..."Төрийн ордноор дүүрэн төөрсөн гишүүд байна" гэж сонгуулийн дараахан ам уралдан ярьцгааж байсан. Зарим нь тэднийг "Өрөөгөө яаж олцгооно доо" гэж хүртэл дооглож байлаа. Харин тэр цагаас хойш буюу шинэ парламент бий болоод гурван сар хэдийнэ өнгөрчээ. Монголын ард түмэн олон гишүүнтэй болсныхоо хэргийг, шинэ залуу гишүүдийнхээ нэмэрийг ээлжит бус чуулганы эхний өдрүүдээс хүртэж эхэллээ хэмээн зарим нь ам сайтай байна. Энэ долоо хоногт УИХ-ын ээлжит бус чуулганаар Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хэлэлцэхээр байгаа. Өнгөрсөн хэд хоногийн хугацаанд УИХ-ын гишүүд шинэ, хуучин гэлтгүй бие биеийхээ, салбар салбарынхаа болж бүтэхгүйг шүүмжилж, бодит байдал, тоо, жишээ яриулж байгаа нь сайшаалтай харагдсан. Зарим нь ч үнэндээ юу ярихаа мэдэхгүй, юуны тухай хэлэлцэж байгааг ойлгохгүй нэгэндээ загнуулах нь энүүхэнд. УИХ-ын гишүүдийн ярьсан зарим марзан үг, үйлдлийг жишээ болгон хүргэе.
УИХ-ын гишүүдээс сумдыг цөөлөх туйлын хүсэлтэй нэг хүн байгаа нь Н.Батсүмбэрэл. Тэрбээр чуулганы хуралдааны үеэр “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг дэмжиж байгаа. Үйл ажиллагааны хөтөлбөр ирэх дөрвөн жилийн бодлогын гол баримт бичиг байна. Тэр дундаа бүсчилсэн хөгжлийн асуудлыг нэлээд дэмжиж байгаа. 2024 оны УИХ-ын 67 дугаар тогтоолоор Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлагдсан байна. Үүнийг сайтар хөгжүүлэх шаардлага байна. Энэ жилийн УИХ-ын сонгууль зургаан бүс түшиглэж хийгдлээ. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд бүс болж буй аймгуудын аль нь төв нь байх вэ гэдгийг эдийн засгийн болон хүн амын нягтаршил, байгалын хүчин зүйлийг тооцоолж оруулах нь зүйтэй байна. Цаашлаад, сумдыг хооронд нь нэгтгэх, заримыг нь нэгтгэх зах хязгаар сумдыг цөөлж, нэгтгэж загварчилах шаардлагатай. Үүнийг Засгийн газрын төлөвлөгөөнд оруулах нь зүйтэй гэж үзэж байна” гэв. Харин Г.Тэмүүлэн гишүүн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид эргүүлэн татах горимын санал УИХ-аар дэмжигдсэн. Энэхүү саналыг Төсвийн байнгын хороо дэмжээгүй. Тиймээс Г.Тэмүүжин гишүүний горимын саналаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг хууль санаачлагчид буцаахаар болсон.
Тухайн үед С.Бямбацогт сайд төхөөрөмж ажилласангүй хэмээн мэлзэж, саналыг хүчингүй болгох горимын санал гаргаж байсан. Олон гишүүнтай парламентийн давуу тал гарлаа хэмээн иргэд үзэж буй. Харин МАН-ын бүлэг уг асуудлаар байр сууриа нэгтгэх шаардлагатай хэмээн энэ сарын 26-ны 10:00 цаг хүртэл завсарлага авсан. Мөн тухайн өдрөө МАН-ын Бүлгийн дарга Л.Мөнхбаатар “Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг бүлгээрээ хэлэлцэх шаардлагатай хэмээн УИХ-ын даргаас нэмэлт нэг хоногийн завсарлага авсан.
Мөн сумын төвд соёлын төвөөс илүүтэйгээр цахилгаан эрчим хүч чухал байна хэмээн залуу гишүүн С.Цэнгүүн байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр "100 тэрбумаар 24 суманд соёлын төв барих шаардлагагүй. Урсгал зардал дунд шаардлагагүй олон зардал байна" гэсэнд Б.Жавхлан сайд "Та Улаанбаатар хотод төрж, өсөөгүй юм шиг байна. Соёлын төв бол сумын ард түмний цугладаг ганц газар байдаг" хэмээн С.Цэнгүүнийг дийлэв.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин өөрийн хамаарал бүхий "Тэрэлж" зочид буудалдаа Азийн улс төрийн намуудын эмэгтэйчүүдийн жигүүрийн наймдугаар хуралдааныг хувиасаа санхүүжүүлж, зохион байгуулсан гэх мэдээлэл сүүлийн хэд хоног олон нийтийг бухимдуулсан. Тэрбээр өөрийн цахим хуудастаа "Азийн улс өрийн намуудын эмэгтэйчүүдийн уулзалтыг хувиасаа санхүүжүүлсэн. Та бүхэн санаагаа чилээх хэрэггүй" хэмээн тайлбар хийсэн байдаг. Тодруулбал, "Миний бие тус байгууллагын Эмэгтэйчүүдийн жигүүрийн тэргүүнээр өнгөрсөн онд сонгогдон ажиллаж байгаа бөгөөд өнгөрөгч 19-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Эмэгтэйчүүдийн жигүүрийн наймдугаар хуралдааныг төрийн ажил бус улс төрийн ажлын хүрээнд өөрийн хариуцсан үүргийн дагуу зохион байгуулсан. Эмэгтэйчүүдийн жигүүрийн наймдугаар хуралдаан нь сайн дурын үндсэн дээр, олон улсын байгууллагын санхүүжилт, хувийн санхүүжилт болон ТББ-ын хандив тусламжаар хийгдсэн. Энэхүү арга хэмжээтэй холбогдуулан Тэрэлж зочид буудалд болсон үйл ажиллагаанд зориулан төсвөөс ямар нэгэн санхүүжилт гараагүй болно" хэмээн баярхаж, АТГ-т шалгуулах эсэх дээрээ тулаад байгаа.
УИХ-ын М.Нарантуяа-Нарад хариуцлага тооцуулах тухай хүсэлтийг УИХ-ын Тамгын газраас Ёс зүй, дэгийн байнгын хороонд хүргүүлсэн. М.Нарантуяа-Нара "Би анхнаасаа УИХ-ын гишүүн болж төрөөгүй, надад энэ талын туршлага одоохондоо алга. Жишээ нь, УИХ-ын гишүүн гадаад руу явахдаа яах вэ гэдгийг би мэдээгүй байсан. Шинэ гишүүдэд энэ талын сургалт ороход би өвчтэй байсан учраас сууж чадаагүй юм. Гишүүн болохоос өмнө 10 гаруй жилийн хугацаанд би олон түмний нүдэн дээр амьдарч байгаа. Шагнал, шийтгэл нь ямар байдаг вэ гэдгийг сайн мэднэ. Гэхдээ надад хууль дүрэм зөрчсөн бус харилцаа хандлагын асуудал байгаа. Би давхар ажил эрхлээд давхар орлого олсон явдал байхгүй. Алдаагаа ухамсарлаж байгаа” гэсэн юм.
| ОРДНЫ ОНИГОО БОЛОГСОД БУЮУ УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ЦЭЦГҮЙ ЦЭЦЭРХЭЛ |
|
О.Уранбаяр “Токио-2025 Гранд слам”-аас хүрэл медаль хүртлээ
2025-12-07 17:04:20
О.Уранбаяр “Токио-2025 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2025-12-07 15:26:04
Мал, тэжээвэр амьтдын тооллого эхэллээ
2025-12-07 13:22:53
О.Уранбаяр, Л.Анхзаяа нар хэсгийн аваргын төлөө барилдана
2025-12-07 10:42:34
ШИНЭ ЖИЛИЙН ГОЁЛЫН ДААШИНЗ 69 МЯНГААС, НҮҮР БУДАЛТ, ҮС ЗАСАЛТ БАГЦААРАА 150 МЯНГАН ТӨГРӨГӨӨС ЭХЭЛЖ БАЙНА
2025-12-07 09:02:28
“Moon Dance” хамтлаг стандарт бүжгийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-07 09:00:17
ЖҮДО БӨХИЙН “ТОКИО-2025 ГРАНД СЛАМ” ӨНӨӨДӨР ӨНДӨРЛӨНӨ
2025-12-07 08:20:00
Я.Батжаргал пауэрлифтингийн Азийн аварга боллоо
2025-12-07 07:10:00
Э.Адьяатөмөр пауэрлифтингийн Азийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2025-12-07 07:00:00
АРДЫН НАМААС "ГОЛОГДОГСОД" ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР НАМЫНХАА ЭСРЭГ АЖИЛЛАДАГ ХАР ТҮҮХЭЭ ДАВТАХ УУ
2025-12-07 07:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-07 07:00:00
АВЛИГА АВЧ БАЙГААД АТГ-ЫНХАНД БАРИГДСАН ТАТВАРЫН БАЙЦААГЧ А.БАДАМ 10 ОРОН СУУЦ, ХОЁР СПОРТ ЦОГЦОЛБОР НУУСАН БАЙЖЭЭ
2025-12-07 07:00:00
26 ЖИЛ ХҮЛЭЭГДСЭН ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ УИХ-ЫН БОСГО ДАВАХ УУ
2025-12-07 07:00:00
М.БАТ-ЭРДЭНЭ: ТРАУМА КИНОНЫ ХҮСЛЭНГИЙН ДҮР ГЭР БҮЛИЙН САЛАЛТ ХҮҮХДЭД ХЭРХЭН ХҮНД НӨЛӨӨЛДГИЙГ ХАРУУЛНА
2025-12-07 07:00:00
Уур амьсгалд тэсвэртэй эрүүл мэндийн салбарын шилжилт хийнэ
2025-12-06 16:51:07
Э.Цэндбаатар дэлхийн аваргын эхний тулаанаа хийнэ
2025-12-06 14:40:11
Б.Энх-Оргил “One Championship” холбооны 66 кг-ын жингийн аварга боллоо
2025-12-06 13:29:04
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
2025-12-06 13:18:45
Ж.Анударь “Токио-2025 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2025-12-06 13:14:22
Даваа гарагаас дунд ангийнхан цахимаар, бага ангийнхан танхимаар хичээллэнэ
2025-12-06 12:26:21
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
2025-12-06 11:36:26
ЭМДЕГ-ын 1800-1363 лавлах утсанд өдөрт 500-600 дуудлага хүлээн авч байна
2025-12-06 11:13:54
МИНЖИЙН ХАНГАЙН ХӨВЧ ТАЙГААС...
2025-12-06 08:00:00
ХВАСА: “GOOD GOODBYE” ДУУГААРАА ЗӨВХӨН ХВАСА БИШ, ДОТООД ЕРТӨНЦИЙНХӨӨ АН ХЕЖИНИЙГ ХАРУУЛЖ БАЙГАА ЮМ
2025-12-06 07:41:38
ЖҮДО БӨХИЙН “ТОКИО-2025 ГРАН СЛАМ” ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ
2025-12-06 07:10:00
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аян сургалт боллоо
2025-12-06 07:04:00
Э.АМИРЛАН: "ХАДАМ ЭЭЖ" КИНОНЫ ЭМЭЭТЭЙ ХЭСГИЙН ЗУРАГ АВАЛТ БҮР ДЭЭР ӨӨРИЙНХӨӨ ЭМЭЭГ САНАЖ, ОЛОН ЗҮЙЛ ХИЙЖ ӨГӨХИЙГ ХҮССЭН
2025-12-06 07:00:00
“ДОРНОДШИМ АГРО” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Ц.ЦЭВЭЛМАА, Ц.ИЧИНХОРЛОО НАР БНХАУ-ААС АГРОНОМИЧ АВЧИРЧ, СҮХБААТАР АЙМАГТ ХАЛУУН ТОГООНЫ АМТЛАГЧ НЭРЭЭР ХАР ТАМХИНЫ УРГАМАЛ ТАРЬЖЭЭ
2025-12-06 07:00:00
ЗАСГИЙН САЙД НАР ДӨРӨВ “ХУВААГДАЖ”, Г.ЗАНДАНШАТАР ОНООС ӨМНӨ ТАНХИМААСАА “ШҮД СУГАЛАХ”-ААР БОЛСОН УУ
2025-12-06 07:00:00
БАЯР НААДМЫН ХУУЛИАС ӨӨР УРДАА БАРИХ ХУУЛИЙН ТӨСӨЛГҮЙ УИХ-ЫН ГИШҮҮД ИЧИГ
2025-12-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |