Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар уг нь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, үйлдвэрийн газрын удирдлагуудын хууль бус үйл ажиллагаанд хяналт тавих, хазаарлах, тус газруудын, менежментийг сайжруулах, төрийн өмчийн үр өгөөж, үр ашгийг нэмэх чиглэлээр ажилладаг байгууллага.
Гэвч хянаж, шалгаж, хариуцлага тооцохоосоо илүү төрийн өмчит үйлдвэрийн удирдлагуудын хууль бус үйлдлийг таслан зогсоохын оронд харин ч өөгшүүлж, өмгөөлөн хамгаалж, мэдээлэл хийдэг болсоор удаж байна. Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн цалингийн асуудал сөхөгдөж, 300 сая төгрөгөөр автомашин авч унасан асуудал дэлгэгдэхэд тухайн үед ТӨБЗГ-ын даргаар ажиллаж байсан Ц.Ням-Осор мэдээлэл хийж “Х.Бадамсүрэнгийн цалинг харин ч 50 хувь бууруулж, 10 мянган ам.долларын цалин авдаг болсон” хэмээн өмөөрч байсан билээ.
Гэтэл ийн өмөөрч, хаацайлсан Х.Бадамсүрэнгийнх нь балаг үүгээр ч дууссангүй. Хэдхэн хоногийн өмнө Х.Бадамсүрэнгийн охиныхоо сургалтын төлбөрийг төлүүлсэн, уран зураг, массажны сандал хувьдаа худалдаж авсан гэх тэрбумаар тоологдох баримт дэлгэгдсэн. Үүний дараа Х.Бадамсүрэн өөрийгөө магтуулсан захиалгат нийтлэл бичүүлж, “Энэ асуудлыг ТӨБЗГ эрх үүргийнхээ хүрээнд шийдэх ёстой” хэмээн томроод буй. Ингээд ч зогсохгүй түүний уран зураг худалдан авахаар урьдчилгаа найман сая төгрөг шилжүүлсэн баримт нь ч ил болоод буй. Мөн хандив нэрээр “Эрдэнэт” үйлдвэрийн дансаас өнгөрсөн онд гэхэд л дөрвөн тэрбум гаруй төгрөгийг шилжүүлсэн байгаа юм.
Гэтэл Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар шалгах, хариуцлага тооцох нь битгий хэл харин ч өмөөрчээ. ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл “Компанийн захирлуудтай хийсэн гэрээний дагуу Х.Бадамсүрэнгийн гадаадад сурч байгаа охины сургалтын төлбөрийг төлсөн” хэмээн хэвлэлд ярьжээ. Төрийн болон төрийн өмчийн оролцоотой компаниуд ашигтай ажиллабал хэр хэмжээний урамшуулал олгох вэ гэдгийг зохицуулсан журам байдаг аж. Үүний дагуу Х.Бадамсүрэн “Эрдэнэт” үйлдвэрийг ашигтай ажиллуулсан хэмээн урамшуулал өгсөн гэж тус байгууллагаас харин ч бүр өмөөрөөд авлаа. Өөрөөр хэлбэл, ТӨБЗГ-ынхан дүрэм, журам, гэрээний хүрээнд хийгдсэн урамшуулал учраас хариуцлага тооцохгүй хэмээн Х.Бадамсүрэнг хаацайлаад өнгөрөх бололтой. Нөгөө талаар ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөвлөхөөр ажиллаж байсан. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Х.Бадамсүрэнг улираан томилсон байдаг. Тэгэхээр Х.Бадамсүрэнд хаа, хаанаа хариуцлага тооцож чадахгүй бололтой.
| ТӨБЗГ-ынхан Х.Бадамсүрэнг хаацайлаад өнгөрөх нь ээ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |