• Өнөөдөр 2024-05-03

Ж.БАТЗАНДАН, О.МАГНАЙ, “БУЯН”-ГИЙН ЖАГАА НАРЫГ “ДОЛДУГААР САРЫН 1”-НИЙ ҮЙМЭЭНИЙ БУРУУТНААР ШАЛГАЖ ЭХЭЛСЭН ГЭВ ҮҮ

2024-04-01,   5915

      Одоогоос 16 жилийн өмнө, 2008 оны долдугаар сарын 1-ний өдөр түмэн нь төр рүүгээ чулуу нүүлгэж, хариуд нь төр нь түмэн рүүгээ онь шагайж, гох дарсан. Төр, түмэн хоёрын эл “цуст тулгаралт”-аар таван иргэн амиа алдаж, бас олон арван хүн эмнэлэг рүү, бас хорих руу хүргэгдсэн түүхтэй. Тэгвэл “Долдугаар сарын 1”-ний үймээнээр амиа таван иргэний ар гэрийнхэн ЦЕГ-т гомдол гаргажээ. Тодруулбал, тэд “Долдугаар сарын 1”-ний үймээний хэргийг сэргээн шалгаж, жагсаалыг эхлүүлсэн, үймээн болтол нь дэвэргэсэн, өдөөн турхирсан буруутнуудыг олж тогтоож, хариуцлага тооцож, 16 жил хурж, хуримтлагдсан гомдлыг нь тайлж өгөхийг хүсэж, ийнхүү ЦЕГ-т гомдол гаргажээ. Гомдлын дагуу ЦЕГ-аас хэрэг бүртгэлийн хэрэг нээж, “Долдугаар сарын 1”-ний хэргийг сэргээн шалгаж эхэлсэн байна. 
 
Эх сурвалжийн мэдээлснээр, хохирогчдын ар гэрийнхний гомдлын дагуу “Долдугаар сарын 1”-ний үймээний гол зохион байгуулагч, өдөөн турхирагчаар оролцсон Ж.Батзандан, О.Магнай, “Буян”-гийн Жагаа нарыг ЦЕГ-аас шалгаж эхэлсэн гэнэ. Түүхийг нэхэн санавал, 2018 оны зургадугаар сарын 30-нд УИХ-ын тав дахь удаагийн сонгууль явагдаж, МАХН 41, АН 29, бусад намууд дөрвөн суудал авсан. Маргааш нь буюу 2008 оны долдугаар сарын 1-ний өглөө БНН-ын дарга Б.Жаргалсайхан буюу “Буян” Жагаа, Иргэний хөдөлгөөний Ж.Батзандан,  О.Магнай нар “МАХН-ынхан сонгууль луйвардсан” хэмээн хатгаж, ятгасан хэвлэлийн хурлууд хийж, иргэдийг төв талбайд цуглуулсан. Улмаар “Буян” Жагаа, Ж.Батзандан, О.Магнай нар төв талбайд жагсагчдыг МАХН-ын төв байр буюу одоогийн Тусгаар тогтнолын ордон руу дагуулан авч явсан. Ингэснээр МАХН-ын төв байрны гадаа цагдаа болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарч, МАХН-ын байр шатаж, эцэст нь дөрвөн иргэн буудуулж, нэг иргэн шатаж амиа алдсан. Тухайн үед “Буян”-гийн Жагаа, Ж.Батзандан, О.Магнай нарыг жагсаал зохион байгуулсан, иргэдийг өдөөн турхирч, үймээн самуунд уруу татсан гэж үзэж Ганц худагт цагдан хорьсон боловч жил ч бололгүй батлан даалтад гаргаж, удалгүй Ц.Элбэгдорж Өршөөлийн хуульд хамруулж хэрэгсэхгүй болгосон байдаг. 
 
Сонирхуулахад, “Долдугаар сарын 1”-ний үймээний хохирогчдын ар гэрийнхэн эл хэргийг сэргээн шалгуулахаар хууль хяналтынханд хандаж буй нь анхных биш юм. Тодруулбал, “Долдугаар сарын 1”-ний үймээнээс дөрвөн жилийн дараа буюу 2012 онд хохирогчдын ар гэрийнхэн Ж.Батзандан, О.Магнай, “Буян” Жагаа нарын хэргийг сэргээн шалгуулах хүсэлт гаргаж байсан ч тухайн үеийн Ерөнхий прокурор Д.Дорлигжав “Ж.Батзандан, О.Магнай нарын хэргийг сэргээх шалгах хууль зүйн үндэслэлгүй” гэж эрс няцааж, буцаасан байдаг. 

Ж.БАТЗАНДАН, О.МАГНАЙ, “БУЯН”-ГИЙН ЖАГАА НАРЫГ “ДОЛДУГААР САРЫН 1”-НИЙ ҮЙМЭЭНИЙ БУРУУТНААР ШАЛГАЖ ЭХЭЛСЭН ГЭВ ҮҮ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 43
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-05 21:02:17
    Д.БАДМАЕВ. МЗЭ Гишүүн ,ахмад зохиолч. : Дээр нэр гарч буй гурван нөхөд дээр ЭЛБЭГДОРЖ хамт Намын байр луу цугларсан хүмүүсийг дагуулан талбайгаас хөдлөж байсан ЗУРАГТААР гарч. буйг харсандаа. Арга байхгүй э нөхөд ӨДӨӨН ТУРХИРСАН НЬ ҮНЭН Щ ДЭЭ. ЭЛБЭГЭЭ,,ДОРЛИГ нар хамсаатнууд аа ТУХАЙН ҮЕД ХАМГААЛАЖ ХАЙЦААЛСАН БААРАГ ГҮЙ ШҮҮ. БУЛАВЧ БУЛТАЙДАГ ХУУЛЬ ..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-05 13:37:02
    Хөдөөнөөс: Сөрөг хүчнүүдээ буруутгах гэж хуруу хумсаа хуйхлана гээч болж байна. М.А.Нам.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-04 14:04:20
    Уншигч: Шалгах нь маш зөв .Хүзүүгүйн үe өнгөрсөн. Шүүхэдтшударга шүүгч үлдсэн л байж таарна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-04 08:14:34
    Ccc: ELbegdorj nivshiig shalgaachee.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-04 07:06:50
    Оогмй: Батзанданг бол шалгах зөв шүү.дандаа улс төрийн ашиг хайж доншуучилж очив долив гэж явдаг бузар нохойн гөлөг..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-04 06:57:27
    ООГИЙ: элдэв аргаа ч хэрэглэх нь дээ..одоогийн МАН намын 3 өндөрлөг ЖЕНКО той далдуур сүлбэлдэн МАНЖЕН болсон гэж.СО гавьяат үнэнг нь хэлсэн байх гэж би боддог. ЖЕНКО даргыг шалгах нь битгий хэл Занданшатар даргаа тойргоо хүртэл женкод өгөхийг бодоход гүн нөхөрлөсөн.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-03 23:19:57
    123123: Zuv shvv
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-03 22:51:31
    Зочин: Маш зөв.сэргээн шалгаж хариуцлага хүлээлгэх
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-03 22:20:59
    Хардах эрхтэй ард.: Ер нь дахин маш сайн шалгах хэрэгтэй, зөвхөн О.Магнай,Ж.Батзандан, Б.Жаргалсайхан төдийгүй Төрийн соёрхолт УГЖ Д.Сосорбарам, ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нарыг ч дуудаж шалгах ёстой. Бас хохирогчдын ар гэрийнхний гаргасан гомдлыг шалгах үндэслэлгүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав гэгч хулгайчийг маш сайн шалгах ёстой! Хэргийн эзэд эд нар л байгаа, нь гарцаагүй!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-03 21:25:41
    Зочин: МАН руу буруугаа чихээд бгаа нөхдүүдийн ар тал тэр чигээрээ энэ хэргийн эзэд дахин шалгаад эхлэж байгаа нь сайн хэрэг хамгийн гол нь үнэн зөвөөр нь тогтоогоосой.муусайн новшнуудын.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-03 21:21:20
    Зочин: Эхлэлийг Элбэгдорж тэргүүтэй нөхөд эхлүүлж босч гарч бсан санагдаж бна.Энэ таван сайхан залуугын амийг яс юман дээрээ үймээн зохион байгуулсан хүмүүс авсан гэж боддог.Өөрсдийн хүмүүст цагдаагын хувцас буугаар хангаж өгөөд гаргасан байх магдалалтай.Ийм юмыг тэд зохион байгуулж өлхөн чаддагаа Зориг агсаны хэргээс ч харж болно.Аймшигтай хүмүүс шүү дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-03 18:45:05
    Зочин: Гол өдөөгч.санал луйвардаж төрийн эрхийг хууль авсан МАН гол буруутан шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-03 18:09:25
    Пүүжээ: Гол буруутан нь МАН-ын луйвар гэж боддог шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-03 15:29:22
    Содоо: Арчаагаа алдсан монголчууд хоорондоо алалцаад бай гуйлагчингууд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-03 15:27:00
    Насаа: Сонгуулийн үеэр гэнэт гомдол гаргасныг санадаг нтр
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-03 14:45:50
    Зочин : Элбэгдорж гол рольд тоглосон хамгийн хорон санаат хог шүү !!! Татаажээ хохирчээ олоочээ новшийг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-03 12:49:39
    Unshigch: Nam ged l bh ym ene ali ch NAM ard tvmnihe tolooo yua hij bn ard tvmni amidral ulam doroitoj bgaa ard tvmen l medne Mongol oron tsoon hvntei ene olon hudla yridag NAM out hereggvi
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-03 10:47:39
    Зочин: Элбэгииг бас шалга турхирагч үймээн самуун дэгдээгч хүний адаг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-03 10:39:26
    Зочин: БАТЗАНДАН ДЭЭЛЭЭ НӨМРӨХ НЬ ГАРЦААГҮЙ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-03 07:08:33
    Зочин: Жагсаал цуглааныг эмх замбраагүй байдалд уриалан дуудаж өдөөн турхирсан гол гэм буруутай хүмүүс бол яалтчгүй Элбэгдорж, Жаргалсайхан, Батзандан, Магнай нар. Тэд өнөөдрийг хүртэл хариуцлага хүлээгээгүй явна. Шударга үнэн гж бдг бол тэд хариуцлага хүлээх ёстой. Хэрэг хуучирдаггүй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-02 21:57:53
    Монгол чоно: Ээ чааваас ийм л хүмүүс шүү . Хэнд эрх мэдэл буй түүнд хилэнц буйгэдэг .С.Баяр гарч ирээд олны шаардлагыг хүоээгээд авчихсан бол иргэд үзэл бодлоо илэрхийлэхэдюун буруу гэж .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-02 21:31:56
    Зочин: Элбэгдорж бас дотор нь явж л байсан шүү дээ.яагаад ерөөсөө нэр нь гардаггүй юм бээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-02 20:49:01
    Мон: Хүзүүгүй тарвага турхираад явуулсан шдээ талбай дээр бсан залуусыг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-02 20:48:56
    Н.: Шударга ёсыг хүсэмжилж шаардсан жагсагчид, жирийн иргэд галдан шатаахгүй, харин эрх баригчдын захиалга, тэдний даалгавар, турхиралтаар хорлон сүйтгэгчид, эрүүгийн елементүүд гал тавьсан !!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-02 20:25:07
    Абу: Ирэх сонгуулийг луйвардах гэж бэлтгэл ажил хийж байгаа юм байна. Түрүүлж ургасан чихнээс сүүлд ургасан эвэр гэж үнэн шүү айлгаж байгаад луйвардах нь дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-02 19:27:39
    ган: элбэгээ дорлигоо хоёр хамаг хэргээ хийлгээд дараа нь яаж ийгээд хаацайлж шоронгоос мулталсан нь одоо сэргээгдэж мэдэх юм байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-02 19:23:06
    Хуучин ард: Цагдаа дээрээс зөвшөөрөлгүй хүн буудах уу?! Энд Н. Энхбаяр,С.Баяр нар шууд холбогдож байгаа юм даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-02 17:38:48
    11: Бас гөлөг төөрүүлдэг аргаа хэрэглээд эхэллээ. Ирэх сонгуулийг луйвардах эхлэлийг сүрдүүлэх аргаар эхэллээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-02 17:33:25
    Зангараа: Хууль, хяналтынханы байж байгаа царай нь энэ 16 жилийн дараа шүү . 4 залууг буудсан этгээдүүд бол МАН ынхан шүү дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-02 16:10:59
    zochin: Elbegdorj gol hun
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-02 14:51:42
    Zochin: Gotslon toglogch Elbegdorj, Sosorbaram nar sugarch bgaam biz dee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-02 14:51:41
    Zochin: Gotslon toglogch Elbegdorj, Sosorbaram nar sugarch bgaam biz dee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-02 14:51:37
    Zochin: Gotslon toglogch Elbegdorj, Sosorbaram nar sugarch bgaam biz dee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-02 12:19:10
    зочин: Батзандан Магнай Батзандан гийн дүү хөдөлгөөн Батаа гэдэг нөхдүүд наад жагсаалыг дэвэргээд гадагшаа гарах бүх юмаа бэлдчихсэн байсан цаанаасаа санхүүжилттэй байсан гэдэг шүү сайн шалгаарай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-02 09:49:47
    Ар гэр: Гомдолтой байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-02 09:25:20
    Жө: Нэмээд хүзүүгүй хулгайчыг шалгах шаардлагатай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-02 08:38:57
    Өвөө: Хүүхдүүддээ Бүхнийг ЭЛБЭГДОРЖ уриалаад АРААС нь бусад нөхөд дагалдсан мөн ч их гай тарихдаа. Энэ хүнийг шалгаж шийдвэл бүх юм болчихгүй ЮМУУ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-02 08:10:45
    Наранбат болд: Ман нам өөрсдөдөө буруугүй юм шиг сүүлийн 4 жил ямар амлал т авч сонгуульд ялсанаа мартаагүй баймаар
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-02 08:08:51
    ZZZ: Elbeg dorj, Battulga nar talbai deer ireerei tuglaarai gej orilool, Batzandan, Magnai nar MAHN bairan deer nemegdel huch irj baigaa dairaarai gej hashiraal bsan dag. Oroi ni Elbegdorj hongio harmaanaasaa gargaj irsen gedeg bizdee.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-02 07:48:48
    Тарваган хүн: Портер дээр зогсоод үнсэн товрого болгоно гээд явж байсан Элбэгдорж хэргийн гол буруутан ш дээ. Элбэгдоржыг хэн ч шалгахгүй юм. Тэр яачихсан хүн юм бэ. Бузар
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-01 19:53:02
    Нннн: Хамгийн эхлээд Элбэгдорж хулгайч үймээн самууныг урайлан дуудаж жагсаал цуглааныг хийсэн тэрийг шалгаач юунаас айдаг юм 2 -т шүүхийн шүүгч нарт тооцох хариуцлагыг өндөр болгож хөрөнгийг хураах 10 дээш жилээр хорих хуулийг хурдан батлаад өгөх зоригтой хүн бна уу.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-01 19:33:52
    Дашсамбуу: Үймээн гарах шалтгааныг бүрдүүлж сонгуулийн луйвар хийсэн ман ийг бас дахин шалгаж тогтоох хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-01 18:11:43
    Эмээ : 10 20ин жил болоод одоо яагаад гараад бн сонгууль юмуу эргүү бн
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188