Орон нутгийн сонгууль хаяанд иржээ. Нэр дэвшигчид зангиатай зургаа сошиал сүлжээгээр спонсорлоод, өөрийгөө хүний төлөө төрсөн гэж магтаад эхэлчихэж. Зарим нь өндөр төлбөртэй нэвтрүүлэгт орж, барааны үнэ "аймар" өссөн байна. Цалин хүрэхээргүй болж" гэхчилэн дэлгүүрээс анх удаа талх авч байгаа хүн шиг жүжиглэж эхэлсэн. Өнөөдрөөс нэр дэвшигчдийн сонгуулийн ажил эрчээ авч, бүр олноороо телевизийн нэвтрүүлэгт орж, өөрсдийгөө магтахын хажуугаар дараагийн дөрвөн жил төлөөлөгчөөр сонгогдчих юм бол ийм ажил хийнэ, тийм ч ажил хийнэ хэмээн баахан хоосон амлалт угсруулж эхлэх нь тодорхой. Уг нь, ард түмнээ хаана ч төлөөлж, хэний ч өмнө хамгаалж, тэдний төлөө ажиллаж чадах хүмүүсийг сонгох сонгууль бол Орон нутгийн сонгууль. Өөрөөр хэлбэл, иргэдийн алхам тутамд тохиолддог хамгийн ойрын асуудлуудыг шийдэхийн тулд төр, иргэнийг холбох гүүр нь ИТХ-ын төлөөлөгчид байх учиртай. Алхах зам, суух автобус, сургууль, цэцэрлэг, зам засвар, үйлчилгээ гээд өчнөөн ажил төлөөлөгчдийг хүлээж байдаг. Гэвч нэг ч төгрөгийн ашиг сонирхол харахгүйгээр хүний төлөө, улсынхаа төлөө гэсэн сэтгэлтэй хүн тун цөөн. Бараг байхгүй гэхэд болно. Бүгд албан тушаал, мөнгөний төлөө төрд шургадаг болцгоосон гэдгийг өмнөх жилүүдэд сонгогдсон УИХ-ын гишүүд болоод ИТХ-ын төлөөлөгчдөөс харж болно. Ингээд орон нутгийн сонгууль болох гэж байгаатай холбоотойгоор таныг төлөөлсөн төлөөлөгчид өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд юу хийсэн, юуг нь хийгээгүй болохыг тоймлон хүргэж байна. Бид энэ удаад Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид өмнөх сонгуулиар ямар амлалт өгсөн, амлалтаа хэрхэн биелүүлсэн болохыг хүргэнэ.
2020 оны орон нутгийн сонгуульд Сүхбаатар дүүргийнхэн "Хөгжилд хөтлөх Сүхбаатар дүүрэг" хэмээх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр боловсруулж, иргэддээ том том амлалт өгч байжээ. Тухайлбал,
1.Коронавирусийн цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах бодлого.
2.Хүний хөгжлийн бодлого /Эрүүл мэнд, боловсрол/
3.Эдийн засгийн бодлого /Өсөлтийг өрх бүрд Сүхбаатар дүүрэг/
4.Засаглалын бодлого /Нээлттэй хариуцлагатай Сүхбаатар дүүрэг/
5. Ногоон хөгжлийн бодлого /Амьдрахад таатай Сүхбаатар дүүрэг/
6.Нийслэл ба бүс орон нутгийн хөгжлийн бодлого /Газрын харилцаа дахин төлөвлөлт/ гэсэн ерөнхий зургаан бодлогын хүрээнд хийх ажлуудаа багтаасан байдаг. Үүнд мэдээж, жил бүр, дүүрэг бүрийн хийх ажилд ордог зам засвар, сандал, хогийн сав байршуулах, агаарын бохирдлоос сэргийлэх, ногоон байгууламж шинээр бий болгох, "жорлонгоо өөрчилье" арга хэмжээг идэвхжүүлэх, зам талбайн цэвэрлэгээ ариутгал хийх гээд засаж, цэвэрлэхээс эхлүүлээд барьж, байгуулах ажлуудыг хийж гүйцэтгээд Сүхбаатар дүүргийг "хөгжилд хөтөлнө" гэж өдийгөөс дөрвөн жилийн өмнө амлаж байжээ. Гэтэл Сүхбаатар дүүргийнхний амьдрал бодит байдал дээр сайжирсан зүйлгүй байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн айлууд жил бүр үерийн усанд автаж байхад дарга нар нь сандал, сав угаахаас хэтэрдэггүй байх жишээний. Сүхбаатар дүүрэг 20 хороотой. Түүнээс 10 хороо нь орон сууцны хороолол бол үлдсэн 10 нь гэр хороолол. Байшин хорооллын төвлөрлийг сааруулж, хотыг тэлнэ гэдэг ерөөсөө хоосон амлалт байсныг иргэд ухаарчээ. Харин тэд энэ жилийн орон нутгийн сонгуулиар хэнийг сонгож, өөрийгөө төлөөлүүлэх бол.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын ажлыг түр орлон гүйцэтгэж байгаа М.Алтангэрэл, ИТХ-ын дарга Б.Энхболд нарын хөрөнгө орлого өсөж, 1-2 жилийн дотор унадаг машин, амьдардаг байрных нь үнэ нэмэгддэг, хариуцсан дүүргийнх нь ажил урагшилдаггүй гэх иргэдийн гомдол байдаг. Тиймээс тэдний хөрөнгө орлогын мэдүүлгийг та бүхэнд сонирхуулж байна.
Сүхбаатар дүүрэг 35 төлөөлөгчтэй. 2020 оноос хойш тус дүүргийн ИТХ-ын даргаар Бөхчулууны Энхболд ажиллаж байгаа. Тэрбээр МУИС-ийг улс төр судлаач мэргэжлээр төгсөж, АНУ, Сингапур Улсад хуульч мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан байдаг. 2003 онд Соросын сангийн “Мэтгэлцээн хөтөлбөр” нээлттэй мэтгэлцээний холбооны гүйцэтгэх захирал, 2004 онд “Ньюком” группийн Иргэний агаарын тээврийн төслийн олон нийттэй харилцах мэргэжилтэн, 2005 онд “Изинис-Эйрвейз” иргэний агаарын тээврийн компанийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн, 2006 онд “Мобиком” корпорацийн Төлөвлөлт судалгаа, олон нийттэй харилцах мэргэжилтэн, 2007 онд Ардчилсан намын олон нийтийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга, 2016-2017 онд НҮБ-ын Засаглалын хөтөлбөрт зөвлөх, 2012-2016 онд НИТХ-ын нарийн бичгийн дарга, 2020 оноос одоог хүртэл Сүхбаатар дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж байна. Мөн 2008 оноос Хүний нөөцийн академийг үүсгэн байгуулж, захирлаар нь ажиллаж байна. Мөн тэрбээр 2020 онд буюу ИТХ-ын даргаар ажиллаж эхэлсэн жилээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Гэр бүлийн орлогогүй. Өөрөө 10.8 сая төгрөгийн орлоготой. 220 сая төгрөгийн нэг орон сууцтай, 30 саяын машинтай, хурдан удмын гурван адуутай, 20 сая төгрөгөөр үнэлэгдэх малтай, мөн 20 саяын үнэт эдлэлтэй, таван саяын хадгаламжтай” хэмээн мэдүүлсэн байдаг. Харин 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлгээр түүний орлого 73 сая болж зургаа дахин өссөн байдаг. Зөвхөн орлого нь өсөөд зогсохгүй орон сууц, үнэт эдлэлийнх нь ханш нэмэгдсэн байгаа юм. Тодруулбал, 200 сая төгрөгийн орон сууц нь 300 сая болж, 20 саяын үнэт эдлэл нь 30 сая болж нэмэгдсэн байх жишээний. Тэрбээр мөн иргэдийн тайван, аюулгүй нийгэмд амьдрахад дэмжлэг үзүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх ижил зорилготой байгууллагуудтай хамтран ажиллах “Нэгдсэн ардчилал” төрийн бус байгууллагатай. "Либералгэр" төрийн бус байгууллага нь 2023 оны наймдугаар сард татан буугджээ. Мөн хөлбөмбөг хөгжүүлэх, тэмцээн уралдаан, сургалт зохион байгуулах Сэлбийн тойрог төрийн бус байгууллагыг 2021 онд үүсгэн байгуулж, Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч З.Хүрэлбаатартай хамтран эзэмшдэг байна. Хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулах "Конгрессклуб" ТББ-ыг 2024 онд үүсгэн байгуулжээ. Тэрбээр 10-аад төрийн бус байгууллагатай аж.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Мөнхмагнайн Алтангэрэл ажиллаж байгаа. Тэрбээр 1989 онд Улаанбаатар хотод төрсөн. 1996-2005 онд ерөнхий боловсролын дунд сургууль, 2006-2010 онд БНХАУ-ын Яншан их сургуулийг бизнесийн удирдлага, 2012-2014 онд БНХАУ-ын Нанкай их сургуулийг хятад хэл-эдийн засаг, 2016-2019 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын менежер мэргэжлээр тус тус төгссөн. Бизнесийн болон төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, хятад хэлтэй. Мөн 2012-2014 онд “Мөнхийн болор” ХХК-д менежер, 2014-2019 онд “Стандарт инженеринг” ХХК-д менежер, 2020-2021 онд “Даш нислэг” ХХК-д захирал, 2021 оны гуравдугаар сарын 2-ноос Сүхбаатар дүүргийн Засаг даргын Төслүүдийн удирдагчаар, 2024 оны наймдугаар сарын 1-нээс Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаа. Тэрбээр 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “61.7 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн орлого есөн сая" хэмээн мэдүүлсэн байдаг. Мөн 423 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууцтай, 52 сая төгрөгийн машинтай, 13 сая төгрөгийн газартай, 50 сая төгрөгийн хадгаламжтай хэмээн мэдүүлсэн байдаг. Харин 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлэгт “28 сая төгрөгийн орлоготой, 31 сая төгрөгийн зээлтэй" хэмээн хөрөнгөө нуусан байна.
| ХӨГЖИЛД ХӨТЛӨХ ХУДАЛ АМЛАЛТ, ХӨРСӨН ДЭЭРЭЭ ХЭРЭГЖЭЭГҮЙ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРТЭЙ М.АЛТАНГЭРЭЛ, Б.ЭНХБОЛД НАРЫН БҮЛЭГЛЭЛ СҮХБААТАР ДҮҮРГИЙГ СҮЙРҮҮЛЛЭЭ |
|
Б.Сүхбат, Т.Түвшинжаргал нар хэсгийн аваргын төлөө барилдана
2026-06-19 12:37:41
“BAKI CUP CHAMPIONSHIP-2026” гольфын тэмцээн боллоо
2026-06-19 10:53:08
Б.Баасанхүү, Г.Наранцэцэг нар их дуулгын эхний ялалтаа авлаа
2026-06-19 10:11:24
Б.Шинэбаяр "WT President’s Cup-Oceania 2026” –аас хүрэл медаль хүртэв
2026-06-19 09:12:17
ДУУЧИН Д.ДҮЙНХЭРЖАВ: Монголынхоо алдартай хөгжмийн зохиолчдын бүтээлээс дуулж, пянз гаргах мөрөөдлөө биелүүллээ
2026-06-19 09:12:04
“Богд Банк”, МҮОХ-ны "TOP PARTNER” түнш боллоо
2026-06-19 09:03:52
П.Энхманлай “Тунис-2026 Гран при” тэмцээнээс алтан медаль хүртлээ
2026-06-19 08:16:41
ТАНИЛЦ: ТЭРБУМЫН БАЙРААР ЖИГДЭРЧ, “ЛАНД-200”-ГААР ИЖИЛССЭН “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТОЛГОЙ БАЯН ДАРГА НАР
2026-06-19 07:00:28
М.СОНДОР, М.ҮЖИНГОО: ТОМ БОЛООД ДЭЭД ЛИГИЙН ТАМИРЧИД БОЛНО
2026-06-19 07:00:00
АЛБАН ТУШААЛЫН ДАВУУ БАЙДАЛ ОЛГОСОН ГЭХ ХЭРГЭЭР АТГ-Т ШАЛГУУЛЖ БУЙ ХОТЫН ЕРӨНХИЙ АРХИТЕКТОР АСАН Ч.ТӨГСДЭЛГЭР ГЭЖ ХЭН БЭ
2026-06-19 07:00:00
“УЛААНБААТАР-2026” ИХ ДУУЛГЫН СУГАЛААНЫ ОНООЛТ ГАРЛАА
2026-06-19 07:00:00
ХӨЛ БӨМБӨГИЙН ДОМГИЙН ҮРГЭЛЖЛЭЛ ЛИОНЕЛЬ МЕССИ
2026-06-19 07:00:00
ХҮНИЙ АМИНД ХҮРЧ БАЙСАН ЭТГЭЭД СЭТГЭЦИЙН ЭМНЭЛЭГТ ЭМЧЛҮҮЛЖ БАЙХДАА ТАНИЛЦСАН ЭМЭГТЭЙГЭЭ ХАРДАЖ, АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2026-06-19 07:00:00
Дуучин Д.Дүйнхэржавын "Mongolian best classic" пянзны нээлт маргааш болно
2026-06-18 15:48:08
Герман Улсад “BONN CLIMATE CAMP 64” хуралдаан болжээ
2026-06-18 13:10:40
Д.Саруултөгс “ТУНИС -2026 Гран при”-гээс мөнгөн медаль хүртжээ
2026-06-18 12:34:20
Э.ЭНХСҮЛД: ЭНЭ ЗУН ХУР ТУНАДАС ИХТЭЙ БАЙХ Ч БАРУУН АЙМГААР ГАНТАЙ БАЙНА
2026-06-18 12:26:58
НҮБ-ын байнгын төлөөлөгч Д.Мөнхтөр итгэмжлэх захидлаа гаргуулав
2026-06-18 12:12:52
ШИРХЭГ ТАЛХНЫ ҮНЭ
2026-06-18 12:02:21
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
2026-06-18 10:58:13
Италийн сурагчид Монголын түүх соёлтой танилцав
2026-06-18 09:50:28
Ц.МОНГОЛ: НЭГ ГЭРЭЭГ ГЭМТ ХЭРЭГ ГЭЭД, НӨГӨӨГ НЬ ОРХИХ НЬ ШУДАРГА ЁС УУ
2026-06-18 09:45:47
Европын монголчуудын сагсан бөмбөгийн тэмцээн өндөрлөв
2026-06-18 08:14:58
Элчин сайд О.Лхагвасүрэн итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-06-18 08:00:27
Э.ТӨГСЖАРГАЛ: "ОДДЫН ГЭГЭЭ" КИНОНЫ ГЭГЭЭГИЙН ДҮРДЭЭ ХАЙРТАЙ
2026-06-18 07:00:00
ЗАМЫН-ҮҮДИЙН ГААЛИАР СОГТУУРУУЛАХ УНДАА, АХУЙН ГАЗ, ӨНДӨГ, АМТЛАГЧ ЗЭРГИЙГ ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ГЭХ ИРГЭН Т.НЭРГҮЙГ ГААЛИЙН БАЙЦААГЧДЫГ ГҮТГЭСЭН ХЭРГЭЭР ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ
2026-06-18 07:00:00
МЯНГАН КИЛОМЕТРЫН АЛСАД НУТАГ МИНЬ БИЙ…
2026-06-18 07:00:00
“УЛААНБААТАР-2026”-Д ОЛИМП, ДЭЛХИЙН ШИЛДГҮҮД ЦУГЛАРЧЭЭ
2026-06-18 07:00:00
ХҮСЭЛ МӨРӨӨДЛИЙН ЖИГҮҮР
2026-06-18 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-06-18 07:00:00
ЖАГСАГЧДААР “ТОЛГОЙ”-ГОО МЭДҮҮЛСНИЙХЭЭ ГОРЫГ ОЮУТОЛГОЙ ТОЛГОЙ ДЭЭР АМСАЖ ЭХЭЛСЭН ҮҮ, МАН-ЫНХАН
2026-06-18 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |