ын сайдын зөвлөхөөр ажиллаж байхдаа буюу 2019 онд мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 19.9 сая төгрөгийн орлоготой, 112 сая төгрөгөөр үнэлэгдэх орон сууц, 435 сая төгрөгөөр үнэлэгдэх "Subaru Forester", "Land Cruiser-200", "Lexus-460" автомашин, 45 сая төгрөгийн мал, 100 сая төгрөгийн газар, дотоодын хадгаламждаа 100 сая төгрөг, таван эрх, патент, тусгай зөвшөөрөлтэй гэж мэдүүлж байжээ. Үүнээс гадна, Ж.Хатанбаатар БСШУС-ын сайдын зөвлөхөөр ажиллаж байхдаа буюу 2019 онд мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 19.9 сая төгрөгийн орлоготой, 112 сая төгрөгөөр үнэлэгдэх орон сууц, 435 сая төгрөгөөр үнэлэгдэх "Subaru Forester", "Land Cruiser-200", "Lexus-460" автомашин, 45 сая төгрөгийн мал, 100 сая төгрөгийн газар, дотоодын хадгаламждаа 100 сая төгрөг, таван эрх, патент, тусгай зөвшөөрөлтэй гэж мэдүүлжээ.
| Ж.ХАТАНБААТАР ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУГ ХУВИЙН МЭЙЛ ХАЯГААРАА АВЧ, ДОПИНГ ИЛЭРСЭН БӨХЧҮҮДИЙН НЭРСИЙГ НУУДАГ ГЭХ АСУУДЛААР ШАЛГАГДАЖ БАЙНА |
|
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНААС ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ “ЯВУУЛЫН ОФФИС” АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-07-27 11:17:33
"Маршал Таун" хотхоны оршин суугчид: Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна
2026-07-27 10:24:13
Алба хаагчид 14 иргэний амийг аварчээ
2026-07-27 10:23:42
Өвөр Монголд нүүрстөрөгчийн тэг ялгаралттай технологи хэрэгжиж эхэллээ
2026-07-27 10:20:21
“Tornado” клуб “KUY-CUP 2026”-аас 5 алт, 4 мөнгө, 9 хүрэл медаль авлаа
2026-07-27 09:50:10
“Алдартан” клубийнхэн “KIM UN YOUNG CUP 2026”-аас 2 алт, 6 мөнгө, 12 хүрэл медаль хүртэв
2026-07-27 09:30:19
А.Бат-Оргил “U-18”, “U-20” ангиллын Монгол Улсын рекорд амжилтыг тогтоов
2026-07-27 07:20:07
Японы “МЭЙТОКҮ ГИЖҮКҮ”-ийн захирал “Олимпын Алдар” одон хүртлээ
2026-07-27 07:00:35
2026 оны эхний хагас жилд Монгол Улсын хилээр 4.1 сая зорчигч нэвтэрлээ
2026-07-26 13:55:34
Сэлэнгэ аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
2026-07-26 13:25:06
“Цэнгэг туул-цэвэр орчин” аяны хүрээнд 8,6 тонн хог хаягдал цэвэрлэлээ
2026-07-26 13:14:43
Зуны аялал, амралтын үеэр бага насны хүүхэд могойд хатгуулах эрсдэл нэмэгдэж байна
2026-07-26 13:14:04
“KIM UN YOUNG CUP 2026” тэмцээнээс 3 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль авлаа
2026-07-26 09:11:06
Хакүгэцүро А.Сүхбат “Жонидан” зиндаанд түрүүллээ
2026-07-26 09:01:39
Монгол балетын бүжигчид “Байгаль нуур-2026” фестивальд оролцлоо
2026-07-26 08:43:42
Таеквондо-гийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад болно
2026-07-26 08:27:25
“Аянга” клубийн охид “KIMUNYONG CUP”-аас 1 мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв
2026-07-26 07:49:14
‘’ХҮННҮГИЙН ЯЗГУУРТНЫ ОРШУУЛГА”-ын өвийг “ЮНЕСКО”-д бүртгүүллээ
2026-07-26 07:10:00
Чөлөөтийнхөн Б.Будаевын тэмцээнээс 2 алт, 4 мөнгө, 1 хүрэл медаль хүртэв
2026-07-26 07:00:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-26 07:00:00
А.ОЮУН-ЭРДЭНЭ: БНСУ-Д СУРЧ, АЖИЛЛАЖ БАЙГАА ХҮМҮҮСТ ГЭР БҮЛИЙНХ НЬ ХАЙР, САНАСАН СЭТГЭЛИЙГ ЦЭЦГИЙН БАГЛААГААР МЭДРҮҮЛЭХИЙГ ХИЧЭЭДЭГ
2026-07-26 07:00:00
“MCS”-ИЙН “БЭР”
2026-07-26 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-07-26 07:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-07-26 06:00:00
ГУНИГТ НҮҮДЭЛЧИН
2026-07-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |