Сүүлийн өдрүүдэд “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн чих амар суугаа биз. Учир нь, коронавирусийн халдвар дотоодод алдагдсантай холбогдуулан бүх хүний анхаарал үүнд төвлөрч байна. Засгийн газар Х.Бадамсүрэнд хариуцлага тооцох нь битгий хэл өмнөх ажлаа хүчрэхгүй шахам ажиллаж байна. Гэхдээ Төрийн өмчит үйлдвэрийн мөнгөөр охиныхоо сургалтын төлбөр болох 100 гаруй сая төгрөгийг төлсөн гэх “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнгийн хэргийг ингээд өнгөрөөж болохгүй.
Тус үйлдвэрийн Шилэн дансны мэдээллээр Х.Бадамсүрэн нь хувийн орон сууцаа тохижуулсан, хагас тэрбумын үнэтэй автомашин, мөнгөн аяга, массажны сандал, уран зураг худалдаж авсан гээд тэрбум, тэрбумаар тоологдох хөрөнгийг хувьдаа хэрэглэсэн нь ил болоод байгаа. Энэхүү хууль бус үйлдэлдээ Монголын ард түмнээс, уучлал гуйхын оронд өөрийгөө магтуулсан нийтлэл захиалгаар бичүүлж, нэр бүхий өдөр тутмын сонинуудад нийтлүүлээд авсан.
Түүнчлэн “Эрдэнэт” үйлдвэрийн мөнгийг Х.Бадамсүрэн захирал нь ганцаараа хувьдаа ашигладаггүй нь Шилэн дансны мэдээллээр ил болсон. Тухайлбал, Тамгын газрын дарга Д.Баярболд, Тэргүүлэх менежер Н.Энхбаатар нар “Эрдэнэт” үйлдвэрийн мөнгөөр сар бүр өндөр үнэтэй орон сууцны түрээсээ төлүүлдэг баримт байна. Ингэхдээ сар бүр 6-12 сая төгрөгийг БЭЛНЭЭР авч байсан нь анхаарал татаж байгаа юм.
Хамгийн сүүлд “Эрдэнэт” үйлдвэрийнхэн согтууруулах ундаа худалдаж авах тендер зарлагдсан нь асуудал дагуулаад байсан билээ. Төрийн өмчит үйлдвэрийн мөнгийг ийн дур зоргоороо үрэн таран хийж байгаа энэ мэт үйлдлийг ингээд өнгөрөөж болох уу, Ерөнхий сайд аа. Хэдийгээр цар тахлын халдвар нэмэгдэж, Засгийн газар завгүй ажиллаж байгаа ч улс орны эдийн засаг, мөнгө төгрөгтэй холбоотой энэ мэт хууль бус үйлдлүүдэд цаг тухайд нь хариуцлага тооцох ёстой.
| “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн хэргийг ингээд өнгөрөөх үү |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |