“Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн Монгол Ардын нам тэр дундаа Ерөнхий сайд Ц.Хүрэлсүхтэй үндсэндээ том тохироо хийчихжээ. “Эрдэнэт үйлдвэр”-ээс 650 тэрбум төгрөг гаргаж, Монгол Улсын бүх өрхийн дулаан, цахилгаан, хогны мөнгийг тэглэсэн нь цагаа олсон шийдвэр ч цаана нь Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан улс төрийн тохироо явж байгаа гэдгийг эх сурвалжууд хэлж байгаа юм.
Энд онцлох ёстой нэг чухал зүйл нь “Эрдэнэт” үйлдвэрийн Шилэн дансны мэдээллийг олон нийтэд дэлгэсэн нь Шилэн Цогоогийн эр зоригтойдоо хийсэн үйлдэл биш байж. Учир нь, Ерөнхий сайд өнгөрсөн есдүгээр сард “Эрдэнэт” үйлдвэрийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнээс салгаж, Шадар сайд Я.Содбаатарын “мэдэлд” шилжүүлсэн. Тодруулбал, Засгийн газрын хуралдаанаар тус үйлдвэрийг шалгах Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан Л.Оюун-Эрдэнийг чөлөөлж, оронд нь Я.Содбаатар томилогдсон. Үүнтэй зэрэгцэн Шилэн Цогоо “Шилэн данс” ухах ажлаа ч эхлүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт” үйлдвэрийн даргыг солих кампанит ажил Л.Оюун-Эрдэнийг тус үйлдвэрийг шалгах Ажлын хэсгийн ахлагчаас буусан өдрөөс эхэлсэн гэж болно. Энэ ажил амжилттай хэрэгждэгийн даваан дээр “КОВИД-19” цар тахал дотоодод алдсан тухай мэдээлэл гарч, бүх нийтийн хөл хорио тогтоосон юм.
Гэхдээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх яагаад Л.Оюун-Эрдэнээс “Эрдэнэт” үйлдвэрийг салгах болов гэдэг нь сонирхол татаж байгаа биз. Тэгвэл МАН ирэх Ерөнхийлөгчийн сонгууль төдийгүй “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар дотроо хоёр хуваагдаад байсан билээ.
Ерөнхий сайд өөрийн нутгийн “сайн дүү” гэгдэх Л.Оюун-Эрдэнэд “Эрдэнэт” үйлдвэрийг шалгах үүрэг өгсөн ч тун удалгүй тэд нэг баг болчихоод эвгүйдвэл Ерөнхий сайдад нуруугаа харуулчих гээд байсан гэх мэдээлэл бий. Иймд Я.Содбаатар У.Хүрэлсүхийн даалгавараар тус үйлдвэрт шалгалтын шинэ ажиллагаа эхлүүлж, эхний дүгнэлтээ гаргасан нь Л.Оюун-Эрдэнийнхээс илт зөрүүтэй байсныг эх сурвалжууд одоо ч онцолж байгаа. Ийм учраас Л.Оюун-Эрдэнээс “Эрдэнэт” үйлдвэрийг салгах эхний алхам нь Х.Бадамсүрэнг зохион байгуулалттайгаар, цэвэрхэн зайлуулах байв. Гэтэл цар тахал Л.Оюун-Эрдэнэд төдийгүй Х.Бадамсүрэнд боломж олгож, эрх мэдлийг нь буцаан өгсөн нь өчигдөр тодорхой боллоо. Өөрөөр хэлбэл, хөл хорионы үеэр Л.Оюун-Эрдэнэ У.Хүрэлсүх нар эвлэрч, Х.Бадамсүрэнгээр оролдох шаардлагагүй болтол нь тохироо хийсэн бололтой. Уг нь ердөө сар гаруйн өмнө Х.Бадамсүрэнг унагаах хангалттай шалтгаан, баримт олон нийтэд дэлгэгдсэн. Тодруулбал, Х.Бадамсүрэнгийн хагас тэрбум төгрөгөөр орон сууцаа тохижуулсан, тийм хэмжээний мөнгөөр автомашин худалдаж авсан, согтууруулах ундаа худалдан авах тендер зарласан зэрэг төрийн мөнгөнөөс “идэж, уусан”, олон баримтыг энд дурдаад илүүц биз.
Гэтэл улсын мөнгө идсэн хэмээн Х.Бадамсүрэнд албан тушаалаас нь буулгаж, хатуу хариуцлага тооцох нь битгий хэл “Амжилтандаа бардсандаа тансагласан зүйл байгаа. Засгийн газраас хоёр удаа сануулсан” хэмээн “цээжээрээ хамгаалаад” өнгөрч байна. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт үйлдвэр” энэ онд нэг их наяд төгрөг давсан татвар улсад төлсөн учраас Х.Бадамсүрэн болон тус үйлдвэрийн удирдлагууд тансаглаж болно гэдгийг Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй төрийн томчууд “хүлээн зөвшөөрч” байна гэсэн үг. Түүний “Эрдэнэт үйлдвэр”-т “шударга ёс тогтооно” хэмээх удаа дараагийн мэдэгдэл бодит байдал дээр ингэж хэрэгжиж байна. Нэг ёсондоо Х.Бадамсүрэнгийн хэрээс хэтэрсэн тансаглалын баримтууд “Эрдэнэт” үйлдвэрийг МАН-ын бүлэглэлд бүр мөсөн өгөх шалтаг болчих шиг боллоо. Ингэснээр МАН, тэр дундаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн анхнаасаа хүсэж байсан Ерөнхийлөгчийн сонгууль бүрэн утгаараа “эхлэв” бололтой.
| Л.Оюун-Эрдэнэ, Х.Бадамсүрэн нарын бүлэглэл У.ХҮРЭЛСҮХТЭЙ эвлэрч, “Эрдэнэт” үйлдвэрийг мэдэлд нь өглөө |
|
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТЫН “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМ ҮНДЭСНИЙ НОМЫН БАЯРЫН ТЭРГҮҮН ШАГНАЛ "МЭРГЭН НОМ ЦОМ"-ЫН ЭЗЭН БОЛЛОО
2026-09-19 12:00:01
Дэлхийн аваргыг төрүүлэн гаргасан У.Ханд С.Түмэндэмбэрэл багш нар талархлаа илэрхийлэв
2026-09-19 11:06:06
Монголын пара шатарчид Энэтхэгийн багийг хожлоо
2026-09-19 09:57:12
Монгол, Сингапурын нүүрстөрөгчийн зах зээлийн талаар санал солилцов
2026-09-19 08:06:08
Өсвөрийн боксчид “Монгол туургатан” олон улсын наадмыг зорив
2026-09-19 07:58:51
Иогчдын холбооныхон Элчин сайд Атул Малхари Готсурветэй уулзав
2026-09-19 07:41:18
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас уртасна
2026-09-19 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-19 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-19 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |