Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн амралтын өдрүүдэд Дархан, Сэлэнгэ зэрэг Төвийн бүсийн аймгуудаар Засгийн газрын тайлангаа танилцуулж, иргэдийн саналыг сонсоод ирсэн. Мэдээж намын даргын хувьд орон нутгаар тойрч, тойргуудаа эргэж, иргэдийн байр байдлыг танадаад ирсэн нь тодорхой. Өнгөрсөн удаад Баруун бүсийн аймгуудаар цахилгаан станцуудыг нь нээж, иргэдтэй уулзаад ирсэн.
Тэгвэл энэ удаад Дархан, Эрдэнэтийн иргэдтэй уулзах үеэрээ ирэх намрын улс төрийн дүр зургийг тодорхойлж, байр байдлаа танилцуулаад ирсэн. Өөрөөр хэлбэл, ирэх намар сонгуулийн өмнөх улс төрийн үйл ажиллагаанууд эрчимжиж, унтаа улс төр сэрэх юм байна. Тэр дундаа Засгийн газраас эхлүүлсэн “5ш” ажиллагаа хэсэгтэй эрчимжиж, улс төрийнхөн дунд дууиан дэгдэх нь тодорхой болов. Ингэхдээ “Шувуу” ажиллагааны хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Д.Эрдэнэбилэгийг онилж, дайчлан авч ирэх ажил дээрээ ч нэлээд хүч зарцуулах нь тодорхой болов.

Энэ талаар тэрбээр Дархан-Уул аймагт хийсэн уулзалтын үеэрээ “Удахгүй авлигачид их орилно. Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбилэг гараад зугтчихсан. Удахгүй тэднийг олно, авч ирнэ. Эндээс санхүүжүүлж байгаа хүмүүсийг таслан зогсооно. Цаг хугацаа тэдний эсрэг зогсож байгаа” хэмээн мэдэгдсэн. Анхнаасаа Л.Оюун-Эрдэнийн улс төрд танигдахдаа барьж авсан сэдэв нь Д.Эрдэнэбилэг. Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудлаас эхлээд түүнийг Монголын улс төрийг удирддаг гол эзэн хэмээн “Шударга тав” бүлэглэлийг байгуулан жагсаж байхаас л мэдэгдэж байлаа. Тодруулбал, түүнийг дан ганц уул уурхайн том төслүүдээс хувь эзэмшээд зогсохгүй МАНАН-г санхүүжүүлэгч, гол толгойлогч хэмээж ирсэн удаатай. М.Энхболдын бүлэглэлтэй тэмцэж, Төв талбайд жагсаж байхдаа ч тэр мөн л энэ тухай дурдаж байсан. Энэ удаагийн сонгууль угтсан орон нутгийн уулзалтуудаараа ч тэр энэ асуудлаа орхигдуулсангүй.
Тэгвэл Дархан-Уул аймагт очих үеэрээ тэрбээр “Яагаад бид Дубайн гэрээг цуцлаж, Хөтөлийг хурааж авах болов. Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн концессыг цуцлав. Яагаад гэвэл манайд болж байгаа бүх асуудлын 93 хувь нь уул уурхайтай холбоотой. Уул уурхайн эзэд бол банкны эзэд. Тийм учраас манай нийт хөрөнгийг уул уурхайн хэдхэн компаниуд барьдаг. Энэ хүмүүс зарим тохиолдолд хоёр намыг хоёуланг нь худалдаад авчихдаг. Эдгээр хүн заримдаа шүүхийг томилчих явдал байна. 1.5 жилээр Засгийн газар солигдоод байснаас аль ч намын үед хүмүүс нь солигдоогүй. Аль ч нам засагласан энэ хүмүүс л ард байна. Үүнийг МАНАН тогтолцоо гээд байгаа юм” хэмээн дахин зарлав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ирэх жилийн сонгууль угтан барьж авсан гол сэдэв МАНАН, мафи тэр дундаа Д.Эрдэнэбилэгийг нухчин дарах ажиллагааг идэвхжүүлэх бололтой.
Ёстой л хорхойтой араандаа зууна гэдэг шиг өөрөө тэмцэж дийлэхгүй бол Төв талбайд ард түмэнтэй жагсаж байгаад ч хамаагүй дарж авна гэдгээ тэр мэдэгдэв.
Ирэх намрын улс төрийн дуулиан Д.Эрдэнэбилэг рүү чиглэж, МАНАН-г тойрсон асуудлууд ийн дахин сөхөгдөх нь тодорхой болов. Нэг ёсондоо ирэх намар нүүрстэй холбоотой асуудлууд намжмал байдалтай болж мэдэх нь. Нүүрсний дуулианыг дарах гол сэдэв нь Д.Эрдэнэбилэгтэй холбоотой асуудлууд ч байхыг үгүйсгэхгүй юм. Өнгөрсөн долоо хоногт “Нүүрсний” гэх тодотголтой хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болж өнгөрөхөд есөн са ам нээгээгүй Б.Ганхуяг анх удаа олон нийтэд нүүрсний дуулиантай холбоотой асуудлаар мэдүүлэг өгсөн. Ингэхдээ тэрбээр “76-уулаа хүрээд ир, тойрч суугаад яръя. Та нар манайг энд хориод өөрсдөө төртэйгөө үлдэж болохгүй” хэмээн шүүхийн танхимаас том бас чанга дуугарав. Түүгээр ч зогсохгүй ХЭҮК-т Л.Оюун-Эрдэнэд хандаж, гомдол хүргүүлсэн.
Ингээд харахаар нүүрсний дуулианыхан Л.Оюун-Эрдэнэ рүү хариу цохилт явуулж эхэлсэн нь энэ бололтой. Хариу цохилтын дуулианыг дарах хэд хэдэн асуудлаар нийгэмд сенсац дэгдээсэн. Цаашлаад ямар арга хэмжээ авч эхлэх нь ч тодорхой болов.
Нэг ёсондоо Л.Оюун-Эрдэнийн багийнхан Д.Эрдэнэбилэгтэй эхлүүлсэн “дайн”-аа дахин шинээр эхлүүлж, олны анхаарлыг энэ зүгт хандуулж, дуулиан дэгдээх кампанит ажилдаа орсон бололтой. Өөрөөр хэлбэл, ирэх намар Төв талбайд жагссан ард түмэн Л.Оюун-Эрдэнээс нүүрсний хулгайн асуудлаар хариу нэхэх нь тодорхой. Түүний хариултыг бэлдэж байгаа хамгийн том хариулт нь МАНАН-д барьцаалагдсан шүүх буюу Д.Эрдэнэбилэгийг тойрсон дуулиан байх нь.
| Л.ОЮУН-ЭРДЭНИЙН СОНГУУЛЬ УГТСАН УЛС ТӨРИЙН ГОЛ СЭДЭВ Д.ЭРДЭНЭБИЛЭГ ҮҮ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |