-Х.Бадамсүрэн тэргүүтэй дарга нарт Монголын хууль үйлчилдэггүй бололтой-
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын мөнгөөр Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нь ганцаараа тансагладаггүй бололтой. Учир нь, тус үйлдвэрийн Тамгын газрын дарга Д.Баярболд, Тэргүүлэх менежер Н.Энхбаатар нар “Эрдэнэт” үйлдвэрийн мөнгөөр сар бүр өндөр үнэтэй орон сууцны түрээсээ төлүүлдэг баримт байна. Ингэхдээ сар бүр 6-12 сая төгрөгийг БЭЛНЭЭР авч байсан нь анхаарал татаж байгаа юм. Тухайлбал, энэ оны нэгдүгээр сард Тамгын газрын дарга Д.Баярболд 8.257.049.51, Тэргүүлэх менежер Н.Энхбаатар 6.456.714.42 төгрөг тус тус бэлнээр авчээ. Харин хоёрдугаар сард Тамгын газрын дарга Д.Баярболд 8.317.434.15 төгрөгийг мөн авто машины засвар үйлчилгээндээ 5.986.121.40 төгрөгийг бэлнээр авсан байна. Харин Тэргүүлэх менежер Н.Энхбаатар 6.493.290.87 төгрөгийг түрээсийн төлбөр гэх утгатайгаар бэлнээр авчээ.
Мөн энэ оны дөрөвдүгээр сард Д.Баярболд 8.270.311.4 төгрөг, Н.Энхбаатар өмнө нь авдаг байсан түрээсийн мөнгөнөөсөө даруй хоёр дахин их буюу 12.914.918.51 төгрөг бэлнээр авчээ. Энэ мэт сар бүр бэлнээр авдаг байсан тэдний түрээсийн төлбөр энэ оны эхний есөн сарын байдлаар 141 сая төгрөг болжээ. Энэ бол төрийн өмчийн газрын удирдлагууд улсын мөнгөөр хэрхэн тансагладгийн тод жишээ. Гэхдээ гол нь төрийн өмчийн компани хэн нэгэн албан тушаалтанд бэлнээр мөнгө гаргаж өгөх нь хуулиараа хориотой. Мөн энэ оны наймдугаар сард “Эрдэнэт” үйлдвэрийн Тамгын газрын дарга Д.Баярболдын томилолтын зардалд 6,237,314.94 төгрөгийг бэлнээр мөн кабинетийн зардалд гэх 6,393,354.80 төгрөгийг үйлдвэрийн данснаас гаргасан байдаг.
Харин орлогч захирал Г.Дэлгэрбаярын томилолтын зардалд 12 сая 600 гаруй мянган төгрөг бэлнээр төлжээ. Түүнчлэн Тэргүүлэх менежер Н.Энхбаатар мөн л томилолтын зардалдаа өнгөрсөн дөрөвдүгээр сард таван сая гаруй төгрөгийг үйлдвэрийн данснаас гаргуулсан байна.
2020 оны хоёрдугаар сараас хойш Монгол Улс коронавирусын халдвараас сэргийлж хилээ хаасан. Гэтэл “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд томилолт нэрээр 5-12 сая төгрөгийг бэлнээр халаасладаг нь Шилэн дансны мэдээллээр ил болоод байна. Энэ нь дотоодын томилолт гэхэд хэтэрхий үнэтэй гэж болохоор байгаа ч томилолтын мөнгөө бэлнээр авдаг нь бас л хачирхалтай.
Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн хэрэгцээнд сансрын холбооны Iridium гар утсыг таван сая 460 мянган төгрөгөөр худалдан авчээ. Уг утсыг Америкийн цэргийн стандартад нийцүүлэн бүтээсэн бөгөөд тоос шороо, чичиргээ, доргилт, цохилт, ус борооны битүүмжилсэн давхар хамгаалттай юм байна. Мөн олон улс руу чөлөөтэй ярих боломжтой, эдэлгээ удаан, цэнэгээ удаан барьдаг гээд давуу тал ихтэй аж. Түүнчлэн тэрбээр уран зургийн урьдчилгаа төлбөр болох 17 сая гаруй төгрөгийг тус үйлдвэрийн данснаас шилжүүлсэн байдаг. “Эрдэнэт” үйлдвэрийн мөнгийг энэ мэт хувийн хэрэгцээндээ зарцуулж байгаа дарга нарын баримт ил болсоор байхад тэднийг томилсон Ерөнхий сайд, ёс зүйн асуудлыг нь хэлэлцэж хариуцлага тооцох ёстой Төрийн Өмчийн бодлого зохицуулалтын газрынхан өнөөдрийг хүртэл чимээгүй байсаар байгаа нь өдөр ирэх тусам сонирхол татсаар байна.
“Эрдэнэт” үйлдвэр 100 хувь төрийн өмчийн компани болсон гэдгийг Засгийн газар бахдалтайгаар зарлаж байсан. Тэгвэл төрийн мэдлийн хөрөнгийг хэн нэгэн албан тушаалтан хувийн хэрэгцээндээ бэлнээр гаргуулан зарцуулсаар байгаад та ямар хариулт өгөх вэ, Ерөнхий сайд аа.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)

| Орон сууцны түрээсээ “Эрдэнэт” үйлдвэрээс БЭЛНЭЭР авдаг дарга нартай танилц |
|
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |