Нийслэлийн хэмжээнд энэ жил 17 байршлын гол болон туслах авто замыг 37 тэрбум төгрөгөөр засаж, шинэчилж буй. Энэ ажлын хүрээнд дээрх 17 байршлын авто замыг асфальтаар хучиж, шинэчлэхийн зэрэгцээ "Стандартын шаардлага хангаагүй" гэх шалтгаанаар замын хашлага буюу гантиг бродюрыг солих "ажиллагаа" явуулж байна. Нийслэлийн дарга нар жил бүр авто замын засвар шинэчлэл нэрээр бродюр сольдогийг нийслэлчүүд андахгүй мэднэ. "Амташсан хэрээ 13 дахина" гэдгийг үлгэрээр эрх бүхий албан тушаалтан, түүний холбоо хамаарал бүхий хүмүүсийн компани төрийн тендерт өрсөлдөгчгүй шалгарчихаад, "Бродюр солино" гэх нэрийдлээр татвар төлөгчдийн мөнгөнөөс иддэг гэх яриа ч иргэдийн дунд бий. Харин энэ удаад зам засвар гэдгээ ч мартаад авто зам, явган хүний замыг сүйтгэж, эвдэрсэн, эвдрээгүй дахин сольж байгаа гантиг бродюр хэн нэгэн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалаа ашиглан өндөр дүнгээр шахсан байж болзошгүй хэмээн иргэд дургүйцлээ илэрхийлээд байгаа.

Харин үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар бродюрын "мафи" гэж иргэдийн дунд яригдаад буй бродюрын хэрэгтэй холбоо, хамааралтай хүмүүсийг холбогдох байгууллагад шалгуулж, шалгалтын ажиллагаа дуусах хүртэл авто замын шинэчлэлийн ажлыг зогсоох тухай мэдэгдэл хийсэн. Тухайлбал, хотын дарга Х.Нямбаатар “Өнөөдрөөс Улаанбаатар хотын зам засварын ажлуудыг бүхэлд нь зогсоож, Үндэсний аудитын байгууллага болон АТГ-аас зам засвар, шинэчлэлийн болон бродюрын төсөв зах зээлийн бодит ханштай нийцэж байгаа эсэх, Төрийн худалдан авах ажиллагааг зохион байгуулж байгаа үйл явц хуульд нийцэж байгаа эсэх талаар санал асуулга явуулахаар танилцуулж байгаа. Монгол Улс нэг жилд зам шинэчлэлийн 87 ажил хийхээр төлөвлөсөн. З.Энхболд, Х.Баттулга хоёрын бригад өнгөрсөн хэдэн жил бусдыг харлуулж, нийгмийн сэтгэл зүй, тархийг эргүүлэхдээ гаршсан. Тэдний хийсэн маш олон балаг байгаа. З.Энхболд, Х.Баттулга хоёр 2008 онд Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын хил холболтын ажлыг зогсоосон. Үүнээс болж монголчууд 100 гаруй их наяд төгрөг олох боломжоо алдсан. Өөрөөр хэлбэл, төмөр замаар нүүрс тээвэрлэсэн бол иргэдийн амьдрал одоогийнхоос нэг дахин илүү сайжрах байсан. Эцэст нь, З.Энхболдын хамаарал бүхий хамгийн том нүүрс олборлолтын “Хишиг арвин” ХХК хөлжиж, түүнийг дагасан тээврийн компаниуд цэцэглэсэн. Тэдний балгаар олон хүн зам тээврийн ослоос болж эрдэнэт амиа алдсан. Тэд ажил хийж байгаа өнгөтэй, өөдтэй хүмүүсийн тархи толгойг эргүүлж, харлуулдаг механизмыг бий болгосон. Гаднын компанид 100 жилээр газар олгох хуулийг З.Энхболд санаачилсан. Харин сүүлд нь Ч.Хүрэлбаатар санаачилсан болгож гүтгээд өнгөрсөн. Бродюрын асуудал дээр ч З.Энхболд, Х.Баттулга нар хар массынхныг ажиллуулж байгаа гэдэг мэдээлэл авсан. З.Энхболд шөнөөр чулуун бродюрыг хагалж, зургийг нь дарчихаад явж байгаа гэх мэдээлэл бий. З.Энхболд, Х.Баттулга нарын үг, үйлдлийг АТГ-т шалгуулъя. Энэ жилдээ үлдсэн замаа засахгүйгээр өвөлжиж, хяналт, шалгалтын байгууллага тэднийг шалгасны дараа зам засварын ажлаа эхлүүлье гэдэг саналтай байна” гэсэн юм. Тэгвэл хотын даргын нийслэлийн авто замын засвар, шинэчлэлийн ажлыг зогсоон байж шалгуулна гэж мэдэгдээд буй гантиг бродюрын шахааны хэргээр шалгагдах албан тушаалтнуудын нэрсийг танилцуулъя.
Эргэлт.мн мэдээллийн сайтын "Эрэн сурвалжлах нэгдэл" нийслэлийн авто зам засвар, бродюр, давс бодисны тендерүүдийг нэг гэр бүл ээлж дараалан тууж, холбоо, хамаарал бүхий компаниа сэлгэн ажиллуулж байдаг талаарх ноцтой сэжүүр гаргаж ирсэн. Тодруулбал, нийслэлийн алдарт уяач Ж.Энхжаргал, түүний гэргий Н.Оюунгэрэл болон хүүхдүүдийнх нь компани дээр дурдсан нийслэлийн 17 байршилд авто зам засаж, шинэчлэх тендерийн есийг аваад байгаа юм.

Нийслэлийн алдарт уяач Ж.Энхжаргал нь Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат. Тэрбээр 1999-2007 онд нийслэлийн өмчит "Өргөө" зочид буудлын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд 2007 онд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, хотын дарга асан Ц.Батбаяр нар хуйвалдан "Өргөө" зочид буудлыг хувьчилж авснаас ажлаасаа чөлөөлөгдөж байжээ. Харин түүний гэргий Н.Оюунгэрэл нь 2008 онд Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны гишүүн уолсноосоо хойш 2016 онд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, өнөөг хүртэл ажиллаж байгаа нэгэн байдаг юм байна. Н.Оюунгэрэл нь дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөс гадна "Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ" ХХК-ийг эзэмшдэг бөгөөд охин Энжаргалын Ганчимэг нь гүйцэтгэх захирлаар ажилладаг. Харин “Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ” ХХК нь Чингэлтэй дүүргийн хог цэвэрлэгээ, ачилт, тээвэрлэлт, авто зам болон ногоон байгууламжийн арчлалт, засвар үйлчилгээ болон төвлөрсөн хогийн цэгийн ландфилын талбай зэргийг бүхэлд нь гэрээгээр хариуцдаг. Жил тутам Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас Н.Оюунгэрэлийн “Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ” ХХК-д төлдөг төлбөр нь хэдэн тэрбумаар яригддаг аж.

Түүнчлэн нийслэлийн алдарт уяач Ж.Энхжаргал, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Н.Оюунгэрэл нар Э.Чинбат, Э.Ганзориг, Э.Ганболд, Э.Гантуяа, Э.Ганчимэг гэх хүүхдүүдтэй. Тэгвэл эл гэр бүлийн эзэмшдэг “Квадровэй” ХХК, “Грэйт роуд” ХХК, “Экспресс зам” ХХК гэх гурван компани энэ оны нийслэлийн 17 байршлын зам засварын ажлын есөн байршлынх нь тендерийг авчээ.
Тодруулбал,
Энхжаргалын Ганзоригийн “Квадровэй” ХХК:

Энхжаргалын Ганзоригийн “Грэйт роуд” ХХК:
Энхжаргалын Чинбатын “Экспресс зам” ХХК:
Мөн Энхжаргалын Чинбат, Энхжаргалын Гантуяа нар “Эко тогтол” ХХК-ийг эзэмшдэг. “Эко тогтол” ХХК нь мөн л нийслэлийн авто замын засвар, шинэчлэлтийн тендер түүдгээрээ зартай компани ажээ. Жишээ нь, "Бишрэлт" зочид буудлын өмнөх, Урт цагааны өмнөх, 11-р хорооллын дундах болон Чингэлтэй-Хайлаастыг холбосон шоо хэлбэрийн чулуун авто замуудыг “Эко тогтол” ХХК тавьж байжээ. Өөрөөр бол, энэ гэр бүл дээр дурдсан компаниудаа байгуулахаасаа өмнө “Эко тогтол” ХХК-аа голлон ашигладаг байжээ гэж харагдаж байгаа юм.

Харин Энхжаргалын Ганболд нь Даваагийн Батболдтой “Эко асфальт” ХХК-ийг хамтран эзэмшдэг. “Эко асфальт” ХХК нь авто замын асфальт, бетон хашлаганы үйлдвэртэй. Өөрөөр хэлбэл, нийслэлийн авто замын засвар, шинэчлэлтэд асфальт, бетон хашлага нийлүүлдэг. 2024 дөрөвдүгээрт сард Налайхын авто замын засварт 580 сая төгрөгийн халуун асфальт нийлүүлжээ. Ноцтой нь, нийслэлийн алдарт Ж.Энхжаргалын хүү Э.Ганболдын "Эко асфальт" ХХК-ийг хамтран эзэмшдэг Даваагийн Батболд нь Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга асан Даваагийн Ганболдын төрсөн дүү аж. Улмаар Ж.Энхжаргалын гэр бүл Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга асан Д.Ганболдоор нөлөөлүүлэн нийслэлийн тендерүүдийг түүдэг байж болзошгүй ноцтой сэжүүр гарч ирж байгаа юм.

Нийслэлийн алдарт уяач Ж.Энхжаргал болон түүний гэр бүлийн нийслэлийн авто зам, бродюр, давс бодисны тендерүүдийг түүдэг талаар эрэн сурвалжлах нийтлэлийг ЭНД дарж дэлгэрэнгүй уншаарай...
| ТАНИЛЦ: ГАНТИГ БРОДЮРЫН ШАХААНЫ ХЭРЭГТ ШАЛГАГДАХ АЛБАН ТУШААЛТНУУДЫН НЭРС |
|
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
2026-07-22 17:39:04
ЖАГСААЛТ: Гаалийн тарифын хөнгөлөлт эдлэх 367 төрлийн бараа
2026-07-22 17:32:07
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-07-22 15:57:58
Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэд Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон улс судлалын хүрээлэнгийн бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ
2026-07-22 15:25:18
Хөвсгөлд архидан согтуурсны улмаас нэгнийхээ аминд хүрсэн хэргийг шуурхай илрүүлжээ
2026-07-22 14:34:42
ХОВД АЙМАГТ ТАРВАГАН ТАХЛЫН ХҮНИЙ ӨВЧЛӨЛИЙН СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ
2026-07-22 14:12:00
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 18 удаа хуралдаж, 36 асуудал хэлэлцлээ
2026-07-22 11:09:37
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо
2026-07-22 10:17:39
Волейболын Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сард эхэлнэ
2026-07-22 10:16:13
2026-07-22 10:04:11
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-07-22 10:00:22
Элчин сайд Г.Уянга “Music Singapore 2026”-д оролцсон сурагчидтай уулзав
2026-07-22 09:46:51
Сагсан бөмбөгийн “FIBA 3x3 Batam womens series” тэмцээн болно
2026-07-22 09:05:22
Эрдэмтэд асаагч бүтээгдэхүүний туршилтын үр дүнтэй танилцав
2026-07-22 08:41:19
Д.Булган (UNIDROIT)-ийн профессор Игнацио Тирадотай ууүлзлаа
2026-07-22 08:30:13
Монгол, Тажикистаны харилцаанд шинэ өнгө нэмсэн төрийн айлчлал үргэлжилж байна
2026-07-22 08:21:20
“Аянга” клубийн таеквондочид “KOREA OPEN”-оос 18 медаль хүртлээ
2026-07-22 08:07:36
Элчин сайд Шэнь Миньжюанд “Алтан гэрэгэ"-г гардуулан өглөө
2026-07-22 07:59:37
“IDLO”-гийн Жан Бийглтэй уулзаж хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов
2026-07-22 07:43:38
Элчин сайд Г.Байгалмаа “Славянский базар” олон улсын урлагийн наадамд зочлов
2026-07-22 07:37:06
2026-07-22 07:27:23
2026-07-22 07:22:39
Олон улсын дасгалжуулагчийн тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ
2026-07-22 07:17:32
НҮБ-ын Матилда Димовскаг "Найрамдал" медалийг гардуулав
2026-07-22 07:03:40
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан байна
2026-07-22 06:00:00
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оноос 27.5 хувиар өссөн байна
2026-07-21 16:15:53
Энэ оны эхний хагаст 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ
2026-07-21 15:56:23
Монголын баг олон улсын математикийн олимпиадаас хоёр мөнгөн, дөрвөн хүрэл медаль хүртжээ
2026-07-21 15:48:15
ИРГЭДИЙГ ОРОН СУУЦАНД ОРУУЛНА ГЭЖ ЗАЛИЛСАН АСУУДЛЫГ ХЯНАН ШАЛГАЖ, ШИЙДВЭРЛЭХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА
2026-07-21 15:35:55
Б.Пүрэвдагва: "Урт цагаан"-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно
2026-07-21 15:10:30
Өмнөд Солонгосын Чүнчоноос А.Энхжин алт, Б.Солонго хүрэл медаль хүртжээ
2026-07-21 14:00:07
Цэцэрлэг болон ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн 270,689 суралцагч эрт илрүүлэх үзлэгт орно
2026-07-21 13:52:21
Монгол Улсын гадаад худалдааны бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрчээ
2026-07-21 13:37:09
Шаардлага хангаагүй барилгад улсын төсвөөс санхүүжилт олгохгүй
2026-07-21 12:26:12
Усны ослын тохиолдол өнгөрсөн оны үетэй харьцуулахад 12 хувиар өсжээ
2026-07-21 12:02:07
ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР: ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛЖ, 21 АЙМАГТ ГАЗАР ДЭЭР НЬ АЖИЛЛАНА
2026-07-21 11:57:48
Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хангахыг баталгаажууллаа
2026-07-21 11:35:19
Бэлгийн боловсролын хүртээмж сул байгаа нь өсвөр насны жирэмслэлтийг нэмэгдүүлж байна
2026-07-21 11:12:35
Монгол, Тажикстан Улсын Засгийн газар хоорондын анхдугаар хуралдаан болов
2026-07-21 10:58:24
Гурван удаагийн гал түймрийн дуудлагаар 33 иргэнийг аюулгүй газарт гаргажээ
2026-07-21 10:33:26
Усны ослоор 50 хүн амиа алдсаны 19 нь хүүхэд байна
2026-07-21 10:32:50
МОНГОЛЫН “ТӨМӨР НУДАРГА” ХЭМЭЭХ “ИНЭЭДЭГ ХҮҮХЭД”
2026-07-21 09:32:17
ROOCKIE: ХАЙРЫН ДУУ, ЭСРЭГ ДҮР ХОЁР Л ХҮНИЙ СЭТГЭЛД ҮЛДДЭГ
2026-07-21 09:30:24
Мөнгөний нийлүүлэлт 53.4 их наяд төгрөгт хүрч, жилийн дүнгээр 26.6 хувиар өслөө
2026-07-21 09:29:16
САВААГАА ДОХИХ ТЭРХЭН АГШИНД...
2026-07-21 09:26:06
АМЬТДЫН ХӨРӨГ БҮТЭЭГЧ Л.ЖАРГАЛ
2026-07-21 09:23:49
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол долдугаар сарын 22-нд болно
2026-07-21 09:22:54
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
2026-07-21 09:22:43
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД АСАН Н.ТАВИНБЭХ, ЗӨВЛӨХ П.ТОВУУДОРЖ ХОЁРЫН 2.6 САЯ АМ.ДОЛЛАРЫН ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЭРХЭН ӨРНӨСӨН БЭ
2026-07-21 09:21:12
Чөлөөт бөхчүүдийн 2026 онд олон улсын тэмцээнээс авсан медалиуд
2026-07-21 07:29:26
Сагсан бөмбөгийн “FIBA 3x3 Дархан дэлхийн Гран при” тэмцээн болно
2026-07-21 06:56:16
Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны айлчлал үргэлжилж байна
2026-07-21 06:49:15
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-07-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна
2026-07-21 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |