УИХ энэ долоо хоногтоо багтаж нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх үү эсвэл авч үлдэх үү гэдгээ шийднэ. УИХ-ын гишүүд дунд “Манай намын ч төдийгүй өөр намын гишүүдийг хэт их харлуулж гэмт хэрэгтэн юм шиг ойлголт төрүүлэх ажиллагаа сүүлийн хэдэн сар хийгдлээ. Уг нь “Ус, тос хоёрыг нь ялгана” гэдэг шиг гэмт хэрэгтэн, улс эх орныхоо эрх ашгийн төлөө зүтгэж байсан УИХ-ын гишүүдээ ялгаж салгамаар байна. Зөв шийдвэр гаргах гэхээр намаасаа төдийгүй улс эх орноосоо урвачихсан юм шиг нэр зүүчих гээд яасан хэцүү юм бэ” гэх яриа өрнөжээ. Угтаа бол бусдыг хэлмэгдүүлчихгүй үнэн зөв шийдвэр гаргах гээд УИХ-ын гишүүд хаалганы цаана яриад л байгаа юм билээ. Гэвч “Үнэнээр явж болдоггүй хорвоо” гэдэг шиг л гацаанд орчихоод байна.
Ард түмний дунд нүүрсний гэж алдаршсан хэрэг өнгөрсөн оны сүүлчээр илэрч, эсэргүүцлийн жагсаал, цуглаан, онц байдалдаа тулаад байлаа. Ингэж явсаар АТГ-аас нүүрсний хэрэгт холбогдсон 17 хүний нэрийг олон нийтэд зарласан. Харин сүүлд буюу өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээр АТГ-аас дахин УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат, А.Адъяасүрэн, Н.Наранбаатар, Ш.Раднаасад, Б.Энх-Амгалан нарын зургаан хүнийг нүүрсний хэрэгт холбогдуулан хахууль өгсөн, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, албан тушаалаа ашиглаж бусдад давуу байдал олгосон зэрэг үндэслэлээр шалгаж байгаагаа мэдэгдсэн байдаг. Улмаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат, Н.Наранбаатар нар бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан.
Монголд сүүлийн жилүүдэд орон сууцаар дамжуулан мөнгө угаах арга “шалгарч” байгаа гэнэ. Бүр холбогдох байгууллагууд мэдээлснээр нүүрсний хэргийн холбогдогчид ч уг “шалгарсан” аргыг ашиглаж, зөвхөн дотооддоо төдийгүй гадаадад орон сууц барьж, мөнгө угаасан байгаа юм. Тэр мөнгө угааж, хэмжээлшгүй баяжсан хулгайчдыг, хэлмэгдсэн гишүүдээс нь УИХ ус, тос ялгаж байгаа шиг ялгаж, илчилж өгөх үүрэгтэй. Ганц энэ үүрэг ч битгий хэл нүүрсний хэргийн хулгайчдад хариуцлага тооцох бүрэн эрх мэдэл бий. Гэхдээ гар дээр нь хэргийн үнэн байгаад ч хэнийг ч буруутгаж, хариуцлага тооцож чадахгүй байна. Одоо бүр хариуцлага тооцох манатай, нүүрсний хэргийн дараа дараагийн холбогдогч нарын нэрсийг зарлахаа больчихлоо.

Уг нь УИХ-ын гишүүдэд нүүрсний хэргийн үнэн мөний талаарх баттай баримт байгаа юм билээ. Гэсэн ч мөнгө угааж, Төрийн ордон дотроос томорсон нүүрсний жинхэнэ хулгайчдын олонх нь эрх баригч МАН-ынх болж таараад “ацан шалаа”-нд орчихоод байгаа аж. Намынхнаа барьж өгөх үү, үгүй юү дээрээ тулаад гацаанд орчихож. Бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн УИХ-ын нэр бүхий гишүүн “Би бүрэн эрхээсээ түдгэлзэхгүй” гээд гүрийсэн тухай яриа МАН-ынхны дунд байгаа юм билээ. Адилхан нүүрсний хэрэг холбогдож, мөнгө угаасан бусдаасаа түрүүлж сугараад намын төлөө туг тахиулахад бэлэн хүн шууд гарч ирээгүй нь ойлгомжтой. Гэсэн ч дарга нарын шахалт, намын бодлого гээд хэчнээн өөрийгөө өмөөрч, хамгаалсан ч арга үгүй болж бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд туг тахиулахад бэлэн болж байгаа юм байна.
УИХ хэнийг нь илчилж, хэнийг нь авч үлдэх вэ гэсэн хэцүүхэн шийдвэрийнхээ хариуг энэ долоо хоногтоо багтаан гаргана. Гаргахгүй бол “Иргэд эсэргүүцлийн жагсаал, цуглаан хийж, нүүрсний хэрэгтэй холбоотой акцууд өрнөж магад” гэсэн хардлага, айдастай байгаа. Харин УИХ одоо ямар шийдвэр гаргах нь сонин. Нүүрсний хэргийн жинхэнэ хулгайчдын баримт, үнэн гар дээр нь байгаа УИХ нэг намынхнаа барьж, хариуцлага тооцож чадах уу. Аль эсвэл нэр бүхий гишүүдээрээ туг тахиад нүүрсний хэргийг хав дараад өнгөрөөх гэж байна уу.
Дээр дурдсаны адил УИХ-д нүүрсний хэргийн жинхэнэ хулгайчдыг ялгаж, хатуу хариуцлага тооцох бүрэн эрх мэдэл бий. Зөвхөн эрх мэдлээр ч тогтохгүй одоо УИХ-ын бүх гишүүний гарт нүүрсний хэргийн бодит мэдээлэл байна. Иргэд аль болох шударга, үнэний төлөө явж, олон нийтийн дуу хоолой болно гэж итгэж, найдсан нэгнээ УИХ-ын гишүүнээр сонгодог. Гэсэн ч УИХ-ын гишүүн бүр өөр өөрийн гэсэн үзэл бодолтой. Тэр үзэл бодол нь иргэдийн дуу хоолой болох уу, сонгогдсон намынхаа нэг гишүүнийг барьж өгөх үү гэдгийг харуулна.

Улсад их хэмжээний хохирол учруулсан уг нүүрсний хэрэг зөвхөн энэ парламентын үед бус Монголын түүхэнд үлдэх том хэрэг болж байна. Энэ том хэргийн жинхэнэ буруутныг илчилж, хэлмэгдэж байгаа нэгнийг нь ялгах нь УИХ-д ирсэн сорилт болж байна. Тэдний гарт хэргийн талаарх бодит мэдээлэл, шийдвэрлэх эрх мэдэл нь бий. Харин түүхэнд үлдэх энэ шийдвэр УИХ-ын гишүүд нэг намынхнаа барьж өгч, шударга ёсны төлөө явах уу, нэр бүхий гишүүнээр туг тахиад хав дараад өнгөрөх үү гэдэг л байна.
| УИХ нүүрсний хулгайчдад хариуцлага тооцох уу, нэр бүхий гишүүдээр “туг тахиад” өнгөрөх үү |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |