• Өнөөдөр 2025-04-02

АТГ-Т БАРИВЧЛАГДАН ШАЛГАГДАЖ БУЙ ЭМДЕГ-ЫН ДАРГА Л.БЯМБАСҮРЭН ГЭЖ ХЭН БЭ

2024-09-20,   1126

      Эрүүл мэндийн даатгалын сангийн данс “улайсан” тухай муу мэдээ өнгөрсөн наймдугаар сараас чих дэлсэж эхэлсэн. Сүүлдээ, Эрүүл мэндийн даатгалын сан эмнэлгүүдийн санхүүжилтийг олгож чадахаа больсон нь нийгмийн бухимдлын нэг сэдэв болоод байв. Гэтэл өнгөрөгч даваа гарагт АТГ-аас ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг баривчиллаа. 
 
Эх сурвалжийн мэдээлснээр, АТГ-ын мөрдөгчид Л.Бямбасүрэнг хувь, хувьсгалын эмнэлгүүдээс их хэмжээний авлига авч, авсан авлигынхаа хариуд тухайн эмнэлгүүддээ өвчтөнийх нь тооноос давсан санхүүжилтийг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгож байсныг илрүүлсэн байгаа юм.  
 
      Тайлбарлавал, эмнэлгүүд даатгалаар хэдэн өвчтөнд үйлчилснээ ЭМДЕГ-т танилцуулж, тэр өвчтөнийх нь тоогоор Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт олгодог зохицуулалттай. Атал эмнэлгүүд Л.Бямбасүрэнд авлига өгч, хариуд нь түүнээс оношилж, эмчилсэн өвчтөнийхөө тооноос хэд дахин илүү санхүүжилт авдаг байсан нь ийнхүү АТГ-ын мөрдлөгөөр илэрсэн байгаа юм. 
 
Өөрт нь авлига өгсөн эмнэлгүүдэд илүү санхүүжилт олгоод байхаар Эрүүл мэндийн даатгалын сангийн данс улайхгүй гээд яах вэ. Нөгөө талаас, Л.Бямбасүрэнд авлига өгсөн эмнэлгүүд илүүг аваад байхаар, авлига өгөөгүй эмнэлгүүд нь санхүүжилтээ авч чадахгүй буюу наанадаж л эмч сувилагчдынхаа цалинг тавих, эм, эмнэлгийн хэрэгслээ худалдаж авах мөнгөгүй хоосон хоцорч байсан гэсэн үг. Товчхондоо, энэ бол ЖДҮХС шиг, Хөдөө аж ахуйг дэмжих сан шиг, Боловсролын зээлийн сан шиг эрх мэдэл, албан тушаалаа ашиглан бусдын боломжийг хулгайлсан буюу сан тоносон гэмт хэрэг. Гэхдээ эцсийн хохирогчид нь өвдөж хавдсан, хоногоо хүлээсэн хөөрхий иргэд гэдэг нь энэ хэргийг илүү жигшүүртэй болгож байгаа юм. 
 
Тэгвэл Эрүүл мэндийн даатгалын санг тоносон хэргээр АТГ-ын хаалга татсан ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн гэж хэн бэ. 
 
     Увс аймгийн Улаангомд төрсөн ч Улаанбаатарт хүүхэд ахуйдаа орж ирсэн. Улмаар Л.Бямбасүрэн 1982 онд Нийслэлийн 1-р сургуулийг М.Энхболд, түүний эхнэр Ж.Туяацэцэг хоёртой хамт төгссөн нь түүнд даргын суудлын даллагатай ховор хувь тавилангийн үүдийг нээж өгсөн. 
Тайлбар: ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, МАН-ын дарга асан М.Энхболд, түүний эхнэр Ж.Туяацэцэг, 2014 он.
      Уг нь Л.Бямбасүрэн 10 жилээ төгсөөд Арьс өнгөний эмгэг судлалын төвд асрагчаар ажиллаж байлаа. Гэхдээ М.Энхболд нам дагаж, төрд албан тушаал ахихын хэрээр Л.Бямбасүрэн ч түүнээс албан тушаалын авлагатай мэт аашилж ирсэн. Жишээ нь, 1996 онд М.Энхболдыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч байхад Л.Бямбасүрэн Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн хяналтын албанд улсын байцаагч байлаа. Дараа нь, М.Энхболдыг Нийслэлийн Засаг дарга байх хугацаанд Л.Бямбасүрэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хэлтсийн даргын албан тушаалтай байв. 2006 онд М.Энхболдыг Ерөнхий сайд болмогц Л.Бямбасүрэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд даргаар томилогдож байлаа. Ингээд 2008 онд М.Энхболдыг Шадар сайд бөгөөд Улсын онцгой комиссын дарга байхад Л.Бямбасүрэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргаар дэвшиж, дөрвөн жил дархлагдаж байв. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын харьяанд, харин Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь Шадар сайдын харьяанд байж ирснийг тайлбарлах илүүц биз. 
 
Эргэн санавал, Л.Бямбасүрэнг НМХГ-ын дарга байхад барилгын ослууд хэдэн арваараа гарч байв. Тухайлбал, 2012 онд Улсын 3-р эмнэлгийн хажууд 12 настай охин барилгын кранд даруулж амиа алдсан. Хэргийн газрын үзлэгээр тухайн барилга нь зөвшөөрөлгүй, дээрээс нь хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй байсан нь тогтоогдсон. Ингээд тухайн үед Хотын дарга Э.Бат-Үүл Нийслэлийн мэргэжлийн хяналтын дарга Л.Бямбасүрэнг үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан гэж үзэж, албан тушаалаас нь чөлөөлөх саналыг МХЕГ-ын дарга Р.Содхүүд хүргүүлж байлаа. Гэтэл Л.Бямбасүрэнг хэн ч албан тушаалаас нь чөлөөлж чадахгүй байсан. Улмаар Л.Бямбасүрэн 10 гаруй хоног телевизийн мэдээ, сонин, сайтын нийтлэлийн “гол дүр” болж, МАН-ын түвшинд яригдсаны эцэст арга буюу түүнийг албан тушаалаас нь чөлөөлж байлаа. 
 
       Сүүлд, 2016 онд МАН үнэмлэхүй ялж, улмаар МАН-ын дарга М.Энхболд Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайд болгож, Засгийн газрыг нь зурж өгсөн. Ингэхдээ М.Энхболд ангийн охин Л.Бямбасүрэнгээ Эрүүл мэндийн дэд сайд болгож байв. Ингээд дөрвөн жил дэд сайдын сэнтийд суусан Л.Бямбасүрэн 2020 онд жилдээ 1.2-1.4 их наяд төгрөг “эргэлдүүлдэг” Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар өрсөлдөгчгүй томилогдсон байдаг. Ингээд ЭМДЕГ-ын даргын зөөлөн сэнтийд дөрвөн жил тухалж, хувь, хувьсгалын эмнэлгүүдийг дарга нарыг харцаараа хөдөлгөсөн Л.Бямбасүрэн ийнхүү 60 насандаа АТГ-ын хаалга татлаа. 
 

АТГ-Т БАРИВЧЛАГДАН ШАЛГАГДАЖ БУЙ ЭМДЕГ-ЫН ДАРГА Л.БЯМБАСҮРЭН ГЭЖ ХЭН БЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 11
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-20 20:17:09
    S: XUCHINDUULI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-20 19:16:40
    ЗОЧИН: Хулгай луйвар хийхчдийг нутаг усаар нь тодруулвал баруун аймгийн хан л дээгүүр байр эзлэнэ. Генаа гэж.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-20 19:13:14
    зочин: увсыхан тэр дундаа улаангомын хүмүүс тун айхтар овжин байх юм.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-20 18:33:48
    S: ANUSDI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-20 18:13:55
    Зочин : Ардын намын авлигчин, хулгайч авгай хүүхнүүдийн доодох үстэй нүх нь тарваганы нүх шиг том сунадаг гэнэ лээ! тэрлүүгээ авлига хулгайн мөнгөө хэдэн саяар нь чихэж нууж зөөдөг гэсэн шүү!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-20 12:59:17
    sdf: buzriin avilgachid heden yueere zavoj uheesei muu sugnuud
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-20 12:57:11
    Зочин: Бөгсөөрөө, авилгалаарай олон дарга цэргийг аргалсандаа. Уснаас хуурайл гардаг шуламдаа. Одоол харж байя. Доод хүмүүс рүүгээ чихээл сууж байгаа байх даа. Олонч хүнийг хөлдөө чирнэ дээ. Мууг дагвал могойн хорлол.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-20 11:50:29
    Зочин: Тэнэг далжгар авгай Тэнгэрийн амьтан болоод бсан Эмнэлэгүүдийг харцаараа хөдөлгөж хувь хувьсгалын эмнэлэгүүдээс толгой дараалан авдаг бсан гэх юм билээ Бас эм хангануудаас мөнгө татна юун нүүрс шүү дэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-20 09:34:04
    Зочин: Хулгай хийж байгаад үйлдэл дээрээ баригдсан хулгайч ш дээ, шоронд хатаавал таарна, энэ мэт авилгач хулгайчуудаас салахгүй бол Монгол улс өөдлөхгүй дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-20 08:42:19
    Зочин: Чадалтай эмэгтэй гэж ярих юм бнлээ. Хэлмэгдуулэх бий! Увсынх бол ажил хэрэгч, шударга л байх естойдоо.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-20 08:00:03
    Зочин: Ура!!! Архичин пиз. Увсын умдагны үснүүд идээд ханадаггүй мангасууд юмаа. Одоо гэдэс нь хагарч үхэх байлгүйдээ?!
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188