Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд зориулж, түүнд ашигтай байхаар 2025 оны хоёрдугаар сард багтааж хийхээр эрх баригчид ярьж эхэлжээ. 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгч сонгохтой холбоотой зүйл заалтад өөрчлөлт оруулж, хугацааг нь сунгасан ч дахин сонгогдох эрхийг нь хязгаарласан юм. Тодруулбал, 2019 оноос өмнө Үндсэн хуулийн 30-р зүйлийн 3-т зааснаар ”Ерөнхийлөгчөөр 45 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга суусан, Монгол Улсын уугуул иргэнийг дөрвөн жилийн хугацаатай сонгоно” гэсэн хууль үйлчилж байлаа. Харин үүнийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаатай нэг удаа томилно” хэмээн өөрчилсөн билээ. Нэг ёсондоо өмнөх хуулиараа Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдож чадвал найман жил суух бүрэн эрхтэй байсан бол одоогийн хуулиар зургаан жилд нэг удаа суухаар болсон. Тухайн үед энэ өөрчлөлтийг Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг дахин сонгогдохгүй байхад зориулж хийж байсан гэдэг. Одоо харин МАН Үндсэн хуулийн энэ өөрчлөлтдөө өөрсдөө ороогдож, улс төрийн нүүдэлд нь том тээг болж байна. Тиймээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах кампанит ажлаа эрх баригчид орон нутгийн сонгуулийн дараагаас идэвхжүүлж эхэллээ.

Ингэхдээ Ерөнхийлөгчийг дөрвөн жилд хоёр удаа сонгогдох эрхтэй байх хуучин заалтыг сэргээж, Ерөнхийлөгчийг бүх ард түмний саналаар бус, парламентаас сонгодог байх хуулийн өөрчлөлтийг зүтгүүлж эхлэх нь. Нэг ёсондоо, У.Хүрэлсүхийг дахин улс төрд гол дүр хэвээр үлдээх тохироо хөшигний ард өрнөж байгаа гэсэн үг.
Харин Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал сөхөгдөхтэй зэрэгцээд МАН-ынхны зэс нь зухуйж, нам доторх зодоон ширүүсэж эхэлсэн гэнэ. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний фракцынхан мөн Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар Ерөнхийлөгчийг дахин сонгоход эсрэг байр суурьтай байгаа бол УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй улстөрчид дэмжиж байгаа аж. Ийн Саарал ордонд суусан нөлөө бүхий томчууд хоёр хуваагдсан гэдэг мэдээлэл улс төрийнхний хүрээнд хөврөх боллоо.

Үеийн үед МАН-ын удирдагч нарыг улс төрд бойжуулсан дүү нар нь татан унагааж байсан түүхтэй. Энэ түүх одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дээр давтагдах уу гэдэг нь анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл, түүний улс төрд бойжуулсан дүү нар нь эрх мэдэлд хүрч, дөрөө нь чангарч байгаа учир хүссэн, хүсээгүй нам доторх эрх мэдлийн төлөөх тулаан өрнөж эхэлсэн нь энэ.
Энэ удаагийн хамтарсан Засгийн газрыг Л.Оюун-Эрдэнэ тэргүүлж байгаа ч сайд нарын олонх нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарын хүмүүс. Тодруулбал, Ерөнхийлөгчийн багаас ЗГХЭГ-ын даргад Н.Учралыг, ХХААХҮ-ийн сайдад Ж.Энхбаярыг, Эрүүл мэндийн сайдад Т.Мөнхсайханыг, Эрчим хүчний сайдад Б.Чойжилсүрэнг, Зам тээврийн хөгжлийн сайдад Б.Дэлгэрсайханыг, Батлан хамгаалахын сайдад С.Бямбацогтыг, Гэр бүл, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад Л.Энх-Амгаланг томилуулсан. Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн талаас Шадар сайд С.Амарсайхан, Шадар сайд Т.Доржханд, Боловсролын сайд П.Наранбаяр нарын хүмүүс багтаж байгаа юм. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Соёл, спорт, залуучуудын сайд Ч.Номин болон Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр тэргүүтэй Ардчилсан намынхнаар танхимдаа хань татаж суугаа. Тиймээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах бүрэн эрх нь Ерөнхийлөгчийн гарт байна.

Эцэст нь, юу ч болсон Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж, Ерөнхийлөгчийг улираах нь цаг хугацааны асуудал болж байна. Хэрэв ирэх хоёрдугаар сард амжихгүй бол 2025 оны долдугаар сард багтааж өөрчлөлт оруулна гэдэг дээр эрх баригчид хатуу байр суурьтай байгаа гэнэ.
| ЭРХ БАРИГЧИД ЕРӨНХИЙЛӨГЧИД ЗОРИУЛЖ, ҮНДСЭН ХУУЛЬД "ГАР ХҮРНЭ" |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |