“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн одоохондоо ил болоод байгаагаар үйлдвэрийн мөнгөөр охиныхоо сургалтын төлбөрийг төлүүлсэн, хувийн орон сууцаа тохижуулсан, хагас тэрбумын үнэтэй автомашин, мөнгөн аяга, массажны сандал худалдаж авсан гээд тэрбум, тэрбумаар тоологдох хөрөнгийг хувьдаа завшсан нь ил болоод байгаа. Гэтэл тэр энэхүү хууль бус үйлдэлдээ Монголын ард түмэн, итгэл хүлээлгэсэн МАН-ын удирдлага, гишүүдээс уучлал гуйхын оронд өөрийгөө магтуулсан нийтлэл захиалгаар бичүүлж, хэвлэлүүдээр төлбөр төлж нийтлүүлэв.
“Х.Бадамсүрэнг баалах ёсгүй” тус нийтлэлд “"ил" болж буй гүйлгээнүүд дунд Х.Бадамсүрэнгийн хүүхдийн сургалтын төлбөрийг үйлдвэрийн газрын данснаас шилжүүлсэн гүйлгээ бий. Энэ гүйлгээ олон нийтэд төдийлэн таалагдахгүй байгаа юм” гэжээ. Жирийн иргэн хүүхдээ гадаадад сургахын тулд насаараа хөдөлмөрлөж, орон байраа зарж, байдгаа бараад ч хүчрэхгүй тохиолдол олон. Гэтэл “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн төрийн өмчит үйлдвэрийн газрын данснаас охиныхоо сургалтын төлбөр болох 100 гаруй сая төгрөгийг Канадын Торонтогийн Их сургуулийн данс руу шилжүүлчихээд жишим ч үгүй “Олон нийтэд таалагдахгүй байгаа бололтой” хэмээн тавлах, басамжлахын хооронд бичүүлж байгаа нь өөрийгөө өмөөрч буйг нь илтгэнэ.
Мөн “Хэдхэн хоногийн өмнө УУХҮ-ийн сайд Г.Ёндонг "Монголросцветмет"-ийн орлогч захирал байх үед бас л хүүхдийнх нь сургалтын төлбөрийг тус үйлдвэрийн газраас шилжүүлсэн баримт гарч ирсэн” гэжээ. Угтаа бол Х.Бадамсүрэн Уул уурхайн сайд Г.Ёндонтой барьцаж байгаа хэрэг аж. Гэвч түүний “идсэн” мөнгө Г.Ёндонгийн “идсэн” хоёрын хооронд асар их ялгаа бий. Тэгээд ч УУХҮ-ийн сайд Г.Ёндон авсан арван сая төгрөгөө хэл ам дэгдсэний маргааш тус компанид буцааж төлсөн байдаг. Харин “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнд ядаж хүүхдийнхээ сургалтын төлбөрт хийсэн мөнгөө буцааж төлөх ёс зүй алга.
Түүнийг магтаж бичсэн нийтлэлд мөн “Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар цаашид ийм асуудлыг эрх үүргийнхээ хүрээнд шийдчихэж байх хэрэгтэй” хэмээн “томорсон” байна. 2017 онд Х.Бадамсүрэнгийн цалингийн асуудал хөндөгдөж байхад ТӨБЗГ-ын тухайн үеийн дарга Ц.Ням-Осор яаран сандран мэдээлэл хийж, түүнийг 10 мянган ам.долларын цалин авдаг. Харин ч цалингийн хэмжээг 50 хувь бууруулсан хэмээж байсныг нь санаж буй биз ээ. Ийн түүнийг хаацайлан, хамгаалж мэдээлэл хийдэг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрынхан эрх үүрэг нь байгаад ч Х.Бадамсүрэнд хариуцлага тооцох нь юу л бол.
Мөн захиалгат нийтлэлдээ “Х.Бадамсүрэн ирснээс хойш л “Эрдэнэт” үйлдвэр ашигтай ажилласан. Ийм учраас тэр хэмжээний хөрөнгийг хувьдаа ашиглах нь зүйн хэрэг” гэх утга бүхий үгс хавчуулсан байгаа юм. Төдийгөөс өдий хүртэл Монгол Улсын төсвийг бүрдүүлж ирсэн тус үйлдвэрийн ажилчдын хичээл зүтгэлийг бус зөвхөн өөртөө гавъяа, ялалтыг наах гэж оролдсон нь ичмээр.
Ичээч, Х.Бадамсүрэн даргаа. МАН-ын томчуудаас “Намдаа үнэнч, юм үзэж нүд тайлсан, ноён нуруутай, ёс зүйтэй” хэмээн алга ташуулж, “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал болчихоод эрээ, цээргүй идэж ууж, идэж ууснаа өмгөөлүүлж суухаасаа та ичихгүй байна уу. Хувийн байгууллагад ийм зан гаргасан бол таныг тоох ч үгүй байлаа. Гэтэл Монгол Улсын өмч, төрийн шууд мэдэл доорх, хамгийн их ашиг орлоготой төрийн үйлдвэрээс “идчихээд” ичих нь битгий хэл, жишим ч үгүй, албан тушаалаасаа өөрийн саналаар огцрох нь бүү хэл улам бүр зууралдаж байгаа нь дэндүү шившигтэй биш гэж үү.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх та Төрийн өмчит “Эрдэнэт” үйлдвэрийг толгойлж буй Х.Бадамсүрэн захиралдаа ёс зүйн хариуцлага тооцож чадахгүй юм бол томилж, илгээснээрээ өөрөө огцорно уу. Мөн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл танд хариуцлага тооцох эрх, үүрэг нь байдаг бол Х.Бадамсүрэнд хариуцлага тооцно уу.
| Ичээч, Х.Бадамсүрэн дарга аа |
|
АШИГЛАЛТАД ОРЖ АМЖААГҮЙ V ЦАХИЛГААН СТАНЦЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ
2026-08-11 17:02:22
Сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн аялан тоглолт үргэлжилж байна
2026-08-11 16:40:55
ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО
2026-08-11 14:11:22
Б.Отгонбаяр таеквондо-гийн Азийн аваргаас нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртжээ
2026-08-11 13:47:18
Баян-Өлгий аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажил 63.7 хувьтай үргэлжилж байна
2026-08-11 13:27:40
Э.БАТШУГАР: ЭМ, ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОН ХҮНСНИЙ НЭМЭЛТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЦАХИМ СУРТАЛЧИЛГААНД ХИЙХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЧЭЭ
2026-08-11 13:10:26
Хятадын анхны 100 тонн даац жолоочгүй цахилгаан машин ашиглалтад орлоо
2026-08-11 13:08:53
“ОЛИМП- ЭВ НЭГДЭЛ” чуулга уулзалт Дорнод аймагт нээлтээ хийлээ
2026-08-11 13:00:42
Хятад Улс “СОР-17” хурлын зохион байгуулалтыг дэмжиж ажиллана
2026-08-11 12:50:59
“Нүүдэлчдийн урлахуй ухааны үнэт өв, ой санамж” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
2026-08-11 12:29:08
Монголд анх удаа хүнд даацын цахилгаан автомашинаар холын зайн ачаа тээвэрлэлт хийжээ
2026-08-11 11:20:59
Монголч эрдэмтний XIII их хурал чуулж байна
2026-08-11 10:23:12
2026-08-11 10:09:13
Профессор, доктор Мария Петрова "Алтан гадас" одонгоор энгэрээ мялаажээ
2026-08-11 09:29:28
Чөлөөт бөхийн “Хонконг-2026” олон улсын тэмцээн өндөрлөв
2026-08-11 09:16:59
“Индиана” их сургуулийн профессор Л.Цэрэнчунт Монгол Улсын гавьяат багш боллоо
2026-08-11 08:56:59
Дэлхийн малчид чуулж, мэдлэг, туршлагаа солилцож эхэллээ
2026-08-11 07:56:59
“Дархан Төмөрлөгийн үйлвэр” 2.7 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжүүлжээ
2026-08-11 07:31:20
“Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй” Удирдах хорооны VII хурал болов
2026-08-11 07:22:55
2026-08-11 07:15:13
Манай 3х3-ын охидын баг хэсэгтэй нэг хожил, нэг хожигдолтой явна
2026-08-11 07:10:00
Монголч эрдэмтэн Мариа-Катарина Лангийг “Найрамдал медалиар” шагналаа
2026-08-11 07:06:57
Их Британи, Умард Ирландын Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ барив
2026-08-11 07:00:00
ГАВЬЯАГАА ҮНЭЛҮҮЛЭЭГҮЙ Ч “ГАЙХАМШИГ” БҮТЭЭСЭН БҮСГҮЙ
2026-08-11 07:00:00
ХАГАС ТЭРБУМЫН ОРЛОГОТОЙ Ч 200 САЯ ТӨГРӨГИЙН “МУУ ЗЭЭЛ”-ЭЭ ТӨЛДӨГГҮЙ ГОРГОР, ГҮРГЭР ГИШҮҮН Б.ТУЛГА
2026-08-11 07:00:00
ТЭР ТУУЛСАН НАМТРААРАА Ч, ТӨРӨЛ САДНЫХАА ТҮРИЙВЧЭЭР Ч Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ХҮН
2026-08-11 07:00:00
СЭТГЭЛИЙН ЗӨВӨӨР ЦАГИЙН ХАТУУГ...
2026-08-11 07:00:00
БИ “ШУЛААЧ”
2026-08-11 07:00:00
О.АНХСҮХ: НАЙРУУЛАГЧИЙН НАДАД ИТГЭЖ ОНООСОН ДҮР ГАНЦХАН ҮЗЭГДЭЛ БАЙСАН Ч НАДАД ҮНЭ ЦЭНТЭЙ
2026-08-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |