Ард иргэдийн амь нас, аюулгүй байдлыг “гартаа атгаж” байгаа Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү нар хоорондоо “мууджээ”. Нэг ёсондоо хариуцлага үүрэх дээрээ тулаад ирэхээрээ алдаагаа бие бие рүүгээ чихэж байгаа бололтой. Эрүүл мэндийн салбар тэр дундаа дүүргийн эмнэлэг дотроосоо коронавирусийн халдварыг хумьж чадахгүй хэмжээнд хүртэл алдчихаад байгаа нь Эрүүл мэндийн сайд ажлаа хэрхэн хийж байгааг харуулж байна.
Баянзүрх дүүргээс голомтлон гарсан гэх халдвар өргөн цар хүрээнд тархсан байж болзошгүй талаар Эрүүл мэндийн сайд хэлж байна. Ингэхдээ “НЭГ ӨРХ, НЭГ ИРГЭН” шинжилгээ үр дүн муутай байсан учраас дахин хийхгүй талаар хэвлэлийн хурлын үеэр хэлчихлээ. Өрх бүрээс шинжилгээ авна гээд өвлийн хүйтэнд хүмүүсийг дааруулж, өчнөөн төсөв үрсэн ажил зохион байгуулсан. Гэвч уг ажил үр дүн муутай байсан гэнэ. Гаргасан шийдвэр нь ганц хоногийн настай төр засгийнхны бас нэгэн жишээ энэ.
Дотоодын халдвараа хумьж чадахгүйдээ хүрч, хатуу хөл хориог маргаашнаас дахин тогтоох Засгийн газрын шийдвэр гарсан. Эмч, эмнэлгийн ажилтнууд халдвар авч, улмаар иргэдэд халдвар тархсан гэх ноцтой нөхцөл байдал үүсэж байна. Яг ийм хариуцлагатай цаг үед Монгол Улсын Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-ийнхөн “хамтарч ажиллаж чадахгүй” гээд хоёр тийшээ хараад суучихаад байгаа юм.
Цар тахлын хүндийг нуруундаа үүрч байгаа ХӨСҮТ-ийн дарга нь сайдынхаа “үгэнд орохгүй” болохоор Халдвартын эмнэлэгт МХЕГ-ын шалгалт оруулсан гэх мэдээлэл бий. Халдвар авсан иргэдээс ч энэ талаарх гомдол олон ирсэн байна.
Тэгвэл Эрүүл мэндийн сайдын гэнэтийн шалгалтад ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “бүдэрчээ”.
Тодруулбал, эмнэлгийн орчин бохир, халдвар хамгаалалт муу, эмч ажилчдын ажиллах орчин нөхцлийг хангаагүй, халдвар авсан иргэдийн эмчлүүлж байгаа тасаг халдварт өвчний үеийн шаардлага хангаагүй гэх ноцтой зөрчлүүд илэрсэн аж.
Тиймээс халдвар авсан иргэдийг Цэргийн төв эмнэлэг рүү шилжүүлэх үүргийг яамнаас өгсөн ч ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү эсэргүүцэж, “Халдварт өвчинтэй хүмүүсийг ийш, тийш нь зөөж болохгүй” гэх тайлбарыг өгчээ. Түүнчлэн Д.Нямхүү даргыг санхүү, мөнгөний асуудалтай холбогдуулан АТГ-д шалгуулж байгаа гэх мэдээлэл ч бий.
Тэр ч байтугай ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүүг ажлаа өгөхийг шаардсан гэх албан бус мэдээлэл бий. Халдвар нэмэгдэж байгаа энэ хүнд үед хариуцлага үүрч сураагүй шинэ сайд Халдвартын эмнэлэг рүүгээ алдаагаа чихэж, өнөөх нь олон жилийн туршлагаараа өөрийнхөөрөө зөрүүдэлж байгаа дүр зураг л өнөөдөр бууж байна. Сайд дарга нарын “Хамтын хүчээр цар тахлыг давна” гэх үг эрүүл мэндийн салбарт лав үйлчлэхгүй байгаа бололтой.
Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар “Хариуцлага тооцох асуудал оройтохгүй. Эхлээд цар тахлаа хумих шаардлагатай” байгаа талаар хэлж байсан. Тэгвэл Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү нар хариуцлагын асуудлаа түр хойшлуулж, халдвараа хумих ажилд хамтран ажиллах нь нэн тэргүүний чухал ажил болоод байна.
| Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү нар “түнжин хагарчээ” |
|
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТЫН “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМ ҮНДЭСНИЙ НОМЫН БАЯРЫН ТЭРГҮҮН ШАГНАЛ "МЭРГЭН НОМ ЦОМ"-ЫН ЭЗЭН БОЛЛОО
2026-09-19 12:00:01
Дэлхийн аваргыг төрүүлэн гаргасан У.Ханд С.Түмэндэмбэрэл багш нар талархлаа илэрхийлэв
2026-09-19 11:06:06
Монголын пара шатарчид Энэтхэгийн багийг хожлоо
2026-09-19 09:57:12
Монгол, Сингапурын нүүрстөрөгчийн зах зээлийн талаар санал солилцов
2026-09-19 08:06:08
Өсвөрийн боксчид “Монгол туургатан” олон улсын наадмыг зорив
2026-09-19 07:58:51
Иогчдын холбооныхон Элчин сайд Атул Малхари Готсурветэй уулзав
2026-09-19 07:41:18
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас уртасна
2026-09-19 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-19 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-19 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |