Монголын шүүхийн байгууллагын нэр хүнд шороотой хутгалдаж, шүүгчид нь авлига, хээл хахууль, томоохон хэргүүдийн “зохицуулагч”-аар ажилладаг болсон гэх баримтууд хаа сайгүй бий. Сүүлийн жил гаруйн хугацаанд энэ байдал нь улам бүр ил болж, улс төрийн томоохон гэмт хэрэгтнүүдийг ялласан нэртэй хэд хоног саатуулах байранд “саатуулж” байгаад, өгсөн ялаа багасгадаг, заримыг нь бүр “Бид маш буруу шүүжээ, таныг. Ялыг нь хүчингүй болголоо шүү” гэх шиг ялаас чөлөөлж, торгоод өнгөрдөг боллоо. Нэг үгээр бол шүүхийн байгууллагад ажиллаж буй жирийн албан хаагчдын ажил үнэгүйдэж, мөнгө л байвал нүдээ ухаад өгөхөөс буцахгүй хүмүүсээр хүрээгээ тэлсээр байна. Үүний тод жишээ нь, Төрийн өндөр албан тушаалтнууд татвар төлөгчдийн мөнгийг хувьдаа завших, албан тушаалаа урвуулан ашиглаж, улс оронд ноцтой хохирол учруулсан хэргээр ял сонсдог ч ихэнхдээ эрүүл мэндийн шалтгаанаар суллагдаж, эсвэл Давж заалдах шатны шүүхээр хэргээс мултардаг боллоо. Өнөөдрийн байдлаар төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсээс Ерөнхий сайд асан С.Баяр, Ж.Эрдэнэбат, Сангийн сайд асан С.Баярцогт, Б.Болор, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, Д.Эрдэнэбат, Д.Дамба-Очир, Г.Солтан, М.Энхсайхан нарын хүмүүс ял эдэлж буй. Эдгээрээс Давж заалдах шатны шүүхээр ялаа бууруулсан хэд хэдэн хүн бий.
Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа Нийгмийн даатгалын санг “цөлмөж”, татвар төлөгчдийн 340 гаруй тэрбум төгрөгийг зувчуулсан гэх хэргээр Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2.6 жилийн хорих ял сонссон. Түүнийг нийтийн албанд ажиллах эрхийг нь зургаан жилээр хассан байдаг. Гэвч өнгөрсөн аравдугаар сарын 22-нд Давж заалдах шатны шүүхээс түүнд оноосон 2.6 жилийн хорих ялыг хүчингүй болгож,40 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргаж сулласан билээ.
Түүнчлэн Б.Батзориг нь ХХАХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа ЖДҮ хөгжүүлэх сангаас өөрийн хамаарал бүхий компанид гурван тэрбум төгрөгийн зээл авч, 8.6 тэрбум төгрөг бусдад хууль бусаар олгосон гэм буруутайд тооцогдсон. Тухайн үед УИХ-ын гишүүнээсээ татгалзан шүүгдэж байсан ч нийтийн албанд томилогдох эрхээ таван жилээр хасуулж, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгүүлээд өнгөрсөн. Энэ мэт татвар төлөгчдийн мөнгийг хувьдаа завшсан хүмүүс шүүхийн шатанд очмогцоо хэдэн сая төгрөгөөр торгуулсан болоод л өнгөрдөг нь нууц биш. Гэтэл 50 мянган төгрөг хулгайлсан энгийн иргэн шоронд хэдэн жил тарчилж, хоногийн хоолоо олох гэж хулгайн хэрэгт холбогдсон иргэнд хууль хатуу ханддаг шударга бус нийгэмд амьдарч байна
Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Улс төрийн хоригдол 14 хүнд уучлал үзүүл” хэмээн одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан цахим хуудаснаа жиргэсэн байдаг. Үүнтэй зэрэгцэн “улс төрийн хоригдол” хэмээн нэрлэгдээд буй Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нарт холбогдох хэргийн шүүх хурал Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хуралд болж, тэдний ялыг бууруулсан байдаг. Магадгүй Ерөнхийлөгч Х.Баттулга уучлал үзүүлбэл ирэх жилийн Ардын хувьсгалын 100 жилээр тэд энгийн иргэдийн эгнээнд шилжих нь. Түүнчлэн С.Баяр болон хамт шүүгдэж буй Ч.Давааням нарын биеийн байдал тааруухан байгаа гэх мэдээлэл цацагдах болсон. Шүүх хурлын маргааш нь Ч.Даваанямыг өвчний улмаас “нас барсан” гэх худал мэдээлэл сошиал орчинд цацагдсан билээ. Энэ нь “эрүүл мэндийн шалтгаанаар суллах нь” гэсэн хардлагыг ч олон нийтэд төрүүлжээ.
Хэргийг сануулбал, Ерөнхий сайд асан С.Баярыг Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын Засгийн газрын 2009 оны аравдугаар сарын 6-ны өдрийн “Гарын үсэг зурах эрх олгох тухай” 308 дугаартай тогтоолоор стратегийн орд болох Оюутолгой төслийн хүрээнд “Айвенхоу Майнз Монголия Инк”, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компаниудтай хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэх эрхийг нэр бүхий Засгийн газрын гишүүдэд олгож, мөн өндөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нөхцөл бүрдүүлсэн гэх үндэслэлээр таван жилийн хорих ял оноосон.
Харин "Петровис трейдинг” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ч.Даваанямыг Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баярын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад бий болгосон давуу байдлаас үүссэн хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдалсан гэх үндэслэлээр хоёр жилийн хорих ял оноосон юм. Харин Давж заалдах шатны шүүхээс Ерөнхий сайд асан С.Баярт оноосон таван жилийн хорих ялыг өөрчлөн хоёр жил зургаан сар, Ч.Даваанямд оноосон хоёр жил хорих ялыг нэг жил болгон тус, тус бууруулсан байна.
Сангийн сайд асан С.Баярцогтын тухайд Давж заалдах шатны шүүхээр түүнд оноосон оноосон арван жилийн ялыг 4.8 жил болгон бууруулсан. С.Баярцогтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийхдээ албан тушаалын байдлаа урвуулан Монгол улсад хүнд хор уршиг учруулсан гэж үзэн арван жил хорих ял оноосон. Харин Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт оноогоод байсан дөрвөн жилийн ялыг нэг жил гурван сар болгон өөрчилсөн бол Б.Ариунсан, Б.Бадрал нарт оногдуулсан 1.6 жилийн хорих ялыг нэг жил болгон тус тус бууруулаад байна.
Сүүлийн жил гаруйн хугацаанд энэ байдал нь улам бүр ил болж, улс төрийн томоохон гэмт хэрэгтнүүдийг ялласан нэртэй хэд хоног саатуулах байранд “саатуулж” байгаад, өгсөн ялаа багасгадаг, заримыг нь бүр “Бид маш буруу шүүжээ, таныг. Ялыг нь хүчингүй болголоо шүү” гэх шиг ялаас чөлөөлж, торгоод өнгөрдөг боллоо
Шүүх зөвхөн УЛСТӨРЧДӨД ЗОРИУЛЖ ЯЛ ХӨНГӨЛДӨГ болжээ |
|
2025-02-05 14:51:17
2025-02-05 14:44:05
2025-02-05 14:12:33
2025-02-05 12:58:45
2025-02-05 12:05:52
2025-02-05 10:42:29
2025-02-05 10:41:42
2025-02-05 10:36:02
2025-02-05 10:00:00
2025-02-05 09:53:41
2025-02-05 09:35:59
2025-02-05 09:13:00
2025-02-05 08:36:36
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 06:00:00
2025-02-04 16:37:18
2025-02-04 16:05:43
2025-02-04 15:49:12
2025-02-04 15:44:23
2025-02-04 15:40:52
2025-02-04 15:27:54
2025-02-04 14:05:37
2025-02-04 13:47:16
2025-02-04 13:29:04
2025-02-04 12:27:23
2025-02-04 12:17:34
2025-02-04 11:48:11
2025-02-04 11:36:26
2025-02-04 11:17:30
2025-02-04 11:16:42
2025-02-04 10:28:30
2025-02-04 10:18:23
2025-02-04 09:44:30
2025-02-04 09:37:51
2025-02-04 08:48:33
2025-02-04 08:40:53
2025-02-04 07:20:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |