Хакүхо М.Даваажаргалын Миягино дэвжээний сүмоч Хокүсэйхо А.Даваанинж хаврын башёг өнжихөөр болсон мэдэгдэлтэй зэрэгцэн түүнийг дэвжээнийхээ бөхчүүдийг дээрэлхэж, хүчирхийлдэг тухай мэдээлэл гарсантай холбоотойгоор Хокүсэйхо болон түүний багш Хакүход хариуцлага хүлээлгэж, Миягино дэвжээг хаах хүртэл асуудал яригдаж байгаа. Тэгвэл Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалыг “хөөдөж”, монголчуудын сүмогийн спортод хөл тавих гүүр болж байсан Миягино дэвжээг хаах эсэх дээр нь тулгаад байгаа Хокүсэйхо А.Даваанинж гэж хэн болохыг танилцуулж байна.
А.Даваанинж 2001 оны арваннэгдүгээр сарын 12-нд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд таван нас хүртлээ Монголд амьдарч байгаад гэр бүлийн хамт Япон руу нүүжээ. Улмаар бага сургуулиасаа эхлэн Японд суралцах болсон А.Даваанинжийн сүмо сонирхож, хичээллэх болсон шалтгаан нь Хакүхо М.Даваажаргал гэнэ. Тодруулбал, А.Даваанинж зургаан настай байхдаа гэр бүлийн хамт Монгол руу явж байгаад Сөүлийн нисэх онгоцны буудал дээр тухайн үед Ёкозүна байсан М.Даваажаргалтай таарчээ. Зургаан настай А.Даваанинж Ёкозүна М.Даваажаргалтай ярилцаж, дурсгалын зураг татуулсан нь түүнийг сүмогийн спортод хөл тавих эхлэл болсон байна. Улмаар А.Даваанинж бага сургуулийн сурагч байхаасаа сүмогийн спортоор хичээллэж эхэлсэн ч сургуулилалт нь хэт хатуу, ширүүн гэсэн шалтгааны улмаас хэсэг завсарлаад байж. Харин Сөүлийн нисэх онгоцны буудал дээр таарч байсан тухайн үеийн Ёкозүна М.Даваажаргал А.Даваанинжтэй холбогдож, зөвлөгөө өгснөөр үргэлжлүүлэн сүмогийн спортоороо хичээллэх болсон гэнэ. Бага наснаасаа эхлэн сүмогоор хичээллэсэн А.Даваанинж ахлах сургуульдаа тэмцээн, уралдаанд орж, хэд хэдэн ахлах сургуулийн томоохон сүмогийн тэмцээнд түрүүлсэн бөгөөд сургуулиа төгссөний дараа албан ёсоор Миягино дэвжээнд орж, өөрийг нь сүмод хөтөлсөн Хакүхо М.Даваажаргалын шавь болсон аж. Хокүсэйхо А.Даваанинж Япон Улсын иргэншилтэй.

Тэрбээр мэргэжлийн сүмогийн замналаа 2020 оны гуравдугаар сард эхлүүлсэн байдаг. Цар тахлын улмаас үзэгчгүй болсон эхний барилдаанууддаа украин сүмоч Шиши, Сэкивакэ агсан Такаторикигийн хоёр дахь хүү, Охогийн төрсөн ах Хозан Такамори нартай хийсэн байдаг. Миягино дэвжээнд орсон цагаасаа ирээдүйтэй сүмоч гэгдэж байсан хоёр метр өндөр, 180 кг орчим жинтэй А.Даваанинж мэргэжлийн сүмогийн эхний гурван тэмцээнийхээ 21 барилдаанд нэг ч уналгүй бүгдэд нь ялалт байгуулж, зиндаа тус бүр аварга болсон байна. Жонокүчигээс макүшита хүртэлх бүх төрөлд аварга болсноор Точиазүма буюу Таманой оякатагаас хойших анхны сүмоч болжээ. Ийн зиндаа бүрд амжилт үзүүлж байсан А.Даваанинж “Хакүхогийн адил 21 насандаа Ёкозүна болохыг хүсэж байна” хэмээн орон нутгийн хэвлэлд ярьж байсан аж.


Харин одоо дэлхийн хэдэн сая сүмо сонирхогчийн анхаарлын төвд ороод байгаа Хокүсэйхо А.Даваанинжийн асуудал хоёрдугаар сарын сүүлчээр дэгдсэн. Тухайлбал, Хокүсэйхо А.Даваанинжийг тойрсон асуудлын тухай мэдээлэл гарахаас өмнө буюу өнгөрсөн сарын дундуур Миягино дэвжээнээс мэдэгдэл хийж, түүнийг хаврын башёд оролцох боломжгүй болсон талаар мэдээлсэн. Харин тус мэдэгдлээс хойш Хокүсэйхо дэвжээний бөхчүүдээ дээрэлхэж, хүчирхийлдэг байсан тухай мэдээлэл гарч эхэлсэн бөгөөд эхэндээ сүмо сонирхогчид хэвлэлийн дайралт гэж үзэж байсан ч Хокүсэйхо өөрөө мэдэгдэл хийн уучлалт хүсэж, зодог тайлах болсноо мэдэгдсэн. Шалгалтаар Хокүсэйхо А.Даваанинж нь дэвжээнийхээ залуу бөхчүүдийг удаа дараа зодож, хүчирхийлдэг, шүүрний ишээр нүүр, нуруу, бөгс, эмзэг эрхтэн рүү цохидог, угаалгын өрөөнд түгжиж, цавуу, шавж устгадаг бодис цацдаг байсан нь тогтоогдсон байна. Мөн уг асуудалтай холбоотойгоор Сүмогийн холбооноос Хокзсэйхог зодог тайлуулж, багш Хакүхо М.Даваажаргалыг нь шавиа удирдан чиглүүлж чадаагүй гэх үндэслэлээр буруутгаж, цалинг нь хасаж, хоёр зиндаа бууруулан хариуцлага ногдуулсан. Түүнчлэн Сүмогийн холбооноос Миягино дэвжээг хаах эсэх асуудлаар хэлэлцэж, санал хураалтаар хаах үр дүнд хүрээд байгаа бөгөөд Исэгахамагаас гаргасан тус саналыг Сүмогийн холбоо хүлээн авбал Миягино дэвжээ албан ёсоор хаагдах юм байна.

| ХАКҮХОГ “ХӨӨДСӨН” ХОКҮСЭЙХО А.ДАВААНИНЖ ГЭЖ ХЭН БЭ |
|
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |