Г.Ёндонг Ерөнхийлөгчийн найз болохоор хэн ч хариуцлага хүлээлгэж чадахгүй байх шиг байна. Ганц, хоёроор тогтохгүй бүр 300 хүүхдийн амь нас, эрүүл мэндийн асуудал хөндөгдөж байхад "Эрдэнэт"-ийн дарга нар нүдэн балай чих нь дүлий царайлаад сууж байхаасаа ичих хэрэгтэй. Тэдний хариуцлагагүй, ажлаа хийж мэддэггүй, ганц зуслангийн байшин тохижуулж, хүүхдүүдэд хоол шиг хоол өгөөд аятайхан орчинд амруулчихаж чаддаггүй горгор зангаас нь болж айлын нялх хүүхдүүд хэвтэрт ортлоо халуурч, халдварт өвчин тусчихаад эмнэлгийн орон дээр амь наана, там цаана хэвтэцгээж байна. Хүүхдүүдийнхээ эрүүл мэндээр тоглуулсан эцэг, эхчүүд ч хэнээс хариуцлага нэхэхээ мэдэхгүй хий дэмий өөрсдийгөө буруутгаж, "Хүүхдээ яах гэж тийш нь явуулав аа" хэмээн хэд хэдээрээ харамсаж сууна. Ганц зуслангийн ариун цэврийн асуудал, хоол хүнсний чанар, аюулгүй байдлыг нь шийдэж чадахгүй байж “Эрдэнэт”-ийн дарга гэж мянга цээжээ дэлдээд ч яах билээ. Тэгэх нэр, нүүр Г.Ёндон даргад үлдсэн үү.
"Эрдэнэт" үйлдвэрийн ажилчдын хүүхдүүд амардаг гэх чамгүй үнэтэй "Найрамдлын эрдэнэ" зуслангийн агааржуулагчгүй, нэг өрөөнд 13-15 хүүхдийг хөл эргэх зайгүй болтол нь шахаад оруулчихсан, гутал, хувцасны нэг ч шүүгээгүй, зарим нь хоолондоо цаддаггүй гэх бодит байдлыг харуулсан зураг, бичлэг өнгөрсөн долоо хоногт ил болсон. Тэр бичлэг бол том хар машин, хаусуудаар жигдэрдэг "Эрдэнэт"-ийн дарга нарын үнэн төрхийг илчилж чадсан. Хүүхдүүдийг ингэж хэвтэрт ортолт нь хариуцлагагүй ажилладаг мөртлөө, шаардлагатай зүйлд мөнгө зарцуулж чаддаггүй байж улсын мөнгөөр өөрсдийгөө яаж шагнадаг, төсвийн мөнгөөр хэрхэн тоглодог жишээг доор дурдъя. Өөрсдөө ингэтлээ тансаглаж, тэгтлээ шагнуулж чаддаг шигээ хариуцлагаа бас хүлээж чаддаг байх хэрэгтэй. Тиймээс Г.Ёндон дарга 300 хүүхдийн өмнө хариуцлагаа хүлээж, ажлаа өгөх цаг нь нэгэнт болжээ.

Төрийн өмчит үйлдвэрийн мөнгийг хувьдаа завшдаг, хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийн улсын мөнгөөр төлдөг асуудал ар араасаа ундардаг. Тэр дундаа “Эрдэнэт” үйлдвэрийн дарга нар улсын мөнгө идэж, уусан хэрэгт нэр холбогдох нь элбэг. Тухайлбал, "Эрдэнэт"үйлдвэрийн дарга асан Х.Бадамсүрэн 200 орчим сая төгрөгөөр хувийн орон сууцаа тохижуулсан гэх баримт ил болж байлаа. Гурван унтлагын өрөөндөө тус бүр 10 саяын иж бүрдэл, ажлын өрөөгөө 8.6 саяын тавилгаар тохижуулсан гэх баримт олон нийтэд ил болж байсан. Харин өөрийнхөө өрөөнд “MELODIA” брэндийн унтлагын өрөөний тансаг иж бүрдлийг 25.5 сая, 15 сая төгрөгөөр хувцасны шүүгээ, 8.1 сая төгрөгөөр бусад тавилга авсан байдаг. Түүнчлэн “DONATELLO” брэндийн буйданг 21.5 сая төгрөгөөр, “MELODIA” брэндийн зочны өрөөний тавилгыг 20 сая төгрөгөөр, жижиг ширээ 3.2 саяар тус тус авсан нь гэрэл зурагтайгаа дэлгэгдэж байсан. Байраа тохижуулахаас өмнө 24 сая төгрөгөөр засвар хийлгэсэн байдаг. Энэ мэтчилэн “Эрдэнэт” үйлдвэрийн мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан гэх түүний баримт олон. Мөн 150 гаруй сая төгрөгөөр жигнэмэг, хар чавга худалдан авсан баримт нь ил болж, улсын мөнгийг хэрэгцээгүй зүйлд ихээр зарцуулж, улсын мөнгөөр туйлдаг дарга нарын нэг болоод байв. Тэгвэл дарга нь солигдсон ч дээрх асуудал ном журамдаа орж чадаагүй гэлтэй. 2025 онд "Эрдэнэт" үйлдвэр бараа бүтээгдэхүүний тендер зарлахдаа 52 сая төгрөгөөр майноз авахаар зарласан байна. Мөн өтгөрүүлсэн сүү, төрөл бүрийн цай, төрөл бүрийн үр тариа худалдан авахаар тендер зарласан байна.
(1).png)
Үүнээс гадна Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой гэх нэрийдлээр өдгөө “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байгаа Г.Ёндонг 100 сая төгрөгөөр шагнаж, “Очир-Эрдэнэ” нэртэй сүржин цомоор мялаасан. Г.Ёндон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлаар томилогдож очсоныхоо дараа ч тус газартай холбоотой тендерийн будилаантай асуудлыг үргэлжлүүлсэн. Тухайлбал, Г.Ёндонг “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар очсоны дараа “Албаны болон ахуйн хэрэглээний цахилгаан бараа, хэрэгсэл” гэх нэрээр 70 гаруй сая төгрөгийн тендер зарлаж, түүнд нь ханын цаг, усны аппарат, автомат гутал арчигч, үсний сэнс, будаа агшаагч зэрэг 34 нэр төрлийн цахилгаан барааг тус үйлдвэрийн хөрөнгөөр авсан нь ил болж, иргэдийн шүүмжлэл дагуулж байлаа. Түүнчлэн Г.Ёндон эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн үеэл болох н.Энхжинг “Эрдэнэт үйлдвэр”-ийн Дотоод хяналт шалгалтын гүйцэтгэх захирлаар томилсон гэх асуудал олны дунд асуудал дагуулсаар байдаг.
Ингэхдээ Г.Ёндон үйлдвэрийн ажилд өөрөө гар бие оролцохгүйгээр туслахуудаараа дамжуулан гол ажлуудаа явуулж, компани дээрээ очихоороо албан тушаалдаа эрдэж, артай хэмээн даналздаг гэх нь бий. Магад үүнтэй ч холбоотойгоор “Г.Ёндон 7000 гаруй уурхайчны эрх ашгийг удаа дараа ноцтой зөрчсөн” хэмээн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажил хаялт зарлаж, урьд өмнө нь ажил хаялт зарлаж байгаагүй манай орны төсвийн орлогын тодорхой хувийг бүрдүүлдэг үйлдвэрийн уурхайчид ажил хаяж, үйлдвэрийн ажил зогсох хүнд нөхцөл бүрдэж байсныг мартаж болохгүй ээ. Энэ мэтчилэн "Эрдэнэт" үйлдвэрийн дарга нар улсын мөнгөөр дураараа дургиж, хүссэн бараагаа үнэ цохиж, тендер зарлаад авчихдаг хэвээр байна.
| ХҮҮХДҮҮДИЙГ ХОРИГДОЛ ШИГ ХОРЬЖ, ХАЛДВАРТ ӨВЧИН ТАРААСНЫХ НЬ ТӨЛӨӨ Г.ЁНДОНГ ОГЦРУУЛЪЯ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |