Англи хэлийг Монгол Улсын үндсэн гадаад хэл болгон хуульчилж, ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангиас эхлэн заах тухай Төрийн ордонд ч, ордны гадна ч идэвхтэй өрнөж байна. Уг асуудалд иргэд байр сууриа илэрхийлэхдээ “Хүүхэд багаасаа англи хэл сураад эхлэх юм бол эх хэлээ мартаж, хаях дээрээ тулна” гэж байна. Нөгөөтээгүүр “Нэгэнт л эх орон, эх хэл нь болсон хойно хүүхдүүд монгол, англи хэлийг хамт сурах бүрэн боломжтой” хэмээж байх аж. Гэсэн ч англи хэлийг ерөнхий боловсролын сургуулийн бага ангиас эхлэн заах тухай асуудал хамгийн их шүүмжлэлд өртөж байгаад гайхаж байна. Зөвхөн Монголын гэлтгүй дэлхийн үндсэн хэл болсон англи хэлийг зөвхөн хөрөнгөтнүүдийн хүүхдүүд бус борчуудын хүүхэд ч сурч, гадаадын том сургуульд тэнцэж, боловсрол эзэмших боломжийг олгохын тулд нэгдүгээр ангиас нь эхлэн заах нь зөв.
.jpg)
Англи хэлийг дэлхийн ерөнхий хэл гэж нэрлэж болно. Дэлхийн технологи, шинжлэх ухаан, бизнес, эдийн засаг, худалдааны салбараас эхлээд хүн хоорондын харилцаа ч англи хэл дээр тогтож буй. Өөр жишээ дурдвал, интернэт сүлжээнд байдаг мэдээллүүдийн дийлэнх нь англи дээр бий. Тиймээс ч өнөө үед англи хэлийг “Ямар ач холбогдолтой вэ” гэдэг асуулт хэрэггүй байх.

Харин цахим сүлжээнд, иргэдийн дунд англи хэлийг бага ангиас нь эхлэн заахыг эсэргүүцэж байгаа гол шалтгаан нь “Эх хэлээ орхигдуулна” гэх айдас. Хүн бүрд “Өв соёл, эх хэлээ үр хүүхэд минь мартах вий” гэх айдас бий байх. Гэхдээ түүнээсээ илүү үр хүүхдээ сайн сайхан явуулж, бусад хүүхдийн ч гадаадын том том сургуульд сурдаг боломжийг олгох нь илүүтэй болов уу.
БШУ-ы сайд Л.Энх-Амгалан англи хэлийг ерөнхий боловсролын сургуулийн бага ангиас заах асуудалд “Хэлний түвшин тааруу учир ерөнхий боловсролын сургуульд англи хэл сурсан хүүхдүүд гаднын сургуульд тэнцэх нь ч бага байдаг” талаар онцолсон. Тэгвэл Монголд дундаж түвшин нь тааруу байдаг англи хэлийг бага наснаас нь эхлэн заавал бусдын хүүхдэд олддог боломж ч борчуудын хүүхдэд олддог болохыг ойлгох хэрэгтэй.

Хүүхэд ерөнхий боловсролын сургуульд зургаан настайгаасаа эхлэн суралцаж байгаа. Зургаан настай хүүхэд өв соёл, эх хэлээрээ зургаан жил сэтгэсэн монгол хүн болсон байна. Тиймээс хүүхэд зургаан наснаасаа эхлэн англи хэл үзэхэд ирээдүйд эх хэлээ алдах, тусгаар тогтнолын баталгаа үгүй болох зэрэг “сүржин” юм юу ч болохгүй л болов уу. Эх хэлтэйгээ хамт гадаад хэл сурлаа гээд эх хэлээ мартахгүй. Харин ч хоёр хэлд нэгэн зэрэг төвлөрч, хоёуланд нь жигд сайн болох ч боломж бий. Тиймээс бид ирээдүй хойчдоо бусдад олддог боломжийг олгохын тулд нэгдүгээр ангиас нь англи хэл зааж, сургах нь зөв.
| БОРЧУУДЫН ХҮҮХДЭД Ч БУСАДТАЙ ИЖИЛ АНГЛИ ХЭЛ СУРАХ БОЛОМЖ ОЛГОХЫН ТУЛД НЭГДҮГЭЭР АНГИАС ЗААХ НЬ ЗӨВ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |