Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж дахиад АТГ-д дуудагджээ. Энэ тухайгаа энэ сарын 3-нд өөрийн твиттер хуудаснаа жиргэсэн байна. Түүнийг үүнээс өмнө өнгөрсөн хоёрдугаар сард АТГ-д дуудаж байсан юм. Тэрбээр “Зангиагаа засаад, гутлаа тослоод очно” гэдгээ мэдэгдэж байв. Харин энэ удаад тэр маскаа зүүгээд АТГ-д очжээ. Хөл хорионы энэ үед АТГ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яаран дуудах ямар шалтгаан байв.
Сүүлийн үед Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Ерөнхийлөгч улс төрийн хоригдол хэмээн нэрлэгдээд буй 14 хүнд уучлал үзүүлэх ёстой” хэмээн ярьж, бичиж ард түмний анхаарлыг өөртөө татахыг оролдох болсон. Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан “Бүрэн эрхийнхээ хүрээнд улс төрийн хоригдол болох 14 хүнд уучлал үзүүл” хэмээн бичиж байсан. Өчигдөрхөн “Арван дөрөв” хэмээх нийтлэлдээ Ерөнхий сайд асан М.Энхсайхан, С.Баяр тэргүүтэй хүмүүсийг Монголын төр хэлмэгдүүлж байгаа тухай бичиж, олон нийтэд хүргээд буй. Мөн “Баттулга аа, Монголд хэрэгтэй бол чиний “Арван тав” болоход би бэлэн шүү” гэсэн нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид битүүхэн айдас байгааг, одоо шалгагдаж байгаа асуудал нь нэлээд хүндэрч болзошгүй байгааг илэрхийлж байж мэднэ.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж дахиад АТГ-д дуудагджээ
Тиймээс Ц.Элбэгдорж “Ардчилсан оронд улс төрийн хоригдол байх учиргүй” хэмээн олон нийтэд сануулж, арван дөрвөн хүнийг цагаатгах ёстой гэсэн байр суурийг тууштайгаар илэрхийлж байж болох. Үүний цаана өөрийгөө ч гэсэн улс төрийн хоригдол болох ёсгүй гэсэн агуулгыг нягт шигтгээд байгаагаас харвал түүнтэй холбоотой хэрэг удахгүй прокурорт шилжих бололтой.
| Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн “АЙДАС” |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |