• Өнөөдөр 2024-12-12

Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон Ж.Эрдэнэбулган гэж хэн бэ

2021-03-26,   1029

Өнөөдөр УИХ-ын чуулганаар Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дуусан Ш.Цогтоог чөлөөлөх, орны гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүдийн 78 хувийн саналаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо. Анх Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшихээр 18 хүн Улсын дээд шүүхэд материалаа хүргүүлсэн. Улмаар өнгөрсөн даваа гарагт Улсын дээд шүүхийн нийт шүүгчдид хуралдаж, олонхын саналаар Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлж,  УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Ж.Эрдэнэбулганы Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсноор Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоог албан ёсоор чөлөөлөгдсөнд тооцно. Харин Ш.Цогтоотой хамт бүрэн эрхийн хугацаа нь дууссан Д.Солонгын оронд томилох нэр дэвшигчийг хараахан тодруулаагүй байгаа юм. Тэгвэл Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон Ж.Эрдэнэбулган гэж хэн бэ. 

Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон Ж.Эрдэнэбулган гэж хэн бэ.

 
Жуужаа Эрдэнэбулган- МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, Хууль зүйн ухааны доктор, профессор
 
Боловсрол
 
1989-1994 онд МУИС-ийн Нийгмийн Ухааны факультетын Хуулийн салбарыг эрх зүйч мэргэжлээр төгссөн
 
1994-1995 онд МУИС-ийн ХЗДС-ийн магистрантур  
 
2012 онд МУИС-ийн ХЗС-ийн докторантур  
 
Эрдмийн зэрэг, цол: 
 
Хууль зүйн ухааны доктор (Ph.D), профессор
 
Мэргэжил: 
 
Эрх зүйч, Хуульч  
 
Мэргэшсэн чиглэл:
 
Эрүүгийн эрх зүй
 
Ажлын туршлага: 
 
1988-1989 онд Дундговь аймгийн шүүхэд зарлага, архивч,
 
1995 оноос МУИС-ийн ХЗДС-ийн Эрүүгийн эрх зүйн тэнхимд багш,
 
2004 -2006 он МУИС-ийн Сургалтын албаны эрхлэгч,
 
2006-2015 он МУИС-ийн ХЗС-ийн Эрүүгийн эрх зүйн тэнхимд дэд профессор,
 
2015 оноос МУИС-ХЗС-ийн захирал, Эрдмийн зөвлөлийн дарга
 
Мэргэжлийн үйл ажиллагаа:
 
1996 оноос Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн, өмгөөлөгч
 
2013 оноос Монголын Хуульчдын Холбооны удирдах зөвлөлийн гишүүн,
 
2013-2015 онд Монголын Хуульчдын Холбооны  Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал хариуцсан хорооны дарга, гишүүн,
 
2013-2014 онд МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн,
 
2015-2018 онд Нотариатчийн мэргэшлийн хорооны гишүүн.
 
2017 оноос Шинжлэх Ухааны Академийн Бага чуулганы гишүүн
 
2017 оноос Хууль зүйн докторын ажил хамгаалуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга
 
Гадаад хэл:          
 
Орос, Англи хэлний зохих мэдлэгтэй
 
Хөрөнгө орлого:
 
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Ж.Эрдэнэбулганы өөрийн орлого 34 сая төгрөг бол гэр бүлийн орлого 96 сая төгрөг. Тэрбээр 410 сая төгрөгийн үнэ бүхий нэг орон сууц, нэг зуслангийн байшин, хоёр авто зогсоолтой. Үүнээс гадна 135 сая төгрөгийн үнэ бүхий Toyota-Land Cruiser 200, Toyota-Camry маркын автомашинтай. Мөн 23 сая төгрөгийн 697м.кв, 700м.кв эзэмших газартай. Дотоодын банк, санхүүгийн байгууллагад 191 сая төгрөгийн хадгаламжтай. "Эрдэнэс Тавантолгой” ХК-д 6700 ширхэг хувьцаа эзэмшдэг.
 
 
 
 

Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон Ж.Эрдэнэбулган гэж хэн бэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188