Улаанбаатар хотыг бүхэлд нь галдан шатаачих шахсан дэлбэрэлтийн гол буруутныг хууль хяналтынхан тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.
60 тонн газ тээвэрлэж явсан том оврын автомашины жолооч Р болон “Ниссан Патрол” загварын автомашиныг жолоодож явсан Батлан хамгаалах яамны хэлтсийн дарга нарыг шалгаж, мөрдөн байцааж байна. Үүнээс гадна албаны эх сурвалж “Дашваанжил” компани илтэд стандарт зөрчсөн техник хэрэгслээр газ тээвэрлэсэн. Үүнээс нь болж хэдэн арван тэрбум төгрөгийн аюул учирч, гурван хүний эрдэнэт амь хохирсон хэргийг шалгаж эхэлсэн” гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр 60 тонн шатахуун Замын-Үүд рүү хүргэхээр тээвэрлэж явсан том оврын автомашин нь олон улсын стандарт, аюулгүй байдлын журам хангаагүй, хямд үнэтэй, нимгэн төмөртэй, зориулалтын бус байж болзошгүй учир хууль хяналтын байгууллагаас хоёр машины жолооч төдийгүй “Дашваанжил” компанийг шалгаж эхлээд байгаа аж.
.jpg)
Хяналтын камерын бичлэгт Дүнжингаравын уулзвараар газын машин эргэх үйлдэл хийх үедээ “Ниссан Патрол” маркийн автомашинтай шүргэлцсэний улмаас газын ёмкос хагарч, газ алдаж, гал гарсан тухай харуулсан. Газын машинтай шүргэлцсэн “Ниссан Патрол” загварын машин нь гурван тонн орчим жинтэй бөгөөд ослын газарт ажилласан Ажлын хэсгийнхний мэдээлсэн шиг хурц ирмэг, үзүүртэй зүйлгүй бага оврын жийп гэнэ. Харин “хагарвал” хамгийн аюултайд тооцогддог газыг хол замд тээвэрлэх зориулалтттай, зэвэрдэггүй ган төмөр, бат бэх байх ёстой газын ёмкос суудлын автомашинтай шүргэлцэх төдий болоход дундаасаа ханзарч, хагарсан асуудалд “Дашваанжил” компани гаднаас зориулалтын бус ёмкостой, хямд үнэтэй автомашин авч, газ тээвэрлэж байсан байж болзошгүй гэж үзэн шалгаж байгаа юм байна.
Тэгвэл шингэрүүлсэн нүүрсустөрөгчийн хий буюу газыг гаднынхан хэрхэн хол замд тээвэрлэдэг тухай багахан судалж үзвэл, олон стандарт, шаардлага гарч ирж байх аж. Тухайлбал, газ тээвэрлэх зориулалтын цистернийг хэр хэмжээний бүтээгдэхүүн тээвэрлэхээс хамааран хөнгөн цагаан, нүүрстөрөгчийн ган, зэвэрдэггүй гангаар хийдэг юм байна. Өөрөөр хэлбэл, дотроо хор, аюултай бүтээгдэхүүн тээвэрлэх тусгай ёмкос нь манайд болсон осол шиг суудлын автомашинтай шүргэлцэх төдийд хагарахааргүй бат бэх гадаргуутай, ган төмрөөр хийгдсэн байдаг аж. Түүнчлэн Дүнжингаравын уулзварт осолдсон газын машин нь 60 тоннын даацтай бөгөөд даацаа тулгаж, газ тээвэрлэж байсан тухай албаныхан мэдээлсэн. Үүнээс газын машин стандарт, аюулгүй байдлын хэмжээг хэтрүүлэн газ тээвэрлэж байсан байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа гэнэ.

Дээр дурдсанчлан “Дашваанжил” ХХК-ийг зориулалтын бус ёмкосоор, стандарт, аюулгүй байдал хангалгүй газ тээвэрлэж байсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа эсэх талаар тус компанийн Ерөнхий захирал Н.Баатаржавтай холбогдож тодруулахад,
“Хүний амь эрсэдсэн харамсалтай осол болж өнгөрлөө. Хэрэв болоогүй сэн бол манай компанийн жолооч ч газын машинтайгаа хотоос гараад амрах хуваарьтай байсан. Газын том оврын машины жолооч болон манай компанийг шалгаж байгаа нь үнэн. Цагдаагийн байгууллагаас жолооч, инженер, ажилтнуудаас мэдүүлэг авсан. Уг нь манайх улсын хэмжээнд 70 орчим авто хий цэнэглэх станцтай, ахуйн газ нийлүүлдэг 30 гаруй жилийн түүхтэй компани. Газын тээвэрлэлт, түгээлтдээ ISO стандартыг нэвтрүүлж, стандартын дагуу аюулгүй байдлаа хангаж ажилладаг. Гэсэн ч хэдий ч манай 60 тонн газ тээвэрлэж явсан машин “Ниссан Патрол” загварын автомашинтай шүргэлцэж, газ алдаж, гал алдсаны улмаас гурван хүний амь эрсэдсэн харамсалтай осол гарлаа” гэв.

| “Дашваанжил” компанийг хямд үнэтэй, нимгэн төмөртэй зориулалтын бус автомашинаар газ тээвэрлэсэн гэх үндэслэлээр шалгаж эхэлжээ |
|
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара наадмын 100 м-ийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |