• Өнөөдөр 2024-04-20

ХҮЧИРХИЙЛЭГЧ М.ЭНХБИЛЭГИЙН ТӨРСӨН АХ М.ЭРХБАЯР “800 ХЯТАДЫН ХЭРЭГ”-ЭЭС ЯЛ ЗАВШСАН УУ

2023-03-11,   27111

       -ХҮЧИРХИЙЛЭЛ, ЗАЛИЛАН ҮЙЛДСЭН М.ЭНХБИЛЭГ, МӨНГӨ УГААХ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ БҮЛЭГ БАЙГУУЛАХ ХЭРЭГ ҮЙЛДСЭН М.ЭРХБАЯР НАРЫГ ТОМЧУУД ХАМГААЛДАГ УУ-
     
      Хамтран амьдарч эмэгтэйнхээ гурван настай хүүг хүчирхийлж, сэхээнд ортол нь зодсон гэх Мягмарын Энхбилэг гэх залуу нийгмийг бухимдуулж буй. Түүгээр зогсохгүй, М.Энхбилэг гэгч нь “Хаан” банк, “Капитал” банкнаас авсан зээлээ төлөлгүй зугтсан, “Централ рийл Эстэйт” гэх үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниараа 110 иргэнийг залилж, 1.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байсан нь ил болоод буй. 
 
Тэгвэл бүлэглэж залилан үйлдсэн, шүүхийн шатанд хянагдаж байхдаа оргон зайлсан, бага насны хүүхэд хүчирхийлсэн байж болзошгүй хэргээр шалгагдаж буй М.Энхбилэгийн төрсөн ах М.Эрхбаярын тухай илүү ноцтой баримт дэлгэж байна. 
 
     М.Энхбилэгийн төрсөн ах М.Эрхбаяр гэх залуу бий. М.Эрхбаяр нь 2011 БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр Бээжин хот дахь Цинхуа Их сургуульд элсэж, 2015 онд төгссөн. Төгсөж ирээд Монголд “Монголын бизнес машинууд” ХХК, “Деадема” ХХК, “Канкри консалтинг” ХХК, “Эе пропертис” ХХК-уудыг байгуулсан. М.Эрхбаярын энэ компаниуд түүний төрсөн дүү буюу хүчирхийлэл, залилангийн хэргээр шалгагдаж буй М.Энхбилэгийн иргэний үнэмлэх дээрх “Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Туул гол гудамж, 63а байр, 12 тоот” хаяг дээр бүртгэлтэй байдгийг дурдах нь зүйтэй байх. 
     М.Эрхбаяр ийнхүү 2015 оноос хойш хувийн компаниудаа удирдаж, хажуугаар нь хадам аавынхаа “Мөнх дэвжих буян” ХХК-ийн захирлаар ажиллаж, “JCI” байгууллагын гишүүнээр элсэж, товчхондоо тун амжилттай явсан. Гэвч М.Эрхбаярын Хятадуудтай хамтарсан маш ноцтой гэмт хэрэг 2019 онд илчлэгдэж, том дуулиан дэгдсэн. Энэ бол алдарт “800 Хятадын хэрэг” юм. Хууль хяналтынхан М.Эрхбаяр болон БНХАУ-ын 14 иргэн нийлж зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулж, Хятадын 800 иргэнийг хилээр оруулж ирж, зочид буудлуудад нууцаар байршуулж, өндөр хүчин чадалтай бүхий компьютер, гар утас, сим картаар хангаж, Тайланд, Камбожийн компаниудын цахим сүлжээнд халдаж, залилан хийж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Гол асуудал нь, М.Эрхбаярын хамтрагч 14 Хятад иргэн тус бүр 9-12 жилийн ял авч, хэрэг нь хэдийнэ шийдвэрлэгдсэн. Гэтэл М.Эрхбаярын хэрэг Давж заалдах шатнаас анхан шат руу буцаагдсан гэхээс өөр мэдээлэлгүй, сошиал хаягууд нь ч хэвийн ажиллагаатай байна. Эндээс М.Эрхбаяр, М.Энхбилэг гэх ах дүү хоёрыг хэн нэгэн хууль шүүхийнхэнд нөлөөлөх замаар хамгаалдаг юм биш биз гэх хардлага гарч байгаа юм. 
 
     Эхлээд М.Эрхбаярын хэргийг эргэн сануулъя. 2019 оны аравдугаар сарын 29-30-нд шилжих шөнө цагдаа, тагнуулынхан БНХАУ-ын 800 иргэнийг Улаанбаатар хотын “Амар”, “Ориентал”, “Секрет гарден”, “Кентавр” зочид буудлуудаас дайчлан баривчилж, бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шууд дамжуулж, улс даяараа түгшүүрт автаж байлаа.  Маргааш нь тухайн үеийн ТЕГ-ын дарга Д.Гэрэл “Урд хөршийн 800 иргэнийг цахим сүлжээгээр дамжуулан залилан хийх, мөнгө угаах зорилгоор Улаанбаатар хотод авчирсан байсан. Энэ гэмт хэргийг Хятадын хоёр иргэн, Монголын нэг иргэн зохион байгуулсан нь тогтоогдсон. Бүх зүйл бидний хяналтад байгаа тул айх, сандрах зүйл байхгүй” гэж ард түмнийг тайвшруулж байв. Ингээд цагдаа, тагнуулынхан дээрх нэр бүхий зочид буудлуудаас Хятад иргэдийн гэмт хэрэгтээ ашиглаж байсан өндөр хүчин чадал бүхий 1000 компьютер, 10 мянган сим карт, гар утас хурааж авсан. Харин БНХАУ-ын 800 иргэнээс гол зохион байгуулагч 14 иргэнийг нь үлдээж, 786 иргэнийг вагонд суулгаж нутаг буцаасан байдаг. 
 
     Улмаар Нийслэлийн прокурорын газраас БНХАУ-ын иргэн Е.Т, Ж.Х нарын 14 иргэн болон Монгол Улсын иргэн М.Эрхбаяр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3.3 “Залилах”, 18.6.3 “Мөнгө угаах”, 20.3.1 “Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх”, 26.1.4.1 “Цахим мэдээлэлд хууль бусаар халдах” гэмт хэргүүдээр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Гэхдээ БНХАУ-ын 14 иргэн болон Монгол Улсын иргэн М.Эрхбаяр нарын хэргийг тусад нь шүүсэн. Хятадын 14 иргэний хэргийг 2020 оны аравдугаар сарын 21-нд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, БНХАУ-ын 14 иргэнээс Е.Т, Ж.Х нарт 12 жилийн хорих ял, бусад 12 иргэнд нь 9 жилийн хорих ял оноосон. Тухайн 14 иргэн ялаа хүлээн зөвшөөрөөгүй тул давж заалдсан бөгөөд 2021 оны гуравдугаар сарын 9-нд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх тус хэргийг хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэр буюу 9-12 жилийн хорих ялыг хэвээр үлдээсэн байдаг. 

Харин Монгол Улсын иргэн М.Эрхбаярын хэрэг хэрхсэн нь тодорхойгүй байна. Шүүхийн шийдвэрийн сангаас М.Эрхбаярын 2102000000214 дугаартай хэргийг шүүлт хийж үзэхэд 2022 оны нэгдүгээр сарын 12-нд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцсэн, 2022 оны гуравдугаар сарын 15-нд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх М.Эрхбаярын хэргийг хэлэлцэж, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан гэхээс өөр мэдээлэл одоогоор алга байна. 

Тэгвэл 9-12 жилийн ял авсан БНХАУ-ын 14 Хятад иргэнийг хавтаст хэргээс М.Эрхбаярын тухай баримтыг түүвэрлэн, ойлгомжтойгоор тайлбарлая. 
 
1. М.Эрхбаяр нь 800 Хятад иргэнд Монголоос урилга явуулж, бизнесийн ангиллын визэд хамруулж, хилээр оруулж ирэх ажлыг гардан гүйцэтгэснийг тогтоосон. Энэ талаар шүүхэд хуралд гэрч Б.Гантигмаа “ ... Би 2019 онд М.Эрхбаярын удирдлага дор ажилладаг байсан. М.Эрхбаяр надад 2019 есдүгээр сард БНХАУ-аас хүмүүс ирэх гэж байгаа, тэднийг бизнес ангиллын визээр оруулж ирэх гэж байгаа учраас чи тэдэнд урилгын бичиг илгээх ёстой гэж хэлсэн. Ингээд М.Эрхбаяр надад эхлээд 300 орчим Хятад иргэний цээж зураг, нэр өгсөн. Би Гадаад харилцааны яамны Консулын газрын вебсайтад нэвтэрч, “Монгол Мао Шин Фэнг” ХХК, “Монгол Чүн Шэн Мао” ХХК, “Мултилимэншионал интернэшнл” ХХК гэх гурван компанийн өмнөөс М.Эрхбаярын надад өгсөн Хятадад иргэдийн цээж зураг, нэрээр урилга явуулдаг байсан. Учир нь “Монгол Мао Шин Фэнг” ХХК, “Монгол Чүн Шэн Мао” ХХК, “Мултилимэншионал интернэшнл” ХХК гэх гурван компани Хятад хүмүүсийн нэр дээр байдаг ч тамга, тэмдэг нь М.Эрхбаярт байдаг байсан. Би өдөрт нэг компани дээр 1-9 хүний урилга явуулдаг байсан” гэж мэдүүлжээ. 
 
2. М.Эрхбаяр хилээр орж ирсэн 800 Хятад иргэнийг Улаанбаатар хотын дөрвөн зочид буудалд хуваан байршуулах ажлыг гардан гүйцэтгэснийг тогтоосон. Энэ талаар шүүх хуралдаанд прокуророос “БНХАУ-ын иргэн Ж.Х, Е.Т нар нь Монгол Улсын иргэн М.Эрхбаяртай бүлэглэж, 2019 оны есдүгээр сараас 2019 оны аравдугаар сарын 29-нийг хүртэл хугацаанд  230 хүнийг “Амар” зочид буудалд, 20 хүнийг “Секрет гарден” зочид буудалд, 84 хүнийг “Кентавр” зочид буудал, 264 хүнийг “Ориентал” зочид буудалд тус тус байрлуулсан” гэжээ. Мөн 200 Хятад иргэний байрлаж байсан “Амар” зочид буудлын захирал, “Ноён капитал” ХХК-ийн Ерөнхий захирал О.Намжинбаатар “Манай зочид буудалд онлайн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэж “Канкри консалтинг” гэдэг компани бидэнтэй гэрээ байгуулсан. “Канкри консалтинг” компанийн захирал гээд Монгол залуу гэрээ байгуулаад, манай зочид буудлын 4-12 давхрыг түрээсэлсэн. Бид нэгэнт түрээсийн гэрээ байгуулаад, буудлынхаа 4-12 давхрыг хүлээлгээд өгчихсөн учраас тэнд ямар үйл ажиллагаа явуулж байгааг нь мэдээгүй, гэрээний хүрээнд хөндлөнгөөс хянах ч эрхгүй байсан” гэжээ. 800 Хятад иргэнийг байрлуулахаар зочид буудлуудтай түрээсийн гэрээ байгуулсан “Канкри консалтинг” ХХК нь М.Энхбаярын нэр дээр байдаг, түүний компани юм. 
 
3. М.Эрхбаяр 800 Хятад иргэнд өөрийнхөө “Канкри консалтинг” ХХК, хадам аавынхаа “Мөнх дэвжих буян” ХХК-ийн нэр дээр “Жи мобайл” ХХК-иас 2019 оны аравдугаар сарын 10-наас 28-нийг хүртэл хугацаанд 8100 ширхэг сим карт худалдаж авч өгсөн нь тогтоогдсон. 
Тайлбар: 14 Хятад иргэний хавтас хэрэгт авагдсан баримт
Тайлбар: "Канкри консалтинг" ХХК-ийг Мягмарын Эрхбаяр эзэмшдэг тухай баримт, Улсын бүртгэлийн сан
4. М.Эрхбаяр 800 Хятад иргэнийг хилээр оруулж ирж, зочид буудлуудад байрлуулж, компьютер, гар утас, сим картаар хангасныхаа дараа цахим залилангийн хэрэгт нь ч хамтран оролцсон нь тогтоогдсон. Энэ талаар шүүх хуралдаанд прокуророос “БНХАУ-ын иргэн Е.Т, Ж.Х бүлэглэн 2019 оны есдүгээр сарын 27-нд Улаанбаатар хотоос Тайландын Вант улсын “Стар петролиум Репинг паблик компани лимитэд” компанийн АНУ-ын “Шеврон Юү Эс Эй Инк” гэх шатахуун үйлдвэрлэгч компанитай харилцаж байсан цахим шууданд халдсан. Улмаар “Шеврон Юү Эс Эй Инк” компанийн өмнөөс “Стар петролиум Репинг паблик компани лимитэд” компани руу хуурамч төлбөрийн нэхэмжлэл илгээсэн. Энэ хуурамч төлбөрийн нэхэмжлэлээрээ “Стар петролиум Репинг паблик компани лимитэд” компаниас 22.3 сая ам.доллар буюу 59.7 тэрбум төгрөг залилсан. БНХАУ-ын иргэн Е.Т, Ж.Х нар энэ мөнгөө угааж, хууль ёсны мөнгө болгож харагдуулахын тулд Монгол Улсын иргэн М.Эрхбаяртай бүлэглэж 3.4 тэрбум төгрөгийг Монгол Улсад үүсгэн байгуулсан “Мултидимэншионал интернэшнл” ХХК-ийн данс руу “Хөрөнгө оруулалт” гэх утгаар шилжүүлсэн. Энэхүү 3.4 тэрбум төгрөгийг эргэлтэд оруулж угаахын тулд Улаанбаатар хотод өөрсдийн байрлаж байсан зочид буудал, орон сууц, оффисын төлбөрийг төлж, мөн Лексус 570 автомашин хоёрыг, Ланд крузер-200 автомашин хоёрыг, Альфард автомашин гурвыг, Форд эверест автомашин нэгийг, Акуа автомашин нэгийг тус тус худалдаж авсан” гэжээ. 
Тайлбар: 14 Хятад иргэний хавтас хэрэгт авагдсан баримт
      Ийнхүү БНХАУ-ын 14 иргэнийг шүүж байх үед М.Эрхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилах, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, мөнгө угаах, цахим халдлага хийх гэмт хэрэг үйлдсэнийг гэрчүүд болон прокуророос тогтоосноо танилцуулж байжээ. Гэвч 2022 оны гуравдугаар сарын 15-ний Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хурлаас хойш М.Эрхбаярын хэргийг хэрхсэн нь тодорхойгүй болчихсон байна. Хамгийн ноцтой нь, М.Эрхбаярын өөрийнх нь сошиал хуудсууд одоог хүртэл өдөр тутмын хэвийн ажиллагаатай, хамгийн сүүлд найм хоногийн өмнө хадам аавынхаа “Мөнхдэвжих буян” ХХК-ийн компанийн сурталчилгааг нийтэлжээ. Сонирхуулахад, М.Эрхбаяр нь хууль хяналтынханд шалгагдаж буй “IHC” койны дэмжигч, цагдан хоригдож буй О.Мөнхжингийн “МОТ велт эдүкэйшн” академийн гишүүн юм байна. 
 
       Тэгвэл М.Эрхбаяр, М.Энхбилэг гэх ах дүү хоёрыг хэн нэгэн хууль шүүхээс хамгаалдаг юм биш биз гэсэн ноцтой асуулт гарч ирж байна. Судалж үзвэл, М.Эрхбаяр, М.Энхбилэг хоёрын аав, ээж, ах, эгч нар нь бүгд Баянхонгор аймагтаа нөлөө бүхий компанийн захирлууд, төрийн албаны дарга нар ажээ. Тухайлбал, том эгч М.Норовбанзадынх нь нөхөр Э.Сампилноров нь Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн Ахлах мөрдөн байцаагчаар ажиллаж байгаад чөлөөндөө суужээ.
Тайлбар: М.Эрхбаяр, М.Энхбилэг болон төрсөн эгч М.Норовбанзад, хүргэн ах Э.Сампилноров нар
      Товчхондоо, залилан, хүчирхийлэл үйлдсэн М.Энхбилэг, залилан, мөнгө угаах, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, цахим халдлага хийх хэрэг үйлдсэн М.Эрхбаяр ардаа том нөлөөтэй байж болзошгүй тул хэргүүд нь хэрхэн шийдэгдэхийг анхааралтай ажиглах л үлдэж байна. 
 

ХҮЧИРХИЙЛЭГЧ М.ЭНХБИЛЭГИЙН ТӨРСӨН АХ М.ЭРХБАЯР “800 ХЯТАДЫН ХЭРЭГ”-ЭЭС ЯЛ ЗАВШСАН УУ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 61
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-16 07:30:55
    Жавзаа: Энэ 2 хэргтний эгч Өлзийхишигийн нөхөр Ганхүлэг цахиуртын мөнгөний ордын уурхайн дарга …… бод2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-05 04:33:40
    MONGOLIA NEWS: Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны эцэст би баяртай байна, миний бөөрийг ($700,000 доллар) худалдаж авсан Энэтхэгийн NA HEALTH CARE-д баярлалаа. Имэйл: [email protected] Whatsapp дугаар: +19099134258
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-15 07:55:22
    Сурнаа: Энэ бичсэнээс харахад сайн амжилттай ажиллаж яваа хүний хамаатан садан байж болохгүй нь ээ?! Гайгүй яваа нэгнээ ямар нэг байдлаар муулж мэрж байдаг монголчууд ёстой өөдлөхгүй ард түмэн шүү. Бүгдээрээ ядуу, архичин, бэртэгчин байвал сэтгэл ханах улс. Энэ хүмүүсийн алдаа тусдаа. Гэтэл мөрөөрөө амьдарч яваа ах дүү хамаатан садныг нь хамтатгаж хардсан өнгөэй юм бичихдээ яадаг байнаа...! Муухай монголчууд аа гэж...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-15 07:50:13
    Сурнаа: Энэ бичсэнээс харахад сайн амжилттай ажиллаж яваа хүний хамаатан садан байж болохгүй нь ээ?! Гайгүй яваа нэгнээ ямар нэг байдлаар муулж мэрж байдаг монголчууд ёстой өөдлөхгүй ард түмэн шүү. Бүгдээрээ ядуу, архичин, бэртэгчин байвал сэтгэл ханах улс. Энэ хүмүүсийн алдаа тусдаа. Гэтэл мөрөөрөө амьдарч яваа ах дүү хамаатан садныг нь хамтатгаж хардсан өнгөэй юм бичихдээ яадаг байнаа...! Муухай монголчууд аа гэж...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-13 06:52:13
    zochin: Яачихсан гэр бүл гэхээрээ ийм байдаг байнаа!? Арай хэтэрхий юмаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-13 06:15:24
    Зочин: Энэ хоёр төрсөн ах дүү биш шдэ. Худлаа мэдээлэл байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-12 23:45:23
    Олкк: Бас л МАН аар халхавчилсан новшнууд шив дээ,иим луйвар хиицэн хулгайч гадуур чөлөөтэй явж байдаг,ХБ гээд солиороод зөв бурууг нь ч ялгахгүй зээлээ төлцөн ,зээлээрээ юм хиицэн гэмгүй хүмүүсииг 80 дотор оруулаад яллаад байгаашдээ,тэгэхэд иим хулгайчуудаа бариач МАН ы новшнууд,худлаа 5ш ,сэргэлт гэж орилоод л байдаг,ард түмнии амьдралаа хар
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-12 19:48:03
    Zochin: Ene tetgelgeer surhad ch ariin haalgaar yavsan bgaa ene heden myangan dolloroor yavuuldag buleg humuus bdgiin bnlee Hyatadiin ih surguuliudruu tegeel ardiin huuhduudiin bolomjiig haagaal shalgah heregtei
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-12 19:24:20
    Зочин: Нас биеэнд хүрсэн сураггүй болсон гэх хүн хэрэгт холбогдсон байхад яагаад хаа хамаагүй тусдаа амьдралтай хүмүүсийг хамтад нь хэвлэлээр яллаад байгаа юм бээ? Энэ хүмүүс ямарч буруугүй өөрсдөө хохирогч байвал яах уу? Хүний нэр төрд ингэж бүдүүлгээр халдаж зураг хөрөгтэй нь тавина гэдэг өөрөө хууль зөрчсөн асуудал шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-12 18:27:40
    Ямар: Ямар нэг ардаа хамгаалах хүнгүй нөхөд ийм олон ялыг завшиж чадахгүй хам хэргээр бүгдийн нь ялтан болго зандка арын нь дааж л бнадаа сайн шалгачих хүн байх боловуу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-12 18:25:13
    Иргэн: Бүгд хуулийг тоодоггүй гэмт хэрэгтэнгүүд юм байна. Хууль ямар арга хэмжээ авахийг харж байя.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-12 17:14:33
    tl: Угаасаа ах дүү хамаатан садангаараа хог новш юм бна даа энэ бүгдийг цаазаар авсан дээр цаазын ялаа сэргээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-12 15:00:28
    Зочин: Монголын төрд Монголчуудын төр биш ХКН-ын салбар МАН нам эзэн суусан гэлцдэг үнэн болж таарлаадаа. МАН намаа үхэн хатан өмөөрдөг МАНгарууд энэ нийтлэлийг уншаад нэгийг ойлгоосойдоо.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-12 14:35:48
    Иргэн: Юм учиртай дандаа ч мултарч гараад бна гэж юу байхав дээ үйлийн үрийн төлөөс л болох нь дээ тэр гэмгүй хайран хүүхэд л амьд мэнд үлдээсэй бусад нь үйлээ үүрнэ биз
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-12 14:04:21
    Hh: JCI gj ******** iin yumiig haah heregteu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-12 13:30:09
    Зочин: Хэрэг хийсэн хүнээ л бич. Хэрэгт холбоогүй хүмүүсийг худлаа харлуулахаа больж үз. Харин ч олон хүнийг ажлын байртай болгож аймагтаа олон жил их юм хийсэн мундаг хүмүүс байдаг. Манай ээж эднийд ажиллаж биднийг бүгдийг сургууль төгсгөж хоолонд хүргэсэн. Баярлаж явдаг шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-12 13:24:51
    Сс: Ялгүй үлдэх магадлалтай сурсан гарууд байна даа.үнэн хаана байнааа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-12 13:12:21
    Зочин: Гэр бүлээрээ зохион байгуулалттай гэмт этгээдүүд байна. Тэр эрхбаяр гэгчийн хэргийг дахин сэргээж шалгаач, хор орсон байнашүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-12 13:04:00
    Ард: Энэ гэр бүл тэр чигээрээ луйварчин хүн чанаргүй новшнууд байдаг шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-12 12:46:09
    Зочин: Хүүхдийн бие ямар байна тэрийг очиж сурвалжилаад хариу өг сэтгүүлчдээ. ....ер нь бүтэхгүй гарууд байна дөө гэмт хэрэгтэнгүүд сүлжээ сайтай гэж ойлгохоор байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-12 12:05:50
    Зочин : Хүүхдээ амь оруулаачээ солиотуудаа ар гэрийг нь ухаад явчихдаг юм. Дараа нь яригдаж болохгүй юу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-12 12:02:23
    Огцоруулаачээ : Занданшатар гэж бүх болохгүй юманд нэр нь орооцолдож байх юмаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-12 11:36:08
    Зочин: Мэдээж арын даадаг хамгаалалт байсан учир 800 хятадтай холбоотой ахын хэрэг шийдэгдээгүй юм байна. Энд худал нутаг ус гэж өмөөрч байгаа эргүүнүүдийг хараал идэг. Үйлийн үр гэж байдаг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-12 11:23:15
    Кк: Харах царайны алуурчид мөн бна гэр бүлээрээ муу хүмүүс удам муутай сармагчингуудыг хүний тооноос хасаж ялла бүх насаар нь хорь! Хятадын тагнуул юм бишүү ялтанг гадуур сэлгүүцээд хүүхдийн амь гасаар тоголоод явж бхд сохор цагдаа нар юу хайж бв гэр бүлээрээ хятадын тагнуулууд юм бишүү занданшатарчидах
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-12 11:20:15
    См: Яргачин төрүүлсэн ээж үхэхээс өөр арггүй болтол хүүхдүүд нь зовоодог юм бна хүний нчлх хүүг хүчирхийлж яаж чадаж бна муу хэрээний хоолыг яаж хүүхэд тамалсан яг тэр аргаар нь тамалж алья олон нийтийн өмнө шүүе хулгайч дээрэмчидийг барьж хориогүй байсаар байгаад хүний нялх зүрх амь тавих нь эцэг эх ар дүүснх нь оролцоо их бга энэ хүүрг алахгүй бол занданшатар баянхонгорбн хүчиндэгидээ таануус тэнгрийн гэсгээл хүртэнээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-12 11:07:58
    С.Батсүрэн.: Би Баянхонгор аймгийн хүн. Энэ хүмүүсийг бүгдийг нь сайн танина. Холбоо, сүлжээг бараг мэднэ. Гэхдээ энэ хүмүүсийн бичиж байгаа зүйл арай хэтэрч байна. Хэрэг тарьсан хүмүүсээ бич. Хаа хамаагүй шүүх хуулийн асуудал ч үүсээгүй зүйлийг хэтрүүлэн хэтрүүлэн бичих нь хүнлэг энэрэнгүй ёсонд үл нийцнэ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-12 11:00:38
    Зочин: Гэр бүлээрээ аймаар аан.яаж дэлхий эд нарыг даадаг бнаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-12 10:15:53
    Зочин: Манайхан туулширах юмаа. Гуч гарсан хүнийг хаана юу хийж байна гээд бүгдээрээ дагаад явдаггүй биздээ. Түвшинбаяр аварга шиг. Тэр хүүхэд зодсон хүн ялаа адилхан үүрээд явна биз, хэрэгт хамааралгүй бусад хүмүүсийг худлаа гүтгэх хуультай байдаг шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-12 10:04:08
    Saruul: Oooo sdaaaaa grj iiiim bhad Mongol Uls hogjihuuuuu.Mongol Uls maaani Buleglen gemt hereg uildsen , baga nasnii huuhediiig huchirhiiiildeg gemt heregtnuudtei , Tord bgaa UIH n gishuuud , UIH n darga ni hurtel Shuuuhteigeee niileeeed Mapajsan baihad Ene orond amid ywah batalgaa bna uuu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-12 09:55:52
    bid: Архитекторын бүлэг байгуулахсан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-12 09:49:14
    Иргэн: Монголд яг ийм ороолонгууд хүчээ авчихсан байна.Тэр хүүхэд зодож үхлүүт болгосон новшийг эрэн сурвалжлах бус зүгээр л нууж хөөн хэлэлцэх хугацааг нь хүлээж байсан нь ойлгомжтой. Мөрдөн байцаагч байгаад тэтгэвэрт гарсан этгээд бол энэ талын асуудлыг хариуцдаг байх.Гэр бүлийн мафи юм байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-12 09:48:22
    Олл: Өөөөөө Сагаад задарчихсан эрүүгийн элeмэнтүүд бна шдээ. Бүх л залилан луйвар эх орноосоо урвах хүн алах хүчиндэх зугтаах оргох дарамтлах мафи байгуулах авлига татвар гэээд хийж үзээгүй хэрэг байхгүй цуглууулга болсон ах дүү хамаатан садан хобоотон сүлбээтэн юм бна Сэтгүүлч эрнн сурвалжлага сайн бна Амжилт. 800 хужаагийн хэргээс яаж мултарсныг нь дахиж бичээрэй. Шүүхээс тэрбумын залилагч яагаад оргосон бэ. Туслах эсэл шүүгч нь мөнгө авааад явуулчихсан юм бишү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-12 09:25:45
    Зочин: Гэр бүлээрээ төрийн албаны, залилангийн, луйврын, хүчингийн, сүлжээ гэмт хэрэгтнүүд юм байна даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-12 09:25:42
    Зочин: Гэр бүлээрээ төрийн албаны, залилангийн, луйврын, хүчингийн, сүлжээ гэмт хэрэгтнүүд юм байна даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-12 09:16:49
    B: Davartsan gulugnuud uiliin ur gej bdag shuu novshnuudaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-12 09:16:39
    zandanshatar: huuhed alchaad tensen avaad garhin bnlda
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-12 09:03:59
    Эх оронгүй хулгайч нар: Гэр бүлээрээ эрүүгийн хулгайч айл юм бн Хорвоогоос хурлан зайлбал таарна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-12 08:58:02
    БАТЖАРГАЛ : Ямар нь улс донсолгосон хэрэг тариад уснаас хуурай гараад ирдэг тийм ид шидтэй байдаг байнаа арай дэндүү шүү! Энэ улсад ард түмэн хуулийнхан, шүүх, цагдаад итгэх итгэл бүүр улнаас доогуур болсон бөгөөд хүн бүр муугаар ярьдаг нь туйлын харамсалтай. Иймээс хэрэг хуучирдаггүй гэдэг үгийг бодит болгох нь энэ төрийн хуулийн үнэн чанар мөнд орших ёстой.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-12 08:58:00
    БАТЖАРГАЛ : Ямар нь улс донсолгосон хэрэг тариад уснаас хуурай гараад ирдэг тийм ид шидтэй байдаг байнаа арай дэндүү шүү! Энэ улсад ард түмэн хуулийнхан, шүүх, цагдаад итгэх итгэл бүүр улнаас доогуур болсон бөгөөд хүн бүр муугаар ярьдаг нь туйлын харамсалтай. Иймээс хэрэг хуучирдаггүй гэдэг үгийг бодит болгох нь энэ төрийн хуулийн үнэн чанар мөнд орших ёстой.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-12 08:48:36
    Zochin: Ger buleeree gemt heregten hamag muu muuhai zalilan luivar hiiheegui hereg gej algaa.Ed narig sain shalgah heregtei.Buzartsan helehiin argagui aimshgiin luivarchin ulsuud yum baiba.Shiitgeh heregtei.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-12 08:48:33
    Zochin: Ger buleeree gemt heregten hamag muu muuhai zalilan luivar hiiheegui hereg gej algaa.Ed narig sain shalgah heregtei.Buzartsan helehiin argagui aimshgiin luivarchin ulsuud yum baiba.Shiitgeh heregtei.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-12 08:22:56
    Энхсайхан: Гэр бүлээрээ гэмт хэрэг үйлдсэн баына Энхбаярын хэргийг дахин сэргээж шалгах хэрэгтэй хуулийн цоорхойгоор хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хамгаалах болов уу зандан шатар аа бид ямар ИХын даргатай юм бэ дээгүүрх ихэнх хүмүүс ямар нэгэн хэрэгт холбогдсон байх юм их хурлыг тараах хэрэгтэй нямбаатар сайдаа энэ асуудлыг анхааран шалгаж өгөөч
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-12 07:52:09
    Иргэн: Тэгвэл ах дүүсээрээ бүтэхгүй хүмүүс байх нь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-12 07:52:08
    Зочин: Энхбилэг эдний төрсөн хүүхэд нь бишшдэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-12 07:44:23
    Зочин: Хувь хүний хийсэн хэргийг хувь хүнтэй нь холбоно биз. Бусад хүмүүст ямар ч хамаагүй. Харин ч энэ гэр бүлийн хүмүүс чинь хөдөлмөрч шударга хүмүүс бдаг. Олон жилийн өмнөөс аймаг орон нутагтаа ажил хийн хөдөлмөрлөж олон хүнийг ажилтай амьдралтай болгосон буянтай хүмүүс бдаг.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-12 07:43:04
    Зочин: Гэр бүл,ах дүү төрөл саданаараа бүгд монголын эсрэг гэмт хэрэгтнүүд байхад толгойг нь илээд,дахиж том юм хийтэл нь хүлээж байж дээ.Монголын хууль дэндүү сул байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-12 07:28:15
    Иргэн: Нийгмийн аль бузар булай бүхэн ардаа том хамгаалагчтай байдаг шүү дээ УИХ-ын гишүүд гэж баг зүүсэн босоо ороолонгууд юмаа.Гай нь дуусахгүй юм байна паа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-12 05:26:58
    в: Энэ бичээд байгаа хүн энэ хэргийг Занданшатар гэж хүнтэй холбох гэж яджээ хэн ч уншсан логик алга
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-12 02:32:02
    Зочин: Э гэх 30 гарсан настай хувь хүний хийсэн гээд бгаа хэргийг яагаад хамаатан садан гэх хаа хамаагүй хүмүүстэй холбож нийтээр нь яллаад бгаа юм бэ? Ингэж болохгүй биздээ. Хүн гүтгэх хуультай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-12 02:26:58
    Ц.Нарантуяа: Улсын их хурлын дарга Занданшатар!!! Хөгийн хөгийн хүн хог байна даа???цагаандаа гарсан их хурлын дарга холбоотой болоод ...хүн хогууд даварч нялах үрсийг тарчлааж бахаа хангаж хот дотор орогнож явах шивлээ???
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-12 00:55:30
    Ffff: Pisdaaa bayanhongoriiin mafiiiinhniiii. hamgaalaltad bdg gemt heregtnuuud bshdeeee. Shuuuh yaagaaad ene huniiig yal zavshuuulav?????? АТГ болон ШҮҮХ бас ПРОКУРОРООООС сэтгүүүлч тайлбар авч өгнө үүү ¡¡¡¡??????!!!!!@@
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-12 00:42:07
    1: Залилан ЛУЙВРААР ДАГИНАЦАГ ГЭР БҮЛ ЮМ БНА. ЕР нь дээгүүрээ маф сүлжээ нүүрэлжээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-12 00:36:52
    Иргэн: энэ нөлөө бүхий хүмүүс тэдний хүрээлэл хама садан гээд гахайны үгэр шиг их юм гарна. Дуус дуус . Монголд ер нь маш том хонгил үүсжээ үнэг хэлж дугарсан но г илчлэх гэсэн гэмгүй нэгнийг шууд хонгилруугаа чирдэг мөнх эрдэнээс эхлээд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-12 00:36:04
    Mj: Ene ah duu 2 Mongoloos delhiigees ********.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-12 00:19:31
    Зочин: Улсаа зарж чадсан ах дүүс хүүхэд хүчиндэх юу ч биш юм байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-12 00:11:03
    Зочин: Ямар муухай гэр бүл, гутамшигтай бузар ах дүү нар вэ. Энэ гэр бүл үйлийн үрээ эдэлнээ, Занданшатар гэж ээрч муурсан салгалсан новш муу юмандаа сайн. Эх орноо худалдаж, мөнгөний зах зээлд цахим халдлага зохион байгуулсан бузар шуналт ах Эрхбаяр, улаан махны ороо орсон нялхсыг бузарлагч тамлан яргалагч дүү Энхбилэг нарыг хаацайлан хамгаалахыг харнаа, салга чөтгөр өө. Эрхбаярын хэргийг дахин шалгуулах, сэргээх асуудлыг дүүгийн хэрэгтэй нь хамт шийдүүлэх ажлыг энэ хаврын тэмцэл болгож зохион байгуулнаа Занданшатар аа. Бузруудыг шоронд хатаах ёстой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-12 00:10:56
    Uugii: Uiluun ur hezee ch haalga anduurddagguu gj enedee. 3nastai huugeer damjuulj tsaanaas n burhan buh uiliig chin ilchilj bgn. Gemt heregiig hun zugeer ch neg uilddeggui bh.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-12 00:04:51
    Зочин: Тэгж л таарна луйварчингууд.Заэданшатар гэмгүй царайлаад ойр дотныхоо ийм шаарнуудыг төрийн албаар дүүрэн шахсан. Энэ хүмүүст хууль үйлчилдэггүй.ичиж айхаа ч больсон. Их хурал, Төрийн ордоноор дүүрэн Баянхонгорын луйварчид бн. Хуулиас гадуур, албан тушаал гаргаадд авсан бүх хүмүүсийг нь хөөж явуул!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-11 23:57:40
    Зочин: Баянхонгорт цагдаагийн дарга байсан хурандаа нилээн холбоотой байж магадгүйдээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-11 23:51:01
    Zochin: Onigoonuud icheesei
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-11 23:50:00
    Zochin: Buzarnuudaa bugdeeree zandanshatar ch adilhN buzar novshnuudiig bugdiig delhiugees zailuulval raarna
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188