Монгол Улсын Засгийн газар иргэддээ “чихэр” долоолгоод гурван жилийн нүүр үзэх гэж байна. Учир нь, 2018 оны нэгдүгээр сард Засгийн газар хуралдаж “Эрдэнэт” үйлдвэрийн 10 хувийг иргэдэд эзэмшүүлэх шийдвэр гаргасан байдаг. Ингээд УИХ-аар батлуулсны дараа “Эрдэнэт” үйлдвэрийн хувьцааг иргэдэд ямар нөхцлөөр, хэдий хугацаанд олгох зэргийг Засгийн газраас журам гаргаж зохицуулна хэмээж байсан. Тухайн үед Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Г.Занданшатар Засгийн газрын хуралдааны мэдээллийг олон нийтэд танилцуулж байв.
Мөн Засгийн газрын сайд Ч.Хүрэлбаатар, Д.Сумъяабазар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаар ажиллаж байсан Ц.Ням-Осор нарт санал боловсруулах үүрэг өгч байсан юм. Үүний дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх ““Эрдэнэт” үйлдвэрийн ашиг шимээс Монголын иргэд хүртэх ёстой. Иймд Засгийн газар хуралдаж хувьцаат компани болгох, тодорхой хувийг нийт иргэддээ хувьцаа болгон эзэмшүүлэхээр шийдлээ. “Эрдэнэт” үйлдвэр цаашид олон жил Монгол Улсад, нийт ард иргэдэд өгөөжөө өгнө гэдэгт итгэж байна" хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэж байсан нь одоо ч бий.
Мөн тухайн үед Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргаар ажиллаж байсан Ц.Ням-Осор “Стратегийн ордын 10 хувийг Монгол Улсын иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэх тухай Ашигт малтмалын тухай хуульд заасан байдаг. Үүнийг хэрэгжүүлэх хүрээнд “Эрдэнэт” үйлдвэрийн 10 хувийг иргэдэд эзэмшүүлнэ” хэмээн ярьж байсан.
Гэтэл “Эрдэнэт” үйлдвэрийн ашиг шимийг иргэд биш, хэдэн дарга хүртсээр өнөөдрийг хүрч байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон ТӨБЗГ-ынхан “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн тэргүүтэй дарга нарын тансаглалыг чимээгүйхэн өнгөрөөсөөр удаж буй. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед “Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь Монгол Улсын мэдэлд шилжүүлэн авч байсан. Үүний 49 хувийг “Монголын Зэс коропраци” эзэмшиж байсан билээ. Гэвч Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийн эзэмшиж байсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авах шийдвэр гаргуулснаар өнөөдрийг хүртэл “Эрдэнэт” үйлдвэр хөндлөнгийн хяналтгүй явсаар ирсэн. Ингэснээр тус үйлдвэрт сайд дарга нараас эхлээд “шахаа” хийдэг, хэн дуртай нь байрны түрээсээ төлүүлж, машинаа засуулаад удаж байгаа юм.
Хэрвээ “Эрдэнэт” үйлдвэрийн тодорхой хувийг иргэдэд хувьцаа хэлбэрээр олгосон бол үйлдвэрт олон нийтийн хяналт бий болохоос гадна иргэдийн амьдрал ахуйд тодорхой тус нэмэр болох байсан. Нөгөө талаар дарга нарын хяналтгүй “идэж, уудаг” асуудалд хяналт тавих боломж бүрдэх байсныг үгүйсгэхгүй. Гэвч Ерөнхий сайд У.Хүрэлсүх иргэдэд өгсөн амлалтаа ор тас мартаж, энэ талаар ганц ч үг дуугарахаа больсон. Хэдий болтол “Эрдэнэт” үйлдвэрийн мөнгийг хэдхэн дарга нар халааслах вэ, Ерөнхий сайд аа.
.jpg)
| “Эрдэнэт” үйлдвэрийн 10 хувийг иргэдэд эзэмшүүлнэ гэсэн амлалтдаа хэзээ хүрэх вэ, Ерөнхий сайд аа |
|
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт 1.4 га талбай шатжээ
2026-09-18 17:31:00
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
2026-09-18 15:17:27
2026-09-18 14:49:25
2026-09-18 14:16:06
ЭНН ЛАМОТТ "БАЛИАР НООРОГ"
2026-09-18 13:56:24
“Эм зүйн зохицуулалтын орчин үеийн чиг хандлага-2026” олон улсын хуралд 180 гаруй төлөөлөгч оролцжээ
2026-09-18 13:42:37
Монгол, Люксембургийн эрүүл мэндийн түншлэлийн 25 жилийн үр дүнг танилцуулжээ
2026-09-18 13:03:08
Гадаад улсад оргон зайлсан 37 этгээдийн байршлыг тогтоож, Монгол Улсад авчирчээ
2026-09-18 12:29:15
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх залуу офицеруудын төлөөлөлтэй уулзжээ
2026-09-18 11:57:20
ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЖЭЭ
2026-09-18 11:33:26
ЗОГСООЛ БУЛААЛДАН МАРГАЛДАЖ, 47 НАСТАЙ ЭРЭГТЭЙГ ХУТГАЛЖЭЭ
2026-09-18 11:17:35
Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт Баянхонгорын 14 сум, зургаан албыг хамруулжээ
2026-09-18 11:03:09
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ
2026-09-18 10:55:08
Ц.Шинэ-Эрдэнэ, О.Энх-Эрдэнэ нар таеквондо-гийн дэлхийн аварга боллоо
2026-09-18 07:16:35
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-18 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Таныг өнөөдөр юу хүлээж байна вэ
2026-09-18 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээрр үргээлгэвэл хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
2026-09-18 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |