Хүчирхийлэл үйлдсэн гэх ламхай нарт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр болсон. Тодруулбал, ламхай нарын хэрэгт холбогдсон таван хүүхдийн дөрөвт хилийн хориг тавьж, нэг хүүхдийг 30 хоногоор цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм. Хэргийг эргэн сануулахад өнгөрсөн зургаадугаар сард Гандантэгчэнлин хийдэд шавилан суралцаж байсан нэр бүхий ламхай нар бэлгийн хүчирхийлэлд өртсөн болох нь шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлтээр нотлогдсон байдаг. Тус хэргийг ЦЕГ-аас шалгаж, ламхай нарыг яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад долоодугаар сарын 19-нд ирүүлсэн байдаг.
Тухайн хэрэг болдог өдөр хүү минь залгаад “Ээж хүрээд ир. Багш дуудаад байна” гэхээр нь яваад очтол ийм аймшигтай зүйл болсон байсан. Хүүгийн минь хажууд байсан Б гэх хүүхэд хэлэхдээ “Бид дөрөв хоносон. Гэтэл Ш гэх хүүхэд танай хүүхдийн ор руу хүчээр шээгээд, хөнжил гудсыг нь өөрийнхөө ор руу аваад, хамт унтуулах нэрээр хүүг чинь хүчирхийлж эхэлсэн” гэсэн. Би болсон бүх явдлыг сонсчихоод багш нарт нь хэлсэн. Гэтэл багш нь “Зүгээр дуугай хувцсаа аваад яв” гээд хүүхдийн маань эд хэрэгслийг хонгил руу гаргаж шидсэн. Надад үнэхээр хэцүү байсан. Арга бараад би цагдаа дуудаж, тэмдэглүүлсэн. Ш гэх хүүхэдтэй уулзахад “Эгч ээ, би шээсэн нь үнэн. Манай ээж өвчтэй учраас би энд байдаг. Би угаалгын нунтаг, савангийн мөнгийг нь өгье” гээд гуйгаад байсан. Би эх хүн учраас тэр хүүхдийг ойлгож, өрөвдсөн. Яг үнэндээ анхандаа хүчирхийлчихсэн гэж ойлгож чадахгүй, оронд нь шээгээд, дээрэлхсэн гэж бодсон. Гэтэл хүчирхийлсэн нь үнэн болж таарсан. Үнэхээр аймшигтай байна. Миний хүүгийн сэтгэл санаа маш хүнд байсан. Миний хүүг ийм болгосонд маш их гомдолтой байна. Гандангийн байгууллага өөрсдийгөө өмөөрч, мэдээлэл хийсээр байна. Гандантэгчилэн хийд бидэн рүү эргэж холбогдоогүй. Харин ч хүүхдэд маань сэтгэл санааны дарамтад оруулж байгаа. Миний хүүхэд хэнд ч итгэх итгэлгүй болоод байгаа. Миний хүү дэлгүүр ч орж чадахгүй, хоолоо хүртэл халбагдуулж идэж байна. Үүнээс улбаатайгаар СЭМҮТ-д эмчлүүлж, сэтгэл зүйн зөвлөгөө авахаар очиход нь гадны нөлөөтэй мансууруулах эм, тариа хийсэн. Би хүүгээ эргэхээр гурван удаа очиход хүүхдээ харж, уулзаж чадаагүй, сүүлийн удаа очиход хүүхэд маань мансуурсан байдалтай байсан. Юу ч мэдрэхгүй, хачин байсан. Тэгээд би “Миний хүүхдэд юу хийчих вэ” гээд хүүгийнхээ зургийг дартал СЭМҮТ-ийн таван эмч, сувилагч намайг зодож, маш хүнд гэмтэл учруулсан. Миний эрүүл мэнд маш их хохирсон. Ийм нөхцөл байдалд ороход намайг элдвээр хэлж, дайрч, хүн сэтгэлгүй хандаж байгаад маш их гомдож байна. Хүмүүс намайг худлаа ярьсан гэж байгаа ч шүүх нь шийдвэр гаргаж, хүүхдийг минь хүчирхийлсэн нь тогтоогдлоо.Хүний эрхийн үндэсний төв хэний талд ажиллаад байгааг мэдмээр байна, би хувьдаа хардаж байгаа. Над руу нэг ч яриагүй, хүүхдэд минь анхаараагүй” гэлээ.
| Хүчирхийлүүлсэн гэх ламхайн ээж: Хүүг минь эмчлэх нэрээр СЭМҮТ-ийнхөн мансууруулж, эмч нар намайг зодож, гандангийнхан өөрсдийгөө өмөөрч байна |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |