• Өнөөдөр 2025-05-19

“MCS”-ИЙН ТҮШЭЭДЭД ТӨВЛӨРӨХ ЦАГ

2025-05-19,   662

      Засгийн газрыг унагах жагсаал эхэлсний зургаа дахь өдөр, өнөөдөр. “Огцрох амархан” хөдөлгөөний жагсагчид УИХ-д Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах санал оруулахын тулд УИХ-ын гишүүдийн гарын үсэг цуглуулж эхэлсэн. Тэдэнд УИХ-ын 32 гишүүний гарын үсэг хэрэгтэй. Хамгийн эхэнд буюу өчигдөр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, дараа нь УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, түүний дараа УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, тэгээд УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу гарын үсэг зурсан. Одоо тэдэнд дахиад УИХ-ын 28 гишүүний гарын үсэг хэрэгтэй.
 
Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Үндэсний баялгийн сангийн хууль болон Хууль бус хөрөнгө хураах хуулийн төслийг эсэргүүцэгчид намайг огцруулах ажиллагааг зохион байгуулж байна” гэж мэдэгдсэн. 
 
     Анзаарвал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах саналд хамгийн түрүүлж гарын үсэг зурсан УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, С.Цэнгүүн, Ж.Золжаргал, Ч.Лодойсамбуу дөрөв Ц.Элбэгдорж, С.Баярцогт, “MCS”, “МАК” дөрөвтэй шууд холбогддог. Гэтэл Ц.Элбэгдорж, С.Баярцогт хоёр нь Хууль бус хөрөнгө хураах хуулийн гол “субьект”-ууд. Харин “MCS”, “МАК” хоёрын тухайд Үндэсний баялгийн сангийн хуулийн гол “субьект”-ууд. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ярьсантай яг таарч байна гэсэн үг. 
 
Тухайлбал, 
 
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа- С.Баярцогттой нэг нутаг буюу Сэлэнгэд 10 жилээ төгссөн, С.Баярцогтой МУИС-ийн Эрх зүйн ангийг хамт төгссөн, С.Баярцогтын үүсгэн байгуулсан “JCI Mongolia”-ийн Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, С.Баярцогттой хамт АН-ын Дэд дарга болсон, С.Баярцогтын квотоор АН-ын жагсаалтад бичигдэж УИХ-ын гишүүн болсон . Товчхондоо, “С.Баярцогтын хүн”. Харин С.Баярцогтын тухайд Хууль бус хөрөнгө хураах хууль батлагдвал оффшор данс, олон тооны орон сууц, хаусаасаа эхлээд хамгийн түрүүнд шалгагдах хүмүүсийн нэг. Цаашлаад, С.Баярцогт “MCS”-тэй шууд холбогддог. Жишээ нь, 2020 онд С.Баярцогтод 10 жилийн ял сонсгосон шүүх хурлын үеэр “MCS”-ийн “Bella Vista” хотхонд нэг орон сууц, нэг таун хаус эзэмшдэг нь илчлэгдэж байв.  
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн- Ц.Элбэгдоржийн “Пи-Ар” хариуцсан зөвлөх, УИХ-ын гишүүн А.Ганбаатарын 10 жилийн ширээний найз С.Саруулсайханы охин. Тиймдээ ч Ц.Элбэгдорж, А.Ганбаатар хоёрын “нөлөө”-гөөр АН-ын жагсаалтын хоёрт УИХ-ын гишүүн болсон. Харин Ц.Элбэгдоржийн хувьд Хууль бус хөрөнгө хураах хууль батлагдвал хамгийн түрүүнд шалгагдах, хураалгах хүн. Их тэнгэрээс алдагдсан 21 уран зураг эхнийх нь. Цаашлаад, Ц.Элбэгдоржийн гишгэсэн мөр бүхэн нь “MCS” дээр хөтөлж очно. 
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу- “MCS”-ийн “Ухаа худаг”-ийн ордыг 34-51 хувийг төрд авах асуудал анх яригдаж эхэлмэгц буюу өнгөрөгч хоёрдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах санал гаргаж, гарын үсэг цуглуулж эхэлсэн. “MCS”-ийн “Bella Vista” хотхонд 2022 оноос хойш амьдарч байгаа. 
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал- “Монголын алт МАК” ХХК-д инженер, менежер, газрын захирлаар 12 жил ажилласан намтартай. Харин “Монголын алт МАК” ХХК-ийн тухайд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Нарийн сухайт, Дорноговь аймгийн Мандах сумын нутагт орших Цагаан суварга гэх стратегийн хоёр том ордыг эзэмшдэг. 
        Товчхондоо, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, С.Цэнгүүн, Ж.Золжаргал, Ч.Лодойсамбуу дөрөв Үндэсний баялгийн сангийн хууль болон Хууль бус хөрөнгө хураах хуулийн төслийг гацаах “заавар”-аар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах гарын үсэг зурсан байж болзошгүй дүр зураг гарч ирж байгаа юм  
 
      Үнэхээр Үндэсний баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн “МCS”, “МАК” тэргүүтэй стратегийн орд эзэмшигчид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн огцруулах саналд хамаарал бүхий УИХ-ын гишүүдээ “дайчлан” гарын үсгийг нь зуруулж эхэлсэн гэж харвал УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, С.Цэнгүүн, Ж.Золжаргал, Ч.Лодойсамбуу дөрвийн араас гарын үсгээ зурж болзошгүй УИХ-ын есөн гишүүн бий. 
 
Тухайлбал, 
 
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин- “MCS”-ийн Дэд ерөнхийлөгчөөр 25 жил ажилласан. Мөн “MCS”-ээс 15 тэрбум төгрөгийн авлагатай. “Огцрох амархан” хөдөлгөөний жагсагчдыг дэмжиж Төв талбайд очсон. 
 
УИХ-ын гишүүн Л.Соронзонболд- “МCS”-ийн харьяа “M банк”-ны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад УИХ-ын гишүүн болсон. Мөн “MCS”-ийн Дэд ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Д.Энхтүвшингийн 10 жилийн ширээний найз. 
 
УИХ-ын гишүүн Б.Уянга- Нөхөр С.Лхагва-Очир нь “MCS”-ийн харьяа “Энержи ресурс” ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан Дэд ерөнхийлөгчөөр ажилладаг. 
 
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг- “MCS”-ийн харьяа “Энержи ресурс” ХХК-ийн “Ухаа худаг”-ийн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтыг гүйцэтгэгч “Вертекс майнинг партнер” ХХК-ийн эзэн. 
 
УИХ-ын гишүүн Г.Дамдинням- “MCS”-ийн харьяа “Энержи ресурс” ХХК-ийн “Ухаа худаг”-ийн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтыг гүйцэтгэгч “Вертекс майнинг партнер” ХХК-ийн хамтран эзэмшигч, гүйцэтгэх захирал байсан. 
 
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр- Стратегийн Нарийн сухайт, Цагаан суваргын ордыг эзэмшигч “Монголын алт МАК” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, өв залгамжлагч. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг өөрийн саналаар огцрохыг шаардаж байгаа.  
 
УИХ-ын гишүүн М.Сарнай, Д.Пүрэвдаваа, А.Ундраа- УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын “Үндэсний эвсэл”-ийн жагсаалтыг толгойлж УИХ-ын гишүүн болсон. Хэрвээ Н.Номтойбаяр хүсвэл гарын үсгээ зурж, УИХ-ын гишүүн болгосон “ач”-ийг нь хариулахад бэлэн хүмүүс. 
 
Хэрвээ “MCS”-тэй, “MАК”-тай холбогддог УИХ-ын дээрх есөн гишүүн гарын үсэг зурвал “Огцрох амархан” хөдөлгөөнийхөн 4+9 буюу 13 гишүүний гарын үсэгтэй болно гэсэн үг. 
 
        Цаашилбал, өнгөрөгч 2024 оны УИХ-ын сонгуулиар “MCS”-ээс хандив авч, сурталчилгаандаа зарцуулсан УИХ-ын гишүүн 14 гишүүн бий. “MCS” буяны байгууллага биш, энэ олон гишүүнд тооцоо, төлөвлөгөө, тохироогүйгээр хандив өгсөн байх боломжгүй. Харин гарцаагүй шаардлагатай үед гарын үсгийг нь ганц удаа ашиглах “тохироо”-тойгоор хандив өгсөн байх боломжтой. Хэрвээ ингэж харвал “MCS”-ийн хувьд хандив өгсөн гишүүдээ “ашиглах” гарцаагүй шаардлагатай үе нь одоо ирчихсэн байна. 
 
Тухайлбал, 
 
УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын Л.Энх-Амгалан- 500 сая
 
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал- 300 сая 
 
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар- 200 сая
 
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг- 170 сая
 
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж-170 сая
 
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар- 100 сая
 
УИХ-ын гишүүн, Боомтын сайд Б.Тулга- 100 сая
 
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ- 100 сая
 
УИХ-ын гишүүн Э.Болормаа- 100 сая
 
УИХ-ын гишүүн Д.Ганбат- 100 сая
 
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат- 100 сая
 
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн-70 сая
 
УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэн 70 сая
 
УИХ-ын гишүүн Ц.Баатархүү- 30 сая төгрөгийн хандив тус тус авсан. 
 
       Хэрвээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах санал “MCS”-ээс хандив авсан УИХ-ын дээрх 14 гишүүн гарын үсэг зурвал “Огцрох амархан” хөдөлгөөнийхөн 4+9+14 буюу 27 гарын үсэгтэй болно. Нэгэнт 27 гишүүний гарын үсэгтэй болчихвол үлдсэн таван гишүүнийг олох, гарыг үсэг зуруулах амархан. Жишээ нь, өнгөрөгч 2024 оны УИХ-ын сонгуулиар “MCS”-ээс ХҮН намд 1.0 тэрбум төгрөгийн хандив өгсөн. Хэдийгээр ХҮН намын дарга Т.Доржханд хувьдаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн талд байгаа мэт боловч ХҮН намынхан нь эсрэг байгаа. ХҮН намын Ж.Золжаргал гарын үсгээ хэдийнэ зурчихсан. Мөн Б.Найдалаа, Г.Уянгахишиг нар ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн эсрэг байгаагаа цухалзуулж буй. Гарын үсгийн тоог гүйцээхдээ тулбал “MCS”-д “хүний нөөц” бий гэсэн үг.  
 
Эцэст нь, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах эсэх асуудал энэ долоо хоногийн гол сэдэв байх болно. Үнэхээр л Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэнчлэн Үндэсний баялгийн сангийн хууль болон Хууль бус хөрөнгө хураах хуулийн төслийг эсэргүүцэгчид нэгдэж түүнийг огцруулах гэж байгаа бол “MCS”-ийн түшээд энэ долоо хоногт л хөдөлнө. Өөрөөр бол, “MCS”-ийн түшээдийн үг, үйлдлийг анзаарах, тэдэнд төвлөрөх цаг ирлээ гэсэн үг. 
 

“MCS”-ИЙН ТҮШЭЭДЭД ТӨВЛӨРӨХ ЦАГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-05-19 09:43:34
    Зочин: SEKSEER VANXANDI80955877ANUSDI80955877BOOW GOE XUSNEERCXOXNO GOE BOOB DOLOONO
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-05-19 09:41:32
    Зочин: За тэр эм си эс яах вэ Эцсийн эцэст үндэсний том кампани юм Ямар ч засгиын галар хамтраад явах естой юм Харин яоюунэрлэнэ Нямбаатар хоер эдийн засгийн аюулгүй байдалд хортой зүыл их хийлээ 40 гаруй мянган хүн яопунэрлэнийг огцрохыг шаардаж байна МАН ерөнхий сайлаа тлргэн солиод бодлогодооо өөрёлал оружлаад явбал улс төрийн намын хувьд ииээдүй харагдаж байна Хариуцлага тооцож чалахгүй өол нэр хүнд нь ОЭ тэй хамт унана Тэгвэл нийгэм ХҮН нам болон АН зүгшрэхийг харах л үлдэнэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-05-19 09:33:25
    James: Яаааа зиа оюук минь явчжээ явчиж яаанаааааа, их л өндрөөс унажээ, нилээн өвдөх болуу яадаг бол хөө
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188