• Өнөөдөр 2025-05-13

ТАНИЛЦ: ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАРЫН УНГАР ДАГУУЛЖ ЯВСАН ДАРГА НАР

2025-05-13,   1051

       Дарга нар төсвийн мөнгөөр тив алгасан “зугаалсаар” татвар төлөгч бидний нурууг авлаа, үнэхээр. Дарга нар гадаад явна, айлчлал хийнэ, туршлага судлана гэх бүрд төсвөөс хэдэн төгрөг “цацаад” ирэх бол гэхээс яс хавталздаг болж, бидний. Өнгөрсөн намар Хяналтын сайд Э.Одбаяр ба түүний 20 мэргэжилтэн “туршлага судлах” нэрээр Вьетнам явж, зугаа цэнгэлийн Фукуок аралд очиж “амарсан” асуудал сошиалыг шуугиулж байв. Саяхан Сангийн сайд Б.Жавхлан Америк руу асар олон хүн дагуулж явсан асуудал цухалзаад намжсан. Гэх мэт олон жишээ бий. 
 
Тэгвэл Хотын дарга Х.Нямбаатар өнгөрөгч амралтын өдрүүдэд дарга нараа дагуулан Унгарт айлчилж, тус улсын нийслэл Будапешт хотод “Улаанбаатарын соёлын өдрүүд” гэх арга зохион байгуулж, далимд нь “туршлага судлаад” ирсэн нь сошиалыг шуугиулав. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Х.Нямбаатар туршлага судлана гэж 150 хүн дагуулж явсан” гэж албан ёсны цахим хаягтаа нийтэлсэн. Хариуд нь, Хотын дарга Х.Нямбаатар “Туршлага судлах нэрээр дэмий явсангүй” гэх товч бөгөөд басхүү хэгжүүн тайлбар өгсөн. Харин НЗДТГ-ын газраас “150 хүн биш 80 хүн, биш ээ найман л хүн” гэж булзааруулаад буй. Ямартай ч Хотын захиргаа шилэн дансаа хөтлөхгүй байгаа учраас Х.Нямбаатар хэдэн хүн дагуулж явсан, хэдэн төгрөг үрээд ирсэн нь одоогоор тодорхойгүй байна. 
 
Тэгвэл бид Хотын дарга Х.Нямбаатарын Унгар дагуулж явсан зарим дарга нарыг танилцуулж байна. 
 
- НИТХ-ын төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул
 
- НИТХ-ын төлөөлөгч, УСУГ-ын дарга Ц.Төрхүү
Тайлбар: Зүүнээс-Унгар дахь Элчин сайд С.Баатаржав, Хотын дарга Х.Нямбаатар, хэлмэрч Ч.Энхбат, НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр, Н.Мандуул, Ц.Төрхүү
- НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн бүтээмжийн менежер Л.Хосбаяр
 
- НЗДТГ-ын Нийгмийн бодлогын газрын дарга Ш.Анхмаа
 
- НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ү.Ганболд
 
- НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Баярцэцэг
 
- НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Д.Ундармаа
- НЗДТГ-ын Гадаад харилцааны газрын дарга Б.Солонго
- Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Т.Уламбаяр
 
- Дотоод хэргийн их сургуулийн захирлаас сарын өмнө чөлөөлөгдсөн, Бригадын генерал П.Батбаатар\Саяхнаас Х.Нямбаатарын дэргэд зөвлөхийн орон тоонд очоод байгаа гэх\ 
- Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх
 
- Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга С.Туул
 
- Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Ажлын албаны дарга М.Нарангэрэл
 
- Нийслэлийн Соёл урлагийн газрын Соёл, соёлын өвийн хэлтсийн дарга Г.Жамцансамбуу
 
- Нийслэлийн Соёл урлагийн газрын Соёлын үйлдвэрлэл, урлагийн хэлтсийн дарга Ч.Батчимэг
 
- Нийслэлийн Соёл урлагийн газрын Урлаг, уран бүтээлийн асуудал хариуцсан Ахлах мэргэжилтэн Б.Шашу
- Улаанбаатар хотын музейн захирал П.Даваасүрэн
 
- Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр
 
- Улаанбаатар хотын музейн Арга зүйч б.Өлзийбаяр
 
- Улаанбаатар хотын музейн Дизайнер С.Эрдэнэбат
Дээр дурдсан дарга, мэргэжилтнүүдээс гадна
 
- Улаанбаатар театрын дуучид, бүжигжид
- Улаанбаатар театрын оркестр
- Удирдаач Б.Алтанхуяг
- Дуучин О.Анхчимэг, Б.Амаржаргал, Ж.Хишигбат, А.Отгонболд, А.Наранбаатар
- Хөөмийч Г.Бат-Өлзий
- Морин хуурч Б.Бат-Өрнөх
- Уран нугараач С.Цэнддаваа нар тус тус хамт явжээ. 
 

ТАНИЛЦ: ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАРЫН УНГАР ДАГУУЛЖ ЯВСАН ДАРГА НАР
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-05-13 10:17:02
    Иргэн: Энэ мангар хотын даргыг, МАН-тай нь явуулах болмон!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-05-13 10:12:00
    Зочин: ANUSDI80955877VANXANDI
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-05-13 09:19:38
    иргэн : УСУГ-ын дарга одоо тэнд яг очоод туршлага судлах уу битгий ийм татварын мөнгийг үрж байл даа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188